Монголд тракторын үйлдвэр байгуулах хүсэлт гаргав

img

Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд манай улс Бүгд Найрамдах Польш Улс /БНПУ/-аас 50 сая еврогийн хөнгөлөлттэй зээл авч 32 саяыг нь хөдөө аж ахуйн салбарт зарцуулахаар болсон.

 

 

БНПУ-ын “Полмот холдинг”-ийн Хөгжлийн газрын захирал Марек Пол өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ж.Эрдэнэбаттай уулзан дээрх зээлийн хүрээнд трактор угсрах үйлдвэр байгуулахад Засгийн газрын зүгээс дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

 

Тус компани хэд хэдэн улсад тракторын үйлдвэр байгуулсан туршлагатай бөгөөд 2019 оны хавар гэхэд “Монголд үйлдвэрлэв” гэсэн тодотголтой тракторыг зах зээлд нийлүүлэхээр төлөвлөсөн байна. Мөн энэ үйлдвэрээ цахилгаан эрчим хүчээр ажилладаг автобус угсрах боломжтой байхаар тооцоо, судалгааг нь хийжээ.

 

“Монгол Улсын Засгийн газар хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээрээ дотоодынхоо хэрэгцээг хангаж улмаар экспортын чиглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорьж байна. Хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмжөө эх орондоо угсарч, үйлдвэрлэх нь үүнд чухал түлхэц болох учиртай” гэж  Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ж.Эрдэнэбат хэлэв. Мөн тухайн аж ахуйн нэгж дэвшилтэт техник, технологи нийлүүлж, монгол иргэдийг сурган тогтвор суурьшилтай ажиллуулах ёстой гэж үздэгээ тэмдэглэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Сайхан мэдээ байна
2017-09-14
өвөө:
Хойт хөрш зээл өгөхөөрөө мөнгө биш зах зээл муутай комбайн трактооо өгдөг аюулаас салж болнодоо
2017-09-14
Лях:
Сайхан дээрэмдэнэ дээ
2017-09-14
zochin:
яг чухам юуг нь монголд үйлдвэрлэх вэ Польшийн үйлдвэрлэсэн эд ангиудыг зөөж авчраад угсрах гэж байгаа бол зээлээр хийх ёсгүй, Бас Монголд тэр үйлдвэрлэх гээд байгаа тракторынх нь хэрэгцээ шаардлага хэд байгаа юм бол судалгаа байна уу
2017-09-14
zochin:
shuud demjeech ee. uramshuulaad tatvar enee teree uil ajillagaanii erh zuin orchiniig burduuleed uguuch ee
2017-09-14
зочин:
Энэ мэт гадаадын нөхдүүд монголд үйлдвэр баръяа гэж байгааг маш хурдтай дэмжиж болцоог нь түргэн шуурхай хангаж өгвөл МОНГОЛ улсад маш их хэрэгтэй байгааг хүн бүхэн мэдэж байгаа,хурдан цаг алдалгүй туслах хэрэгтэй байна цаг алт шүү.
2017-09-14