Шинэ Засгийн газар зуслан, буудал, саунаас “төрнө”

img

-М.Энхболдын фракци Сэлхэд, У.Хүрэлсүхийнх “Энканто” саунд, Сү.Батболдынх Чингис хаан зочид буудалд хуралджээ-

 

 

90 жилийн зангараг, улс төрийн түүх, боловсон хүчний нөөцөөрөө ямагт гайхуулсаар ирсэн МАН-ын нэр хүнд засгаа тонгорсон энэ өдрүүдэд шалаар нэг хөглөрч байна. Яасан ийсэн 90 жил, ямар юмных нь дотоод ардчилал, эв нэгдэл. Аз, эзийн дэнсэн дээр 65-уулаа чуулганы танхимд суух ховорхон хувь тавилангаа тэд зөвөөр эдэлж чадсангүй, харамсалтай нь. Наанаа сайхан инээж эв нэгдэлтэй гэдгээ зарлавч, цаанаа албан тушаалын төлөөх дайн энэ намд эцэс төгсгөлгүй үргэлжилж байх юм.

 

Ёстой л экс Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын хэлсэнчлэн хажуу бөөрнөөс нь нударч, хэн хэнийхээ араас хутга дүрсээр бүтэн жилийг арайхийн ардаа хийлээ. Улмаар засгаа унагачихаад тайвшрах нь уу гэтэл тийм биш юмсанж. Асуудал бүр ч дордов. МАН-ынхан хуралдахгүй ч өдөр гэж байхгүй боллоо. Өдөр болгон Төрийн ордонд намын бүлэг нь хуралдаж, эв нэгдлийн тухай эцэс төгсгөлгүй ярилцана.

 

Орой бүр гишүүдийн өрөөнд сархад тулгасан “сэм найр” болж, Төрийн ордонд хөлчүүрхсэн гишүүд хөлхөлдөх нь ихсэв. Удирдах зөвлөлийнхөн Тусгаар тогтнолын байрандаа уулзах тоо нь ч ихэсчээ. Амралтын өдрөөр харин саун, душ, аль нэг зуслан бараадаад алга болж өгнө. Үүнийгээ тэд гавьяа мэтээр цуурахыг нь яана. “Манай нам 25-уулаа сөрөг хүчин байхдаа хоёр өдрөөр хуралдаж байсан. Яг эрх баригч шиг.

 

Одоо 65-уулаа болчихсон юм шиг 20 өдөр ч хуралдаж магадгүй шүү. Бид ингэж л ажил хэрэгч ханддаг” хэмээн бэлгийн дэд сайдтан бахтай нь аргагүй ярьж суух юм. Гэвч хурал ихдэх нь ажил муудсаных, хуушуур ихдэх нь мах муудсаных гэдгийг МАНайхан харин мэдэхгүй юм. Өдөр болгоны хурлын сэдвийг уншигч авхай танд сануулах нь илүүц биз. Өнөөх л албан тушаалын төлөөх наймаа, хэнийг Ерөнхий сайдаар тавьж, хэн нь намын даргаа авах вэ гэдэг тохироо. Бялуунаас ахиухан авахын тулд халбага сэрээгээ сойчихоод хүлээж суугаа тэдэнд засаг төвхнүүлэх бүтэн сарын хугацаа багадаж буй нь дамжиггүй.

 

Өдрийн цагаар албан хуралдаа суучихсан фракциуд орой үдшийн цагаар албан бус уулзалтаа хийхээр саун хайгаад давхичихна. Дээгүүр дарга нар нь сайдын суудлаа ярилцаж хундага харшуулж, харин доогуур албан тушаалтай нь аль нэг газрын хурган даргын төлөө олсон хэдэн төгрөгөө орой бүр шоунд үрж яваа гэнэ лээ. Бараг л энэ өдрүүдэд хэн их архи ууж, өөрийн хүрээллээ бүрдүүлсэн нь дарга болдог хуультай юм уу даа.

