Бүргэдийг байгальд нь эргүүлэн тавих ёслол болно

Бүргэдийн тоо толгойг өсгөх, бүргэдээр ан хийх уламжлалыг хадгалах зорилгоор бүргэдийг байгальд нь эргүүлэн тавих ёслол энэ сарын 24-нд болох гэж байна. Бүргэдийг зөвхөн ан агнуурт бус эрэгчин бүргэдийг жуулчдад харуулж, сонирхуулах зорилгоор ашиглах болсон зэрэг нь бүргэдийн тоо толгой өсөх боломжийг хязгаарлаж, бүргэдийг гаршуулж сургах үндсэн уламжлал алдагдахад хүргээд байгаа аж. Тиймээс уг ёслолыг зохион байгуулж байгаа юм. Ёслол Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд болох бөгөөд энэхүү арга хэмжээ нь анх удаа болж буйгаараа онцлог.
Сонирхуулахад, дөрөв буюу түүнээс дээш жил гаршуулсан бүргэдийг байгальд нь эргүүлэн тавих ёстой. Цаашид уг ёслолыг жил бүр зохион байгуулах аж.
Р.Дулам
СЭТГЭГДЭЛ БИЧИХ