72 оюутан тэтгэлэг гардлаа

Баянхонгор аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд сурлага хөдөлмөрөөрөө манлайлсан тус аймгийн 72 оюутанд өнөөдөр тэтгэлэг гардууллаа. УИХ-ын гишүүн Г.Занданшатар, Л.Элдэв-Очир, М.Билэгт, Аймгийн засаг даргын Тамгын газар, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын санаачлагаар боловсролын тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлжээ. Оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн санхүүжилтыг орон нутгийн оролцоот “КОРУНД ГЕО” компани олгосон байна.
Арга хэмжээнд УИХ-ын гишүүн Г.Занданшатар, Л.Элдэв-Очир, М.Билэгт нар хүрэлцэн ирж, оюутнуудад баяр хүргэж, хичээл сурлагын өндөр амжилт хүслээ. Тэтгэлэгт хөтөлбөрийг анх удаа зохион байгуулж байгаа ба уламжлал болгон хэрэгжих юм байна.
Р.Дулам
СЭТГЭГДЭЛ БИЧИХ