Ирж яваа Засгийн газарт эчнээ хүргэх үг

img

Сүүлийн 17 жилийн хугацаанд хамгийн цөөн хоног /426 өдөр/засагласан Ж.Эрдэнэбатын Засгийн газар тахимаа өгч, МАН-ын бүлгийн 65 гишүүн шинэ Засгийн газраа бүрдүүлэхээр яарч байна. УИХ-ын төвшинд хоёр сар үргэлжилсэн нанчилдаан өнгөн дээрээ өндөрлөсөн ч ажиглагчид “Одоо нам дотроо илүү том зодоон болно” л гэлцэн анаж байна.

 

 

Гэвч энэ зодооны үр дүнд Засгийн газрыг огцруулахаар анхлан хөдөлсөн аваргууд хээр хонож, хоосон бэдрэх магадлал өндөр. Ерөнхийлөгчийн сонгуульд МАН ялагдсаны дараа энэ намын дараачийн дарга, Ерөнхий сайдаар эчнээ тодроод байсан, Шадар сайд асан У.Хүрэлсүхийн нэрийг лав төлөгчид жагсаалтын хамгийн сүүлд бичсэн байна.

 

Ердөө жил гаруйн өмнө “АН засаглаж чаддаггүй” хэмээн баалж, манай нам ялбал цагийн байдал ч тогтворжоод, эдийн засаг ч сэвхийгээд босоод ирэх юм хуна гэлцэж байсан МАН-ынхан эрх мэдлийн  хаалга татангуутаа хөнжилдөө хөлөө жийлцээд, засгаа татаж унагаад эхэлсэн нь даанч харамсалтай. Ийм болсон намаас ихийг хүлээх шаардлагагүй ч юм шиг.

 

Атал нөгөө талаас Засгийн газраа огцруулахдаа МАН-ын бүлгийн гишүүдийн хэлсэн, ярьсан зүйл бийг бас мартаж болохгүй. “Готов нь авна уу, Шадав нь авна уу” гэгчээр хэнийгээ томилохоо нам нь мэддэг юм байгаа биз. Гэхдээ хэн нь засгаа тэргүүлж, хэрхэн бялуугаа хуваахаас үл хамаараад ядаж л огцруулсан Засгийн газраасаа давж ажиллах ёстойг тэд мартсан байлаа ч бусад нь сануулах ёстой. Хамгийн наад зах нь сайд нараа томилохдоо хэн их мөнгө төлснөөр нь биш, хэн нь энэ салбарыг илүү мэдэх вэ гэдэг дээр төвлөрч шийдвэрээ гаргах ёстой болж байна. Одоо л эл дол болоод мартагдах тийшээ хандаж яваа болохоос биш Ж.Эрдэнэбатын танхимыг анх байгуулж байх үед салбартаа тэнцэх сайд  тийм олон байгаагүй юм. Барилга барьдаг Б.Чойжилсүрэнд улсын сан хөмрөгийн түлхүүр атгуулж, боловсролын бодлогоо Ж.Батсуурьт бариулна гэж хэн ч төсөөлөөгүй л байлаа, тэр үед.

 

Дээр нь хоёр нам /АН, МАН/ хамтарч засаг байгуулахдаа цомхотголд оруулаад орхисон дэд сайдын орон тоог МАН дангаараа нугалаад оруулаад ирнэ чинээ хэн нь саналаа. Энэ бүхэн эцсийн дүндээ нөгөө 60 тэрбумын л хаялга болж харагдаж байв. Хэрэв 60 тэрбумын санхүүгийн схемийг Засгийн газрыг байгуулахад  бус, УИХ-ыг бүрдүүлэхэд ашигласан гэвэл, энэ схемээр орж ирсэн 65 хүний ашиг сонирхлыг нэг бүрчлэн гүйцэлдүүлнэ гэвэл нэг байтугай нэлээн хэдэн Засгийн газар хүрэлцэхгүй юм.

