Улаанбаатарт Аэробик гимнастикийн ААШТ болно

img

 

Аэробик гимнастикийн Ази тивийн аварга шалгаруулах зургаадугаар тэмцээн энэ сарын 13-18-нд  Улаанбаатарт болно.

 

Тэмцээний зохион байгуулах хороон даргаар Монголын гимнастикийн холбооны ерөнхийлөгч Б.Лхагважав, дэд даргаар Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц ажиллаж байгаа бол нарийн бичгийн даргаар МГХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Г.Ерөөлбат томилогджээ.

 

ААШТ-д БНХАУ-аас 19, Хонконгоос-11, Энэтхэгээс 21, Иранаас найм, Японоос-15,  БНСУ-аас15, Филиппинээс 10, Узбекстанаас зургаа, БНВУ 31, Монгол Улсаас 70 хүний бүрэлдэхүүнтэй нийт 10 орны  210 гаруй тамирчин гурван насны ангилалд долоон төрлөөр өрсөлдөх юм байна. Тухайлбал, аэробик гимнастикийн ганцаарчилсан эмэгтэй болон эрэгтэй, хосын, гурвалсан, багийн, аэробик бүжгийн, степ аэробик гэсэн төрлөөр өрсөлдөх аж.

 

Р.Дулам

СЭТГЭГДЭЛ БИЧИХ