ХААИС-ийн уулзварыг өргөтгөн, нээлээ

img

Хан-Уул дүүргийн 11-р хороо, ХААИС-ийн уулзварын өргөтгөл, шинэчлэлтийн ажил дуусч, уулзварыг өнөөдөр нээлээ. Нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр болон холбогдох албаны үүс оролцов. Тухайн уулзвар нь 3 эгнээ байсныг бүх талд нь 5 эгнээ болгон өргөтгөж, байнга баруун эргэх боломжтой болгон шинэчлэсэн байна. Өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг “Улаанбаатар Зам засвар арчлалтын газар” ОНӨААТҮГ гэрээт хугацаандаа хийж гүйцэтгэлээ.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Тус уулзвар нь 1975 онд ашиглалтад орсноос хойш өргөтгөл шинэчлэлийн ажил хийж байгаагүй юм. Өргөтгөл, шинэчлэлт хийснээр тус замын зорчих хэсгийн өргөн  12-13 метр, 5 эгнээ болж, уулзварын нэвтрүүлэх чадвар 2 дахин нэмэгдэж замын хөдөлгөөний ачаалал буурч, иргэдийн аюулгүй байдал сайжирч, зорчигч, тээвэрлэгчдийн цаг хугацаа, шатахуун хэмнэх, ая тухтай байдлыг бүрэн хангах боломжтой болж байна.

 

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний тодотгол, “2030 оны хөгжлийн чиг хандлага” баримт бичигт замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг дээшлүүлж, түгжрэлийг бууруулах зорилгоор гол гудамж, замын уулзварын өргөтгөл шинэчлэлтийг барьж байгуулан нийслэлийн Авто замын сүлжээг хөгжүүлэхээр тусгасан. Үүний дагуу Нийслэлийн авто замын сангийн хөрөнгөөр энэ онд Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороонд байрлах “Өгөөж чихэр боов “ХХК-ийн баруун урд уулзвар, Сүхбаатар дүүрэг 10 дугаар хороо, Авто плазагийн уулзвар, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Богд Жавзандамбын уулзвар, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, ХААИС-ийн уулзвар гээд нийт 4 уулзварын өргөтгөл шинэчлэлийн ажлыг хийж гүйцэтгэлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Сүртэй ч юм бэ дээ:
Аль эрт хөдөлгөөнийг нь нээчихсэн ш д. Сүртэй ч юм бэ дээ, заавал дарга нар бөөн зардал гаргаж нээх ёстой юм болов уу! Ичмээр л юм даа
2017-09-11
Zochin:
hiih yostoi ajilaa hiij bgaa yum bishuu ajil hii gej songogdson bolohoor zamiin zasbar bolgon deer tuuz haichilaad ybaa gej songoogui bailtaa
2017-09-11
111111:
Ккк, ичиж ухмэр... ганц уулзварын нээлтэнд гуйж очоод тууз хайчлаад бж байдаг...
2017-09-11
111111:
Ккк, ичиж ухмэр... ганц уулзварын нээлтэнд гуйж очоод тууз хайчлаад бж байдаг...
2017-09-11
irgen:
hiih estoi odor dutmiin ajil shyydee, tuuz haichildaga bolj ajlaa hii,,,hot dotor zaam gej hereg alga
2017-09-11
ЗОЧИН:
ӨӨРСДӨНДӨӨ Л ЗОРИУЛЖ ЗАМ ЗАМАХ ВМ ДАА...
2017-09-11
Nam bus irgen:
Niislel hotiin maani zam uulzvaruud urgusch hudulguunii ursgal saijirch baigaa ni tun saishaaltai. Jiriin irgen bi veer teselgui comment bichihed Hurlee. Tsagaan beelii, tuuz, haich, engeriin temdeg zereguud alivaa duurgiin tamgin gazart belen bish baidag baih. Edgeer yoslol hundetgeliin arga hemjeend hereglegdeh zuils himiin aj uildver tun doroi hugjsun manai ulsad lav baihgui ni todorhoi. Tegeheer 2 hurshuusuu avch taaraa.Tegeheer neesen urgutgusun zamuudiin toogoor urjuuleed bodvol ovoo heden zoos bolnoo doo. Gimnazin huuhdiin nuudel shuu dee gedeg shig. Hemnene tanana uls dampuurlaa geed baisan hudlaa l baigaa biz dee mudakuudaa. Hamt ideltsej uultssan hulgaichuud urvulzuud umuuruud shazav tatav hiiv.
2017-09-11
Су.Батболдод урилга:
Манай эмээгийнх 7 буудалд шинэ жорлон ухаад нээх гэсийн.Ирж тууз хайчилхыг урья
2017-09-11
Зочин:
Батболд ч овоо юмаа. Улам эрчтэй ажиллаж, хүний сэтгэл санаанд нийцсэн ажил олныг хийгээрэй.
2017-09-11
Зочин:
ТУУЗАА ХАЙЧИЛСААР Л ....
2017-09-11
Bolor:
ARCHAAGUI NOVSH BATBOLD YUM HIIDEGGUI MAL
2017-09-11