Дэслэгч генерал Ц.Тогоо сайд болно

Мэргэжлийн бус хүн томилогдсоны улмаас ажил үйлс нь нэг л явахгүй байгаа, байсхийгээд л хүний амь нас цаг бусаар үрэгддэг болсон батлан хамгаалах салбарыг дэслэгч генерал Ц.Тогоогийн гарт атгуулахаар МАН шийдэж буй сурагтай.
Тэрбээр өмнө ЗХЖШ-ын даргаар ажиллаж байсан туршлагатай нэгэн төдийгүй түүний үед зэвсэгт хүчин жинхэнэ утгаараа ажиллаж байсан хэмээн тус салбарынхан үнэлдэг юм билээ. Дэслэгч генерал Ц. Тогоо нь эдүгээ 63 настай ч улс төрийн албан тушаалд энэ тоо төдийлөн нөлөөлөхгүй аж.
Б.Билгүүн-Очир
Эх сурвалж: mminfo.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