Тархи судлалын салбарынхан чуулж байна

Жил бүр уламжлал болгон зохион явуулдаг Олон улсын эрдэм шинжилгээний хурал нь тархи судлалын салбарт ажиллаж буй нийт эрдэмтэн судлаачдыг хамруулдаг үндэсний хэмжээний арга хэмжээ юм. Энэ удаагийнх Multidisciplinary Brain Science Forum-2017 нэртэйгээр зохион байгуулж байна. “Тархи судлалын орчин үеийн ололт” эрдэм шинжилгээний хурлыг монголын Нейросаны нийгэмлэг, АШУҮИС-ийн нейросайны оюутны клбутэй хамтран АШУҮИС-ийн Эм зүй, Био-анагаахын сургууль, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Монголын сэтгэцийн эмгэг судлаач нарын нийгэмлэг, Анагаах Ухааны академи, монголын эпилесипийн холбооны хамт олон хамтран зохион байгуулж байна. Хуралд гадаад дотоодын нэгдсэн эмнэлэг, төрийн болон хувийн их дээд сургуулийн 150 гаруй судлаач, эмч, багш эрдэмтэн оролцож, судалгаа шинжилгээний ажлын үр дүнг танилцуулж, нейросайнсын шинжилэх ухааны ололт дэвшилт шинэ технологийн талаар хэлэлцэж байна. Нээлтэнд Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг оролцож үг хэллээ.
.jpg)
СЭТГЭГДЭЛ БИЧИХ