АН-ын бүлэг УИХ-ын даргад хандлаа

img

 

Ардчилсан намын бүлгээс УИХ-ын дарга М.Энхболдод албан бичиг илгээлээ. Тус бүлгээс УИХ-ын ээлжит бус чуулганыг ойрын хугацаанд яаралтай хуралдуулах шаардлагатай хэмээн УИХ-ын даргад хандлаа. Улс төр болоод нийгмийн олон асуудал хүлээгдэж буй учраас ээлжит бус чуулган зарлаж шийдвэрлэх ёстой хэмээн үзсэн байна. Тухайлбал, 9, 10 дугаар сарын хүүхдийн мөнгөнд 110 тэрбум төгрөг шаардлагатай ч эх үүсвэрийг шийдээгүй учраас  олгогдохгүй байх эрсдэл үүсээд буй аж. Тиймээс төсөвт тодотгол хийх замаар асуудлыг шийдэх ёстой гэжээ. Мөн өвөлжилтийн бэлтгэл хангахад чуулганы хуралдаанаар хэлэлцэж шийдэх асуудал цөөнгүй байна хэмээн ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахыг хүслээ.

 

 

 

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Тоон дотор үсэг цохиж явах чинь юу ве? УИХ дахь АНыын бүлэгт Баттулга Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга орсон явж байх юм.
2017-09-16
Зочин:
чуулган гэж үгээ орхижээ хөөрхий
2017-09-14
Зочин:
ээлжит бус яаралтай хуралдуулах нь зүйтэй гэж юу гэсэн үг юм бэ алдаагүй зөв бичиж чадахгүй байна уу албан бичгээ, ямар боловсон хүчинтэй газар вэ АН-ынхаан боловсон хүчний боловсролд анхаарах хэрэгтэй юм шиг байна даа
2017-09-14