Засгаа тонгороод САЙД болох уу

img

МАН-ын Бага хурал ойртох тусам фракц, бүлэглэлүүдийнх нь нууц хуралдаан олширч, шинэ Засагт багтах сайд нарын нэрс илүү бодитой болох ч зарим нэг гэрэл цохисон мэдээллээр бол Ж.Эрдэнэбатын танхимыг тонгорсон нөхдүүд албан тушаалд сууж булайгаа чирэх нь. 

 

 

Тодруулбал, Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдад УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийг, Сангийн сайдад УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатарыг, Батлан хамгаалахын сайдад УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаярыг, Гадаад харилцааны сайдад Хүний эрхийн дэд хорооны дарга Д.Цогтбаатарыг нэр дэвшүүлэх сураг гарч байна. Уг нь тэд салбартаа мэргэшсэн, боломжийн улстөрчид байж болох ч Монголын улс төрд шударга ёс тогтоохоор Засгийн газарт хариуцлага тооцох кноп дарсан нь үнэн юм бол шинэ танхим бүрдэхэд амбицаа татаж, хяналтаа л тавь. Албан тушаал горилж, сандал суудлын хуваарилалтад багтвал хамгийн муу жишгийг л тогтооно.  

 

Мэргэжлийн Засгийн газрыг огцруулсан УИХ дахь МАН-бүлгийн 33 гишүүний нэг үндэслэл нь төрийн албыг төрөл саднаар дүүргэсэн тухай байв. Үнэндээ бол Ж.Эрдэнэбатын танхим дангаараа тэр их томилгоог хийчихсэн юм биш л дээ. УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшиний хэлсэнчлэн төрийн албаны шахааг 65–ын бүлэг л хийсэн.

 

Зах зухаас нь нэрлэвэл, МАН УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж, Засгийн газрыг байгуулсны дараа УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн хүү Гадаад харилцааны яаманд заларсан бол УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын эхнэрийн төрсөн дүү Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны дэд сайдаар, УИХ-ын гишүүн Сү.Батболдын хүү Монголбанкны хяналтын зөвлөлийн гишүүнээр, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийн дүү Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн захирал болсон.

 

Уул уурхай хүнд үйлдвэрийн дэд сайдаар Д.Загджавыг томилох ёстой гээд УИХ-ын гишүүн Б.Жавхлан, Г.Занданшатар, Т.Аюурсайхан нар Ерөнхий сайдын өрөө сахиж, УИХ-ын дарга М.Энхболдыг эргүүлдэж суусныг одоо ч үгүйсгэх аргагүй.

 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдыг томилох болоход УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарын амбиц хөдөлж, санаархаж явсан.  Юу үнэн, энэ үнэн. Ялыг нь Мэргэжлийн Засгийн газарт тохож өөрсдөө уснаас хуурай гарсан болохоос биш. Одоо энэ алдаагаа дахиж бүү давт.

 

Тэр тусмаа Засгийн газраа тонгороод сайд болдог увайгүй занг улс төрд бүү дэвэргэ. МАН-ын Бага хурал 300 гаруй гишүүнтэй.  Ард түмний хүсэл зоригийг илэрхийлсэн, нэр цэвэр, мэргэжлийн хүмүүсээ Засгийн газрыг бүрдүүлэхэд анхаарахыг олон нийт хүсэж байна.

 

Засгийн газраа огцруулсан 33-т мөн улс төрийн хариуцлагаа тооцохыг ч шаардаж буй. Тэр цагт Монголын улс төрд нүүрлэсэн, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын хэлсэнчлэн хажуу бөөрнөөс нь нударч, араас хутга дүрдэг увайгүй үйлдлийг хазаарлаж чадна.

 

Хэдхэн хоногийн дараа Бага хурал болно. Урвагчдадаа ч бас хариуцлага тооцож чадах эсэхийг харж л байя.

 