 

Тиймээс засаг байгуулж, буулгаж тоглож байгаа МАН-ын олонхид сануулахад “60 тэрбумын” гэх зайгуул нэрээс ангижрахыг хүсвэл хамгийн түрүүнд салбартаа илүүдэж, төсөвт дараа болсон дэд сайд нараасаа салж үзээрэй дээ. Сайдын эзгүйд семинарын илтгэл танилцуулах, суудал бөглөхөөс өөр эрхэлсэн ажилгүй, эрх мэдэл ч үгүй дэд сайдын албан тушаал МАН-ын үед твитерээр хэрүүл хийхээс өөр боловсролгүй сайтын эрхлэгч, улс төрийн тавцангаас өнөд буусан хуучин кадруудад хангамж эдлүүлдэг халамжийн суудал болоод байгаа.


Дээр нь “Албан тушаал горилсондоо бид Засгийн газраар оролдоогүй, сайдын суудалд шунаагүй шүү” гэж ам андгай тавьсан МАН-ын 31 гишүүн /Т.Аюурсайхан, Сү.Батболд, Б.Баттөмөр, Б.Батзориг, Х.Болорчулуун, Ж.Ганбаатар, Д.Гантулга, Ц.Гарамжав, Ц.Даваасүрэн, Д.Дамба-Очир, Г.Занданшатар, Д.Лүндээжанцан, Х.Нямбаатар, Ц.Нямдорж, Л.Оюун-Эрдэнэ, М.Оюунчимэг, Ш.Раднаасэд, Д.Сарангэрэл, Д.Сумъяабазар, Г.Солтан, Я.Содбаатар, А.Сүхбат, Д.Тогтохсүрэн, Н.Учрал, Ч.Хүрэлбаатар, Д.Цогтбаатар, С.Чинзориг, Б.Энх-Амгалан, Л.Энхболд, Л.Элдэв-Очир, Ө.Энхтүвшин, Ж.Энхбаяр/ нар шинэ Засгийн газарт сүүдрээ бүү унагаарай даа. Хэрэвзээ 2020 оны сонгуулиар энэ танхимдаа эргэж орж ирье гэвэл.

 

Уг нь бол “Засаг ажлаа хийж чадахгүй байна” гээд огцруулсан хүмүүст өөрсдөд нь хариуцлагыг үүрүүлээд юу хийхийг харах ёстой юм. Ингэж байж тэр хүн түмний төлөө дуугарсан уу, төрсөн биеэ гэсэн үү? гэдгийг харах боломжтой. Гэвч ам алдвал барьж болдоггүй хойно яалтай. Давхар дээл, давхар дээл гэж харгирч хашгирчихаад өөрөө давхарлаад өмсчихдөг нөхөд ч өмнөх Засгийн газруудад олон л байлаа. Долоон компанийнхаа концессоо далуулаа хуваагаад идчихжээ гэж сонсогдвол бас л нэг эмгэнэл.

 

Түүхий эдийн үнэ дэлхийн зах зээл дээр өсөөд төрийн оролцоогүйгээр эдийн засаг урсгалаараа сэргэж, төсвийн орлогыг өдөр өдрөөр зузаатгаж байгаа энэ үед эрх барьж байгаа намын ганц үүрэг нь тэр мөнгийг шаардлагатай салбарт нь зөв зүйтэй хуваарилах л асуудал шүү дээ. Энэ ажлаа л хариуцлагатайхан хийхийн оронд дотогшоо ярьдаг асуудлаа гадагшаа хашгираад, гадагшаа яриад ирсэн ажлаа дотооддоо зодолдож унагаад байвал гавьяа болохоосоо гай удахын л нэмэр.

 

Эцсийн бүлэгт 2016 оны УИХ-ын сонгуулиар сонгогчид АН-ыг МАН-аар сольсон шалтгаан нь улс төрийн тогтвортой байдал. Ашиг сонирхлын зөрчилтэй АН-ын олон фракцийг МАН гэдэг нэгдмэл цул хүчнээр сольж, эрх мэдлийг нь тултал нь өгөөд хариуцлагыг нэг мөр үүрүүлэх гэсэн л сонголт байсан. МАН сая Засгийн газраа огцруулснаараа энэ сорилтод аль хэдийн нэг удаа бүдэрчихээд байна. Тиймээс одоо байгуулах Засгийн газар нь мандуулаад тэнгэрт тулдаггүй юм гэхэд онхолдуулаад газартай тэгшилчихэлгүй ирэх гурван жилийг даагаад гарах буурьтай, суурьтай байх ёстой болж байна. Сая хуралдсан ээлжит бус чуулган шиг амных нь салиа арилаагүй “бандааштай” банди нар энэ намын өнгө болж, явах замыг чиглүүлнэ гэвэл жинхэнээсээ “нохойн наадам” болоод өнгөрөх талтай.