 

Албан ёсоор бол МАН-д М.Энхболдын болон У.Хүрэлсүхийн гэсэн хоёр том фракци байдаг нь тодорхой болчихоод байна. Өнгөрсөн өдрүүдэд М.Энхболдынхон Сэлхийн зуслан хавиар суудал зассан нь тодорхой болсон.  Харин У.Хүрэлсүхийн фракци “Энканто” саунд ойр ойрхон уулзаж, шинэ Засгийн газарт нөлөөгөө тогтоохоор оролдож байгаа гэнэ лээ. Энэ хоёр том фракцийн дунд цөөхөн атлаа чанартай улстөрчдөөр эгнээгээ бүрдүүлсэн Сү.Батболдын фракцийнхан Чингис зочид буудлын нууцхан өрөөнд чимээгүйхэн хор найруулж суугаа аж.

 

Төрийн ордонд оройхон “сэм найр” хийдэг нь аль нэг фракци түшдэггүй сул улстөрчид аж. Огцруулах кноп дарсан шагналаа авахыг мөрөөдөж орой бүр сархад тулгах ч том фракциудын тохироо тэднээс холуур өнгөрч байгаад гутардаг ч байж мэдэх юм. Юутай ч ойрын өдрүүдэд МАН-ынхан албан болон албан бусаар хуралдсаар байна. Харин үр дүн хараахан алга. Д.Хаянхярваа даргын хэлсэнчлэн сайдуудын суудлыг ярихад эрт байна.

 

Эхлээд том албан тушаалаа тэд ярилцсаны дараа сайд, дэд сайдын суудлаа хуваарилна. Эх сурвалжуудын өгч буй мэдээллээр эхний тохироо У.Хүрэлсүх Ерөнхий сайд, Д.Сумъяабазар Нийслэлийн МАН-ын дарга, Чингэлтэй дүүргийн Засаг дарга асан Б.Баярмагнай МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Нийслэлийн ИТХ-ыг Д.Амарбаясгалан авахаар тохироо хийгдэж байсан аж.

 

Гэвч Сү.Батболдын фракци болон сул гишүүдийг үл тоосон энэ тохироог дэмжих хүн олдоогүйгээс асуудлыг дахиад л шинээр ярьж эхэлжээ. Өмнө хэлсэнчлэн аль нэг фракци гэж туйлширдаггүй Н.Энхболд, С.Бямбацогт, Д.Тэрбишдагва гэх мэт улстөрчдийн нөлөөлөл хүчтэй байгаа учраас тэднийг тоглоомын гадна орхих боломжгүй юм. Ойрын үед саарал ордонд МАН-ын даргад С.Бямбацогт, Ерөнхий сайдаар Ч.Хүрэлбаатар, Нийслэлийн МАН-ын даргад Д.Сумъяабазар гэсэн шинэ таамаг яригдаж, энэ нь ч нам дотроо дэмжлэг авч эхэлсэн гэх.

 

Намын дотоод амьдралыг болохоос болохгүй хүртэл мэддэг туршлагатай залууст нам, төрийн ирээдүйг даатгах нь ирэх өдрүүдэд өнөөх яриад байгаа эв нэгдлийг нь бий болгох, 2020 онд суудалтайгаа үлдэх сүүлийн сонголт гэдгийг МАН-ынхан ойлгов уу гэсэн мухар сохор итгэл л үлдээд байна. Ирэх өдрүүдэд буудал /Сү.Батболдын фракци/, саун /У.Хүрэлсүхийн фракци/ зуслан /М.Энхболдын фракци/, Төрийн ордон /фракцигүй улстөрчид/ дөрвийн аль нь хүчтэйг харах нь ээ. Шинэ Засгийн газрын сайдууд энэ газруудаас “мэндлэх” нь. Тэр саунаас төрсөн тийм сайд гээд л цоллох бололтой.