Эх сурвалж: www.news.mn

Г.ХОРОЛ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

хөх тэнгэр:
Яагаад болохгуй гэж үүний төлөө л засгаа өөрчилж байгаа юм бишүү. Ажлаа хийж чадахгуй байгаа хүмүүсийг өөрчлөөд хийж чадна гэсэн хүмүүс л шинэ засагт орж санаа бодлоо хэрэгжүүлж, засагт орж ажиллах нь юуных нь буруу гэж, тэгээд хэн өөрчлөлт хийж, хэн ажлаа сайн хийх юм бэ?
2017-09-21
иргэн:
аюурсайхан тэргүүтэй 31 урвагчдад нэг ч албан тушаал өгч болохгүй. шударга царайлсан хүүхэд өнчрүүлсэн новш
2017-09-21
Хэ:
Үгүй, хүзүүгүй болно
2017-09-20
Зочин:
Үхэрнүүд хэзээ ч төр барьж чадахгүй.Ардчилал гээчээс өмнө ЗХУ манайхыг удирдаж, тэжээж байсан.Өөрсдөө засгаа барих гээд 27 жил зовлоо.Цаашдаа ч сөнөтлөө ийм л байх болно.
2017-09-20
Ме:
Хэлэх амархан, хийх хэцүү. Засагаа унагасан урвагч гэж цоллож бхаар томилоод юу хийхийг нь харах хэрэгтэйн бишүү.
2017-09-20
ЗОЧИН:
ХҮРЭЛБААТАР ОУВС-Д ОРОХЫГ ХАМГИЙН ИХ ШААРДСАН. ТЭГЭЭД ОУВС-ЫН ШААРДЛАГААР ОЛОН ТАТВАР НЭМСЭН. ГЭТЭЛ ХҮРЭЛБААТАРЫН ЗАСГАА ОГЦРУУЛАХ ШААРДЛАГАД ТАТВАР НЭМСЭН НЬ ГОЛ ҮНДЭСЛЭЛ БОЛСОН. ЭНДЭЭС ҮЗЭХЭД ЗАСАГ ОГЦРУУЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ ИХ ЭРТНЭЭС ЭХЭЛСЭН НЬ БАТЛАГДАЖ БАЙГАА ЮМ. БАС ХҮРЭЛБААТАРЫН ОРОН ГАРНЫГ ГЭРЧИЛЧИЛЖ БАЙНА. МӨН ХҮРЭЛ НАР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-Д АЖИЛЛАСАН НЬ МЭНХБОЛД ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛЧИХВОЛ ТӨЛӨВЛӨГӨӨ НУРНА ГЭЖ ТООЦООЛСОН. ҮҮНИЙГ 50 НАСТНУУДЫН ТЭНЭГЛЭЛ ГЭДЭГ. ИЙМ ТЭНЭГҮҮДЭД ЗАСГАА ӨГӨХИЙГ ЗӨВШӨӨРӨХГҮЙ. ЗАСГАА ТӨРИЙН АЛБАНЫ ДАДЛАГА ТУРШАЛАГАТАЙ, МЭРГЭЖЛИЙН ХҮМҮҮСЭЭР БҮРДҮҮЛЭХИЙГ МАН-ЫН ЖИРИЙН ГИШҮҮД, АРД ТҮМЭН БИД ХҮСЭЖ БАЙНА. .
2017-09-20
ЗОЧИН:
НАМЫН НЭР ХҮНД, ЭВ НЭГДЭЛ ДЭЭР ДӨРӨӨЛЖ, ӨӨРСДИЙН ЭРХ МЭДЛИЙН ШУНАЛЫГ ГҮЙЦЭЭХ ГЭЖ,ӨӨРСДИЙН БАЙГУУЛСАН ЗАСГАА УНАГААСАН 31-ЭЭС НЭГ Ч ХҮНИЙГ ЕРӨНХИЙ САЙД, САЙДААР ТОМИЛЖ БОЛОХГҮЙ. МӨН ДЭД САЙД НАРЫН ОРОН ТООГ ХАСЧ, ЗАСГАА ОГЦРУУЛСАН 31 ТӨРИЙН АЛБАНД ШАХСАН ТӨРӨЛ САДАН, НАЙЗ НӨХДИЙГ ХАЛАХ ЁСТОЙ. ХҮРЭЛ НАРЫН 31-Т ӨӨРИЙН НАМЫН ГЭРТ АН-ЫН НӨХДҮҮДИЙГ БААЛГАСНЫ ХАРИУЦЛАГЫГ ХҮЛЭЭЛГЭХ ЁСТОЙ. ТЭР БААСЫГ НЬ ӨӨРСДӨД ҮҮРҮҮЛЭЭД НАМААС ХӨӨЖ ЯВУУЛАХ ЁСТОЙ. ШУНАЛАА ХЯЗГААРЛАЖ ЧАДДАГГҮЙ ХҮМҮҮС ЗАСАГ УДИРДЖ ЧАДАХГҮЙ.
2017-09-20
ЗОЧИН:
