Бөөрний мэс заслын 80 хувийг дурангаар хийж байна

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Урологи-Андрологийн төвийн 60 жилийн ой энэ жил тохиож байгаа. Ойг тохиолдуулан “Урологи-Андрологийн мэс заслын орчин үеийн чиг хандлага” олон улсын хурал өнөөдөр эхэллээ.
Монголд анх удаа зохион байгуулж буй уг хуралд БНСУ, БНХАУ, АНУ-ын эмч, эрдэмтэн судлаачид, 21 аймгийн бөөрний эмч зэрэг 100 гаруй хүн оролцож буй.
Хурлын эхний өдөр БНХАУ-ын эмч нар Урологийн эмчилгээнд нэвтэрч буй “Бага хүрцэт” мэсийг оролцогчдод шууд дамжуулан үзүүлнэ. Харин хурлын хоёр дахь өдөр буюу есдүгээр сарын 9-нд БНХАУ, БНСУ, АНУ-ын эмч нар шинэ технологи, шинэ эмчилгээний талаар илтгэл тавихаас гадна манай улсын эмч нар туршлагаасаа хуваалцана.
Урологийн салбар сүүлийн 20 жил эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд байгаа. 10 жилийн өмнөөс дурангийн мэс засал тэр дундаа бөөр, давсагны дуран хурдацтай нэвтэрч мэс заслын 80 хувийг дурангаар хийх болжээ.
Улсын нэгдүгээр төв эмнэлэг нь зайнаас бөөрний чулуу бутлах мэс заслыг өнгөрсөн онд нэвтрүүлж, лазераар эмчилгээ хийж байгаа. Мөн Урологи-Андрологийн төвд “Бага хүрцэт” мэс заслыг 2007 оноос хийж эхэлсэн бөгөөд өнгөрсөн онд 38 хүнд энэ төрлийн мэс засал хийжээ.
Р.Дулам
СЭТГЭГДЭЛ БИЧИХ