 

ЭХ СУРВАЛЖ: MMINFO.MN

Б.СЭМҮҮН

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Дорж:
Ямарч гэсэн Төрийн 3 өндөрлөгийг эзэлж авсан 3 Элбэгдорж, М.Энхболд, Ж.Эрдэнэбат хужаагаас салах бололтой Одоо Дахиад М.Энхболдыг Ерөнхий сайд болгож байх нусан тэнэг толгойтой МАН-н бага Их хурлын гишүүн байхгүй байлгүй дээ. Нямдорж Хүрэлсүх хоёрынхоо нэгийг гаргаасайдаа.Гэмт этгээдүүдэд ял завшуулах либерал хүн өнөө цагт огт хэрэггүй ,одоо болсон дуусгах
2017-09-14
Батдорж:
Сэмүүн авгай сэм сэмхэн явдалтай Цахиагийн хүүгийн цавь хавьцаа амь зууж явсан юмсан. Цаг ч өөрчлөгдлөөдөө Миеэгийн хүүрүү мэтгэн гэтэн өвөрт нь тухалтал гайны 33 тэнэгүүд гэнэт гарч ирж дахиад хэн рүү сэм сэмхэн ойртохоо мэдэхээ больчихлоо гэж гомдоллон бичиждээ. Ийм дэмий юм сараачиж суухаа больсон дээрдээ Нийтлэлийг мэдээлэл, мэдлэг хоёрт тулгуурлан бичдэг юм.
2017-09-14
Зочин:
ХАМСААТАН БАТТУЛГА ЮМ БОЛ МОНГОЛЧУУД ЗГ -ЛУУ ДАЙРАН ШҮҮ
2017-09-13
Зочин:
БАТТУЛГА ЛАЛАР ЭНХБОЛДТОЙГОО НЭГДЭХ ЮМ БОЛ АРД ТҮМЭН БОСОН ШҮҮ АНХААР ПУТИН ШИГ БАЙЖ ЧАДАХГҮЙ БОЛ ЗАЙЛ ӨӨР ЕРӨНХИЙЛӨГЧ ХЭРЭГТЭЙ ОФФШОРТОНГУУДАА ХАМГААЛЖ БАЙНУУ ЛАЛАРАА 7САРЫН 1 БОЛОХГҮЙ ГЭСЭН БАТАЛГАА БАЙХГҮЙ ШҮҮ САНЖ ЯВААРАЙ ШУДАРГА ЭЛБЭГДОРЖ ЭНХБОЛД БАЯРАА ШОРОНД ШАА БАТТУЛГАА
2017-09-13
Зочин:
БАТТУЛГА ЛАЛАР ЭНХБОЛДТОЙГОО НЭГДЭХ ЮМ БОЛ АРД ТҮМЭН БОСОН ШҮҮ АНХААР ПУТИН ШИГ БАЙЖ ЧАДАХГҮЙ БОЛ ЗАЙЛ ӨӨР ЕРӨНХИЙЛӨГЧ ХЭРЭГТЭЙ ОФФШОРТОНГУУДАА ХАМГААЛЖ БАЙНУУ ЛАЛАРАА 7САРЫН 1 БОЛОХГҮЙ ГЭСЭН БАТАЛГАА БАЙХГҮЙ ШҮҮ САНЖ ЯВААРАЙ ШУДАРГА ЭЛБЭГДОРЖ ЭНХБОЛД БАЯРАА ШОРОНД ШАА БАТТУЛГАА
2017-09-13
Зочин:
БАТТУЛГА ЛАЛАР ЭНХБОЛДТОЙГОО НЭГДЭХ ЮМ БОЛ АРД ТҮМЭН БОСОН ШҮҮ АНХААР ПУТИН ШИГ БАЙЖ ЧАДАХГҮЙ БОЛ ЗАЙЛ ӨӨР ЕРӨНХИЙЛӨГЧ ХЭРЭГТЭЙ ОФФШОРТОНГУУДАА ХАМГААЛЖ БАЙНУУ ЛАЛАРАА 7САРЫН 1 БОЛОХГҮЙ ГЭСЭН БАТАЛГАА БАЙХГҮЙ ШҮҮ САНЖ ЯВААРАЙ ШУДАРГА ЭЛБЭГДОРЖ ЭНХБОЛД БАЯРАА ШОРОНД ШАА БАТТУЛГАА
2017-09-13
Зочин:
