Монгол, Японы эрдэмтэд мэдээлэл хийнэ

10:00 цагт Л.Нарантуяа төлөөлөгчийн санаачлагаар Нийслэлийн Хан Гарьд байрны "Б" зааланд Баянгол дүүргийн 1,2,3,4,20-р хорооны "Дахин барилгажуулах" талаар тус хорооны иргэд, Нийслэл, дүүргийн холбогдох төрийн байгууллагын удирдлагууд, оролцсон хэлэлцүүлэг болно.
10.30 цагт: Засгийн газрын 2-р дугаар байранд Монгол Улсын Үндэсний хөгжлийн газар, Тайланд улсын Гадаад хэргийн яамны агентлаг болох Тайландын олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (TICA), Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) гэсэн 3 байгууллага хамтран “Монгол улсын тогтвортой аялал жуулчлал” төслийг хэрэгжүүлэх болон 3 орны хамтын ажиллагааны одоогийн байдал, тогтвортой аялал жуулчлалын хөгжлийн стратеги, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаа зэргийн талаар мэдээлэл өгч, харилцан санал солилцоно.
11.00 цагт: Сонгинохайрхан дүүргийн зохион байгуулсан "Хоггүй орчин-эрүүл амьдрал" аяны хаалтын үйл ажиллагаа тус дүүргийн тамгын газрын гадаах талбайд болно
12.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд “Ачлалт хүүхдүүд” ТББ-аас хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан анхны жишиг халамж хамгааллын цогцолбор төв барих талаар мэдээлэл хийнэ.
13:00 цагт: УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын санаачлан хэрэгжүүлж буй “Хүүхдийн инээмсэглэл” төслийн үзлэг, эмчилгээний эхний кабинет толгойтын 65-р сургууль дээр нээлтээ хийнэ.
14.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Монгол, Японы эрдэмтдийн сүүлийн жилүүдэд хамтран хийсэн хадны бичээсийн судалгааны үр дүнг танилцуулна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