 

Б.Өнөртогтох

ЭХ СУРВАЛЖ. MMINFO.MN

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
эрдэнэбатын засгийн газар огцорсонд маш их харамсаж байна. Нэлээд их юм хийж байсан. МАН намынхан оорсдоо огцруулаад ганц хоер хун хэдэн залуучуудын толгойг эргуулээд намаа хоер хуваагаад арай ч дээ
2017-09-18
зОЧИН:
Спирт Архи пивоны-кампануудын төлөөлөл илүү олон гарч ирнэ ха ха?
2017-09-18
зочин.:
оффшорын эсрэг үнэн ялсан тэмцэж чадсан шудраг эрчүүдээс ЗГ толгойлуулж шинэчлэх хэрэгтэй. Миний бодлоор Хүрэлсүхийг сонгоод 2021 онд нь Нямдоржийг өрсөлдүүлэх хэрэгтэй эртнээс нүхээ ухая
2017-09-18
Undrax*:
Ardiin xvvxed ardiin zasgaa baiguulj baina. Ta nart ymar xamaa baina.
2017-09-18
Марал*:
Үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэл цацаж хүний нэр төрд халдах ямар шаардлага байна аа.
2017-09-18
zochin):
Төрийн албыг, албан тушаал, эд хөрөнгийн шуналтнууд биш мэдлэг мэргэжилтэй эх орончдоор бүрдүүлсэн цагт эх орон минь хөгжинө.
2017-09-18
zochin):
Ene heden saituud ni hudaldagdchihsan bolohoor itgeh arga algada. huurhiilultei yum, negent buuchihsan zasgiin gazriig magtaad yahaw, arai tsuglaj amjaagui zasgaa muulaad yahaw... Yu ch boloh boloogui bn
2017-09-18
Зочин:
ТЕГ-ыг атгачихсан Энхболд ч тайван байгаа биздээ. Бусад нь л хэцүү байгаа байх
2017-09-18
Зочин:
Ингэхгүй л бол цөвүүн цаг ирээд байна шүү дээ. Хүрэлсүх минь шударга яриагаа алдаж өөрийнхөө эсрэг ашиглуулав даа
2017-09-18
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын төрд шургалсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан, Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ
2017-09-18
Зочин:
Хүн болгоныг хужаа гэж хараах эргүү дебилүүд олширлоо. Монголчуудыг хооронд нь хагаралдуулах өмхий төвд, хятад санаа тээсэн жинхэнэ хужаа нар л хүн болгоныг хужаа гэж харааж, зүхэж сууна... жанхуугийн гааагааны резин ухна бүхэл бүтэн 10 жил гаруй обег-г удирдаж, дан өөрийн шахаасны нөхдийг тавьсан. жил бүрийн хавар нөгөө л ой хээрийн түймэр гардаг яг хэвээр, гараар унтраасаар л явна. ухна пиздецийн хийдэг ажлын үр дүн нь энэ шүү дээ. камерны өмнө нэг их сүрхий хүн загнасан амьтан, камер байхгүй үед архи ууж, хүүхэн эргүүлж явсан шиг..... Жанхуугийн гаагааны резин урвагч дүлзэн ухныг намаас нэн даруй хөө. нямка их хурлын дарга, н.энхболд ерөнхий сайд хийгээд яамдын сайдыг мэргэжлийн хүмүүсээс бүрдүүл, хөдөөний улаан хацарт шуналын тулам болорчулуун мэтийн эргүү гарууд бол огт бүтэхгүй шүү...
2017-09-18
Зочин:
Сумъяабазарыг Нийслэлийн МАН-ын дарга гэжээ...
2017-09-18
Зочин:
Сумьяабазар ерөнхий сайд болох юм бол ман дуусч байгаа юм байна.
2017-09-18
Зочин:
Сумъяабазарыг Нийслэлийн МАН-ын дарга гэжээ...