bayn ailiin balagtai huuuhduud man iig sunuuluu
2017-09-13
цээгий:
х баттулгаа энхболд чамайг гадаад авгайтай битгий дэмж намайг дэмж гэж хэлж явж байсан шүү сонгуулаар жинхэн хорчид зг тараах ёстой юм байнаа ерөнхийлөгч хэлсэн амандаа хүрэхгүй бол огцоруулан шүү элбэгдорж баяр энхболдыг шоронд хий анхаар
2017-09-12
цээгий:
х баттулгаа энхболд чамайг гадаад авгайтай битгий дэмж намайг дэмж гэж хэлж явж байсан шүү сонгуулаар жинхэн хорчид зг тараах ёстой юм байнаа ерөнхийлөгч хэлсэн амандаа хүрэхгүй бол огцоруулан шүү элбэгдорж баяр энхболдыг шоронд хий анхаар
2017-09-12
ганбаатар:
одоо нэг эрүүл ухаанд гүйцэгдэх болсон баймаар.нэгэнт огцруулсан бол оронд нь нэр дурдагдаад байгаа өө сэв ,ашиг сонирхлын зөрчил ихтэй,сайнаасаа мууд илүү гаршсан эдгээр гаруудыг яавч болохгүй, ман-д улс орноо аваад явчих чадвартай,гадаадын өндөр хөгжилтэй оронд сайн боловсорсон,ёс зүйтэй,эрч хүчтэй залуу хүн олдохгүй байна уу.одоо сонголт буруудвал ман дампуурна .
2017-09-12
Зочин:
ЭЛБЭГЭЭГ БАЯР БАДАНЖУНАЙ ЭНХБОЛДЫГ ШОРОНД ХИЙЕ МОНГОЛЧУУД АА ЕРӨНХИЙЛӨГЧ ТОХИРОЛЦООНЫ ЛАЛАР БАЙНА ЭНХБОЛДТОЙ УУЛЗСАН НАЙМААЦАЛ ЯРЬСАН ГЭНЭ ЛАЛАРУУД ЭНЭ ЗГ ТАРАЖ ХЭРЭГТЭЙ ТЭХГҮЙ БОЛ МОНГОЛЫН АРД ТҮМЭН ТЭМЦЭН ШҮҮ БОСОН АЛАЛЦАН ШҮҮ ЭЛБЭГДОРЖ БАЯР ТӨРД БҮҮ ҮЗЭГД
2017-09-12
Зочин:
ЭЛБЭГЭЭГ БАЯР БАДАНЖУНАЙ ЭНХБОЛДЫГ ШОРОНД ХИЙЕ МОНГОЛЧУУД АА ЕРӨНХИЙЛӨГЧ ТОХИРОЛЦООНЫ ЛАЛАР БАЙНА ЭНХБОЛДТОЙ УУЛЗСАН НАЙМААЦАЛ ЯРЬСАН ГЭНЭ ЛАЛАРУУД ЭНЭ ЗГ ТАРАЖ ХЭРЭГТЭЙ ТЭХГҮЙ БОЛ МОНГОЛЫН АРД ТҮМЭН ТЭМЦЭН ШҮҮ БОСОН АЛАЛЦАН ШҮҮ ЭЛБЭГДОРЖ БАЯР ТӨРД БҮҮ ҮЗЭГД
2017-09-12
ЭНХБОЛД БАЯР ЭЛБЭГДОРЖ БАДАНЖУНАЙ ТӨРИЙГ САМРСАН :
ЗГ ЕРӨН ТЭР ЧИГТЭЙ ТАРАХ ХЭРЭГТЭЙ ЭЛБЭГДОРЖ ЭНХБОЛДТОЙ УУЛЗАЖ БАЯРЫГ ДУУДАЖ БАЯР БАДАНЖУНАЙГ ДУУДСАН ИЙМЭЛ ТОХИРОО ХОР НАЙРУУЛАЛТ ТӨРД БАЙГААН МАНАНГ УЛАМ ИЛҮҮ МАНАНТУУЛЖ БАЙНА ЗГ ТАРАХ ЁСТОЙ ЭЛБЭГДОРЖ ЕРӨН МАНЫ УДИРДАЛГУУДТАЙ УУЛЗАХ ЮУ ЮМ ЭНЭ ШУУД БОХИР ХОР ГЭДЭГ НЬ ТОДОРХОЙ ИЙМ Ч ТӨР БАЙДАГГҮЙ БАЙХ МАНАЙХААС ӨӨР ОРОНД БОЛИЖ ҮЗ
