Д.Сумьяа, П.Орхон, Д.Отгондалай нарт хүндэтгэл үзүүлнэ

08.30 цагт: Монголын банкны холбоо (МБХ), Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран зохион байгуулж буй “Монгол Улсын Тогтвортой санхүүжилт (ТоС)-ийн Форум 2017” арга хэмжээний нээлт Шангри Ла зочид буудалд болно.
09.00 цагт “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт ба шүүх эрх мэдэл” сэдэвт хэлэлцүүлэг Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд болно. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд, Улсын Дээд шүүх, анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид, Хууль зүйн салбарын эрдэмтэн, судлаачид оролцоно.
09.00 цагт: "Нийгмийн даатгалын шинэчлэл-өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага" сэдэвт олон улсын форум Корпорайт конвеншн центрийн "Улаанбаатар" танхимд эхэлнэ.
09.00 цагт Чингис зочид буудлын 3 давхрын хурлын танхимд ЖДҮ-ийг дэлхийн үнэ цэнийн сүлжээ болгон нэгтэх: Эрсдэл, солилт ба боломжууд сэдэвт хурал болно.
10.00 цагт Монгол улсын эрдмийн их сургуулийн Эрдмийн ордонд Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар эрдэмтэд хуралдана.
11:00 цагт: Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд Эрүүл мэндийн сайдын тушаалаар жил бүрийн есдүгээр сарын 15-ныг “Хүүхдийн харааг хамгаалах өдөр” болгон үндэсний хэмжээнд зарласан. Гурваас таван насны хүүхдийн харааг шалгах зэрэг иргэдэд хэрэгтэй олон ажлыг зохион байгуулдаг үндэсний өдрийн тухай мэдээллийг сонирхоорой.
12:40-13:00 цагт: БОАЖ-ын сайд Д.Оюунхорол болон НҮБ-ын Байгаль орчны гүйцэтгэх захирал Эрик Солхейм нар Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийнэ.
14.00 цагт: Батлан хамгаалах яам, Гадаад харилцааны яам, Үндэсний Батлан хамгаалахын их сургууль, Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэнгээс хамтран зохион байгуулж буй “Зүүн хойд Азийн орнуудын эдийн засгийн аюулгүй байдал, хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал ГХЯ-нд болно.
14.00 цагт: МУБИС-ийн БТС-ийн төгсөх ангийн оюутан, МУГТ Дэлхийн аварга Д.Сумьяа, МУГТ Дэлхийн аварга П.Орхон, МУГТ Дэлхийн аваргын хүрэл медальт Д.Отгондалай нарт хүндэтгэл үзүүлэх ёслол МУБИС-ийн Б байрны 3давхарт 311 Урлагийн зааланд болно.
14.00 цагт: Ангийн дарга нарын тулгамдсан асуудалыг шийдвэрлэх зорилгоор Ангийн дарга-2018 чуулга уулзалтыг Монголын Хүүхдийн Ордонд зохион байгуулна.
14.00 цагт: Хан-Уул дүүрэг Эрчим хүчний гудамжийг Ажилчны гудамжтай холбосон зам, гүүрийн ажлыг улсын комисст хүлээлгэн өгнө.
14:00 цагт: “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд “Mongolian bike” олон улсын унадаг дугуйн аяллын холбоо “Чингис хаан” Азийн унадаг дугуйн наадмыг 2017 оны есдүгээр сарын 16-нд зохион байгуулна. Гадаадаас 50, Монголоос 250 дугуйчин оролцох уг аяллын талаар мэдээлэл өгөхөөр хэвлэлийн бага хурал зарлалаа.
14.00-17.20 цагт: “ЗҮҮН ХОЙД АЗИЙН ОРНУУДЫН ЭДИЙН ЗАСГИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖ” сэдэвт Олон Улсын эрдэм шинжилгээний хурал Гадаад хэргийн яамны “Зөвшилцөл” танхимд болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