Цус сольж, ихэр охидын амийг аварчээ

img

 

Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт энэ сарын 14-нд Баянговь сумын иргэн Ч.Ц нь жирэмсний хожуу хордлогын хүнд хэлбэр заалтаар кесар мэс заслаар амаржиж, 2250гр, 2610гр жинтэй ихэр хөөрхөн охидтой болжээ. Гэвч ихэр охидод "Эх ургийн цусны резүс үл тохирооны шалтгаант нярайн цус задрах өвчин"-ий улмаас нярайн цус задрал, хүнд хэлбэрийн цус багадалт, хүнд хэлбэрийн шарлалт үүсч амь нас нь эрсдэлтэй байдалд орсон байна. 

 

Эмч нар тэднийг аврахын тулд охидын цусыг бүрэн сольж, сэлбэх эмчилгээ хийжээ. Цусыг сольж сэлбэх нь эрхтэн шилжүүлэн суулгахтай адилтгах ажилбар бөгөөд орон нутагт, ихрүүдэд нэгэн зэрэг хийгдэж байгаагаараа ховор тохиолдол, Баянхонгор аймгийн хувьд анхны тохиолдол аж. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Hunii altan avarch gavya baiguulsan emch nart talarhaj ajild ni undur amjilt huseye
2017-09-19
Болдбаатар:
Хонгор нутгийнхаа эмч сувлигч нартаа баяр хүргэж сайн сайхан бүхнийг хүсье. Та нар маань мундаг байна шүү
2017-09-19
мундаг:
мундаг
2017-09-19
Зочин:
резус сөрөг ээжийн давтан төрөлтийг маш сайн хянах хэрэгтэй
2017-09-19
Зочин:
Эмнэлгийнхэн хийсэн сайн сайхан ажлынхаа тухай мэдээлэл өгөх нь зүйтэй, тэгэхгүй бол хэн ч мэдэхгүй зөвхөн алдааг нь их ярих болж
2017-09-18
Зочин:
Мундаг сайн бөгөөд чин сэтгэл зүрх гарган ажиллажээ. Баяр хүргэж сайн сайханыг хүсье!
2017-09-18
dr:
mongold odoo zugeer helbr huuj amidardag bolj dee. hun bur umnuh ajilaa sain hiivel bid dorhnoo hugjine dee. hiisen ajilaa ih surtlachlah heregguidee ter tusmaa emnelgiinhen
2017-09-18