Эмч нар цалингаа нэмүүлэх шаардлага тавина

img

09.00 цагт: Монгол Улсын Төрийн шагналт, шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, академич Пүрэвийн Хорлоогийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан “П.Хорлоо 100-ХХ зууны монгол аман зохиол судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурал”  “Пума империал” зочид буудлын өргөтгөлийн 2 давхарт Рояал хурлын танхимд болно.


09.00 цагт Зам, тээврийн хөгжлийн яамны 3 давхар 301 тоотод "Автотээврийн салбарын хог хаягдал-шийдэл" сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулагдана. 


09:30 цагт: ЭМЯ, Япон улсын Сисмекс корпораци хооронд хамтын ажиллагааны гэрээг үргэлжлүүлэн сунгах ёслолын ажиллагаа ЭМЯ-ны 215 тоот өрөөнд болно.


09:30-10:30 цагт: МОНГОЛЫН РАДИОЛОГЫН НИЙГЭМЛЭГ-тэй хамтран “ДҮРС ОНОШИЛГООНЫ ЭМЧ, ТЕХНИКЧДИЙН үндэсний чуулга уулзалт эхэлнэ:

12.00 цагт: Эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүдийн цалин хөлсийг нэмэгдүүлэхийг шаардаж албан ёсны тэмцлээ эхлүүлж байгаа талаар МҮЭХ-оос хэвлэлийн бага хурал хийнэ. Хурал МҮЭХ-ны байрны 4 давхарт хурлын зааланд болно. 


10.00 цагт: МУБИС-ын 3 дугаар байрны 123 тоотод НМХГ, МУБИС хамтран ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежерүүдэд "Боловсролын салбарын хууль тогтоомжийн хэрэгжилт, хяналт шалгалтаар илэрч буй зөрчил, түүнд тавигдах хяналт, Багш байхын учир, багшийн ёс зүй" гэсэн сэдвүүдээр сургалт хэлэлцүүлэг зохион байгуулна. 


10.00 цагт “Озоны давхаргыг хамгаалах дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан БОАЖЯ-наас Озоны давхаргатай холбоотой сүүлийн үеийн мэдээллээр хэвлэлийн хурал зарлалаа.


11.00 цагт: УИХ-ын гишүүн Н.Учралын санаачилга, хөрөнгө оруулалтаар байгуулсан “Тэмүүжингийн андууд” тусгай хэрэгцээт цэцэрлэг /хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан цэцэрлэг/, сэргээн засах үйлчилгээний төвийн нээлтийн үйл ажиллагаа Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд байрлах өөрийн байрандаа болно.


11:00 цагт Хэвлэл мэдээллийн байгууллага, аж ахуйн нэгж байгууллагатай хамтран хэрэгжүүлэх "АЗ ЖАРГАЛТАЙ ГУДАМЖ" аяны нээлт ЗЦА-ны Хурлын танхимд болно


11.00 цагт Баянгол дүүргийн 73 дугаар сургуулийн 960 хүүхдийн суудалтай сургуулийн шинэ байрны нээлтийн ёслол болно.


11.00 цагт: Ид шидийн орон хүүхэд хамгааллын төвийн нээлтийн арга хэмжээ болно.


13:00 цагт ЭМЯ-ны хурлын “Б” зааланд “Тархи судлалын орчин үеийн ололт, амжилт” олон улсын эрдэм шинжилгээний хурлын нээлт болно. Тус арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг болон холбогдох албаны удирдлагууд оролцоно. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