2017-09-12
ЭНХБОЛД БАЯР ЭЛБЭГДОРЖ БАДАНЖУНАЙ ТӨРИЙГ САМРСАН :
ЗГ ЕРӨН ТЭР ЧИГТЭЙ ТАРАХ ХЭРЭГТЭЙ ЭЛБЭГДОРЖ ЭНХБОЛДТОЙ УУЛЗАЖ БАЯРЫГ ДУУДАЖ БАЯР БАДАНЖУНАЙГ ДУУДСАН ИЙМЭЛ ТОХИРОО ХОР НАЙРУУЛАЛТ ТӨРД БАЙГААН МАНАНГ УЛАМ ИЛҮҮ МАНАНТУУЛЖ БАЙНА ЗГ ТАРАХ ЁСТОЙ ЭЛБЭГДОРЖ ЕРӨН МАНЫ УДИРДАЛГУУДТАЙ УУЛЗАХ ЮУ ЮМ ЭНЭ ШУУД БОХИР ХОР ГЭДЭГ НЬ ТОДОРХОЙ ИЙМ Ч ТӨР БАЙДАГГҮЙ БАЙХ МАНАЙХААС ӨӨР ОРОНД БОЛИЖ ҮЗ
2017-09-12
ХҮРЭЛСҮХ Л ХҮЧТЭЙ ТЭХГҮЙ БОЛ ТАРАХ ЗГ ШД:
ШИНЭ ЗГ ХҮРЭЛСҮХИЙГ ХҮЧЛЭЖ ЕСАЙД БОЛГОЖ ЭНЭ ЭНХБОЛД ЭЛБЭГДОРЖ БАЯР БАДАНЖУНАЙГ АМЬТАН БОЛГОХ ЁСТОЙ ШҮҮ АРД ОЛОН Ч ИЙМ САНАЛТАЙ БАЙГАА ЭНХБОЛДЫН НЭР БАЙХ ЁСГҮЙ МАНЫГ МУУХАЙ ХАРАГДУУЛЖ БАЙНА ТЭХГҮЙ БОЛ БУСДАН ДАН ЛУВАРИЙН ТӨЛӨӨ ТОХИРОО ХИЙСЭН ТОХИРОЛЦООНЫ ЗГ БОЛЖ БАЙГААН ИЛТ ХАРАГДАЖ БАЙНА АРД ОЛОНООС ИЧ МАНЫ ГАРУУД ЭХ ОРНОО БОДСОН ХҮН ГАНЦ Ч БАЙХГҮЙ ЛУЙВАРЧИДИЙН НЭР Л БАЙНА ГАНЦ ХҮРЭЛСҮХ Л БАЙХ ШИВ ЕРӨНХИЙЛӨГЧ Ч ЭНХБОЛДТОЙ НАЙМААЦАЛ ХИЙЖ БАЙНА Ч ГЭХ ШИГ ЮУ БЭ ? АРД ТҮМЭН БОСОН ШҮҮ ЛУЙВАРИЙН ТӨРӨӨ
2017-09-12
ХҮРЭЛСҮХ Л ХҮЧТЭЙ ТЭХГҮЙ БОЛ ТАРАХ ЗГ ШД:
ШИНЭ ЗГ ХҮРЭЛСҮХИЙГ ХҮЧЛЭЖ ЕСАЙД БОЛГОЖ ЭНЭ ЭНХБОЛД ЭЛБЭГДОРЖ БАЯР БАДАНЖУНАЙГ АМЬТАН БОЛГОХ ЁСТОЙ ШҮҮ АРД ОЛОН Ч ИЙМ САНАЛТАЙ БАЙГАА ЭНХБОЛДЫН НЭР БАЙХ ЁСГҮЙ МАНЫГ МУУХАЙ ХАРАГДУУЛЖ БАЙНА ТЭХГҮЙ БОЛ БУСДАН ДАН ЛУВАРИЙН ТӨЛӨӨ ТОХИРОО ХИЙСЭН ТОХИРОЛЦООНЫ ЗГ БОЛЖ БАЙГААН ИЛТ ХАРАГДАЖ БАЙНА АРД ОЛОНООС ИЧ МАНЫ ГАРУУД ЭХ ОРНОО БОДСОН ХҮН ГАНЦ Ч БАЙХГҮЙ ЛУЙВАРЧИДИЙН НЭР Л БАЙНА ГАНЦ ХҮРЭЛСҮХ Л БАЙХ ШИВ ЕРӨНХИЙЛӨГЧ Ч ЭНХБОЛДТОЙ НАЙМААЦАЛ ХИЙЖ БАЙНА Ч ГЭХ ШИГ ЮУ БЭ ? АРД ТҮМЭН БОСОН ШҮҮ ЛУЙВАРИЙН ТӨРӨӨ
2017-09-12
зочин.:
Үхэн хатан зүтгэсэн Хүрэлсүхийг МАН дэмжихгүй бол АН МАН хэнд ч итгэх арга алга Авилгалыг зогсоох ганц хүн өөр тохирхоор хүн алга
2017-09-12
иргэн:
МАН дотроос тэсэрч босч чадсан тэр залуусыг нэг баг болгон ЗГ-аа бүрдүүлээсэй.Тэдэнд чадахгүй юм байж болно, гол нь тогтолцоог эрүүлжүүлах чухал Хүрэлсүхийг гарж ирэхийг нийгэм ард түмэн хүлээсээр байна
