Уур бухимдалгүй амьдрах арга
Уур бухимдлаасаа хэрхэн ангижрах талаар “www.wikihow.com” мэдээллээ.
Алхам №1

Уур бухимдлаас ангижрах хамгийн хялбар арга бол дасгал хөдөлгөөн юм. Та чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлэх хэрэгтэй.
Алхам №2

Ихэнх хүмүүс ажил, сургуулиасаа хоцрох үедээ уурлаж бухимддаг. Тиймээс та уур бухимдлаа ялан дийлэхийн тулд эхлээд цаг сайн барьдаг байх ёстой. Сэрүүлэг дугарсан бол сэрэх хэрэгтэй.
Алхам №3

Гүнзгий амьсгаа авах. Мөн цэвэр агаар амьсгалах. Энэ бүхэн энгийн сонсогдож байгаа ч сэтгэлийг тайвшруулдаг байна.
Алхам №4

Юунаас болоод бухимдаж буйгаа эргэцүүлэх. Гарц хайх хэрэгтэй.
Алхам №5

Таны эхнэр, хүүхэд эсвэл найз нөхөд яагаад бухимдаж буйг бодох хэрэгтэй. Хэрвээ тэд уурлаж бухимдаж байгаа нь тантай холбоотой бол буулт хийх хэрэгтэй.
Алхам №6

Толинд хараад инээ. Инээмсэглэл бүх өвчнийг эмчилдэг.
Алхам №7

Уурлаж бухимдахаасаа өмнө өөрийгөө эргүүцэл.
Алхам №8

Та уурласан үедээ тоо тоолох хэрэгтэй. Энэ арга тус болно.
Алхам №9

Сайхан ярилцах хэрэгтэй. Хэн нэгнээс тусламж авах хэрэгтэй.
Алхам №10

Найз нөхөд болон гэр бүлтэйгээ уулзах цагийг зугаатай өнгөрүүлэх.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