Мөрдөн байцаагчид шалгалтанд “унав”

img

Улсын ерөнхий прокурорын газраас Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд иргэний нэхэмжлэгч, хохирогчоор тогтоож буй практик ажлыг хэрхэн хууль зүйн хүрээнд явуулж буйг улсын хэмжээнд шалгасан байна. Шалгалтаар нийт 10122 эрүүгийн хэргийн материалтай танилцаж, хохирогч, нэхэмжлэгчийн хүсэлт, тэдэнтэй холбоотой асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэсэн эсэхийг шалгажээ. Дээрх хэрэгт 11708 хүн хохирогчоор татагдсан байна. Хуульд заасны дагуу мөрдөн байцаагч хэргийн хохирогчид хуулийн зөвлөгөө, холбогдох тайлбарыг өгөөгүй 222 зөрчил гарсан аж. Мөн хохирогчоос авсан тайлбарыг хэргийн материалд тусгаагүй. Эсвэл тайлбар авсан эсэх нь тодорхойгүй зөрчил их байжээ. Түүнчлэн гэмт хэргийн хохирогчийг иргэний нэхэмжлэгчээр тогтоох ёстой байтал тогтоодоггүй, холбогдох газраас нь хохирлыг төлүүлэх тогтоол гаргаагүй зэрэг зөрчил илрсэн байна.  Мөн хохирогчийн эрхийг зөрчсөн, холбогдох арга хэмжээ аваагүй, мөрдөн байцаагчтай холбоотой олон тооны зөрчил илэрчээ. Н.Цэндээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