2017-09-12
Анаахай...:
Ашгүй Миеэ, Эрдэнэтбат тэргүүтэй хятадын шээснүүд төр засгаас минь зайллаа даа, . Засаг солигдохоор Хүрэлсүхийг Сайдаараа тавиад тэдний гар хөлийг хурдхан зайлуулах ёстой.
2017-09-12
зочин:
угаасаа л бүгд наймаа биз дээ, харин нөгөө хуучин нөхдүүдээсээ л бүрэн салах хэрэгтэй дээ
2017-09-12
Зочин:
ENHBOLD BOL MONGOLIIN EMGENEL IREEDUIG IDEJ UUSAN HOTIIG BUZARLSAN HYATAD NOVSH BGAAMDAA!!! BUH HUULI ZASAG IH HURAL BUGDIIG NI EZEGNECHIHSEN HULGAI HUCHIN HIIGSEDIIG TURD SHURGUULSAN MUU PSDA!!! ALCHIH YUMSAN!!!
2017-09-12
Зочин:
ENHBOLD BOL MONGOLIIN EMGENEL IREEDUIG IDEJ UUSAN HOTIIG BUZARLSAN HYATAD NOVSH BGAAMDAA!!! BUH HUULI ZASAG IH HURAL BUGDIIG NI EZEGNECHIHSEN HULGAI HUCHIN HIIGSEDIIG TURD SHURGUULSAN MUU PSDA!!! ALCHIH YUMSAN!!!
2017-09-12
Зочин:
Хурэлсух болвол амар ч юмуу, женкотойгоо нийлээд монголын мехлийг хурдасгачихна. Монголд хурдан ероол руугаа унаад буцаад ендийж чадвал чадна угуй бол угуй гэсэн зам л байна. Монгол бурэн суйрч байж л манан суйрнэ. Хурэлсух чинь жинхэнэ манангийн тэжээвэр гелег, шинэ уеийн илуу хортой манангийн телеелел гэдгийг хумуус сайн мэдэж байгаа. Аль залуудаа бухэл бутэн банкийг казинодоод дампууруулчихсан , одоо шунал гэж яг мангас болчихсон. Дураараа улсын херенгийг зооглох гэхэд мэнхболдыхны шавхруунаас еер юм улдэхгуй. Хурэлсух маш елсгелен байгаа гэсэн.
2017-09-12
Irgen:
Zuvhun songuuli yariadag humuus turd hereggui dee .Ard tumnii uls orni tuluu ajil hiij shiidver gargaj chaddag humuus heregtei b.a .Daraa daraagin songuuli bodson humuus tur hereggui yum bish uu Ene mongold somguuli tatvar tullugch narin mungu amidardag heseg buleg nam gej uvchilsun humuus b.a ni ard tumend ach tus uguhgui b.a .Ard tumnii amidrald gai bolj b.a shuu
2017-09-12
