Уулархаг нутгаар хур тунадас орж сэрүүхэн байна

img

Малчид, тариаланчид, хадланчидад зориулсан мэдээ:

Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгаар хур тунадас орж сэрүүхэн байна.

 

2017 оны 09 дүгээр сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 

Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, нутгийн зүүн хэсгээр бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгаар түр зуур секундэд 14-15 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутаг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 10-15 градус, Алтай өвөр говь болон говийн аймгуудын нутгаар 19-24 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 15-17 градус дулаан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