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын төрд шургалсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан, Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ
2017-09-12
зочин:
засгийн газрыг унагасан 31гишүүд болон өөрийнхөө кабинетийг унагахад оролцсон хүрэлсүх нарт оногдох хариуцлага маш өнпөр байх болно арай ядан өндийж байгаа эдийн засаг унаж ард иргэдийн амьдрал доройтвол тэднийг ард түмний шүүхээр оруулж дахин улс төрд орох эрхийг нь хасах хэрэгтэй харин одоо тэд сандал ширээ булаацалпдах боломжгүй юм
2017-09-12
Зочин:
Энхболдын бууны нохой уналаа гээд нээх сүр болох юм. Авилгад идэгдсэн засаг нь унаа л биз. Одоо Энхболдыг нь унагаа. Улсыг зарсан хулгайчид багтах газаргүй болтол нь шахаж хавч
2017-09-12
Үнэнбат:
намыг ард түмэн дэмждэг. Улс төрийн намууд нь улс орноо удирдах уураг тархи нь байх учиртай. Ийм л тогтолцоог одоо МАН харуулах хэрэгтэй
2017-09-12
Зочин:
МАНАН-гаас сал. Хулгайчдаас сал. Хэнтэй ч битгий тохироо наймаа хий. бараг 30н жил хоолны тавган дээрх улс төр явлаа одоо тавагнаасаа гарж сэтгэх хэрэгтэй байна
2017-09-12
зочин):
Төрийн шийдвэр түмэн олны амьдралтай нягт уялддаг жижигхэн монгол улсын маань ирээдүй МАН-тай шууд холбогдоно. Намыг хэн удирдах вэ? гэдгээс монгол улсын хувь заяа хамаарана шүүдээ.
2017-09-12
zochin):
MAH-d luuvirchid erh medliin tuluuh hun hereggu, eh ornii tsaashdiin ireeduin tuluu zasgiin gazriig zuv zalj udirdah l hun heregtei
2017-09-12
зочин:
У.Хүрэлсүхээс өөр хүн хотын мафи-тай тэмцэж чадах хүн байхгүй шүү, Ингэж л Хүрэлсүх намаа шинэчилж чадвал 20 онд нам гарна, өөр зам байхгүй, бусад нь чадахгүй
2017-09-12
цэрэн:
Бямбацогтоо МАНамын даргаа Ерөнхий сайдаа өөрөө ав даа хөл толгойгоо мартлаа шүү
2017-09-12
Жадамба:
МАН намд яг одоо Хүрэлсүхээс өөр хүн байгаа юм уу. Олон түмэн дунд өөр хүн ярихгүй байна шүү дээ. Одоо азаа үзэх болж дээ.
2017-09-12