ХҮРЭЛБААТАР ОУВС-Д ОРОХЫГ ХАМГИЙН ИХ ШААРДСАН. ТЭГЭЭД ОУВС-ЫН ШААРДЛАГААР ОЛОН ТАТВАР НЭМСЭН. ГЭТЭЛ ХҮРЭЛБААТАРЫН ЗАСГАА ОГЦРУУЛАХ ШААРДЛАГАД ТАТВАР НЭМСЭН НЬ ГОЛ ҮНДЭСЛЭЛ БОЛСОН. ЭНДЭЭС ҮЗЭХЭД ЗАСАГ ОГЦРУУЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ ИХ ЭРТНЭЭС ЭХЭЛСЭН НЬ БАТЛАГДАЖ БАЙГАА ЮМ. БАС ХҮРЭЛБААТАРЫН ОРОН ГАРНЫГ ГЭРЧИЛЧИЛЖ БАЙНА. МӨН ХҮРЭЛ НАР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-Д АЖИЛЛАСАН НЬ МЭНХБОЛД ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛЧИХВОЛ ТӨЛӨВЛӨГӨӨ НУРНА ГЭЖ ТООЦООЛСОН. ҮҮНИЙГ 50 НАСТНУУДЫН ТЭНЭГЛЭЛ ГЭДЭГ. ИЙМ ТЭНЭГҮҮДЭД ЗАСГАА ӨГӨХИЙГ ЗӨВШӨӨРӨХГҮЙ. ЗАСГАА ТӨРИЙН АЛБАНЫ ДАДЛАГА ТУРШАЛАГАТАЙ, МЭРГЭЖЛИЙН ХҮМҮҮСЭЭР БҮРДҮҮЛЭХИЙГ МАН-ЫН ЖИРИЙН ГИШҮҮД, АРД ТҮМЭН БИД ХҮСЭЖ БАЙНА. .
Зочин:
Оюунхорол л бичсэн байна шүү дээ
2017-09-20
Зочин:
Оюунхорол л бичсэн байна шүү дээ
2017-09-20
T:
Zasag ynagasan hvmvvc ni harin zasagt orj shinechleleee hiii
2017-09-20
zochin:
za ali ch nam zasag barisan ch adilhan yamar ene zasag anh udaa ingesen bish AN umnuh songuuliargarchaad buh shatand hudalch hund tseverledchees dhleed bugdiig huu solison teriig yagaad duridahgui bgaan
2017-09-19
Ардын дайснууд илчлэгдлээ.:
Ард түмний дайсан болсон МАН-ын 31-ийн бүлэг Засгийн Газарт орж болохгүй. Авилгалчдын төлөөлөл болсон 31-ийнбүлэг нууц байсан ч сая Засгийн Газрыг огцруулахад бүрэн илчлэгдлээ.
2017-09-19
Халх:
Монгол хуультай улс мөн үү дэ одоо ч бүр учир аач олохоо болилоо
2017-09-19
mal-horold:
60 -s urvasan bolohoor booj uhehnee ene Horol gej har mal
2017-09-19
зоч:
Нам хөөсөн хүн чанараа алдсан хүмүүсийг шорон гийн хадаас болох цаг ирнэ.Монгол улс минь арайл б.на.
2017-09-19
saraa:
Eeljgui kheden nukher AN,MAN in tolgoid baisaar baigaag zaluus tevchikhgui ene 2 namiig tongorch baina shuu dee.Yag adil zus ,caraitai,ner n uur...
2017-09-19
Зочин:
ОГЦОРСОН ЕРӨНХИЙ САЙД ЭРДЭНЭБАТЫН УТСАН ХҮҮХЭДЭЙ ХОРОЛ ГЭГЧ ЭТГЭЭД ТА БИТГИЙ ОЛОН НИЙТИЙН НЭРИЙГ БАРЬЖ ӨС ХОНЗОНГОО ЦУХАЛЗУУЛААД БАЙ. ХӨӨРХИЙ АМЬТАН ЭНЭ ЗАСАГ ОГЦРОХОД ЭРХ АШИГ НЬ ХӨНДӨГДСӨН ЮМ БАЙХ ДАА ЗАЙЛУУЛ. ОЛОН ТҮМНИЙ ИТГЭЛИЙГ ДААГААД ӨМНӨХ АЖИЛАА ХИЙЖ ЧАДАЖ БАЙВАЛ ХЭН Ч САЙД БОЛСОН ЯМАР ХАМААТАЙ ЮМ. ОГЦРУУЛАХ ГАРЫН ҮСЭГ ЗУРСАН ХҮМҮҮС ТӨРД БУГШСАН МАФИЙН ЭСРЭГ ТЭМЦСЭН БОЛОХООС АРД ТҮМНЭЭСЭЭ УРВААГҮЙ ЮМ ШҮҮ.
2017-09-19
Зочин:
Оюунхорол л бичсэн байна шүү дээ
Зочин:
Оюунхорол л бичсэн байна шүү дээ
mal-horold:
60 -s urvasan bolohoor booj uhehnee ene Horol gej har mal
Зочин:
xelex vg alga daa
2017-09-19
Зочин:
amaar n shoroo umhuulelhiig enhbold uuruu ehelsen bhaa .tegeed l unachihlAA
2017-09-19
zochin:
MEDEEJ MUU AJLILLAJ TENDER HUVAAJ ZALGIDAG ZASGIIG OGTCRUULSAN NM DEER EE. OGTCRUULSAN HUMUUS ALDAAG N HARSAN TUL TED ZASAG BARIH N HUULISHDEE. HARIN MUU AJILLAVAL DAHIAD L OGTCROH ESTOI.HORT HAVDARIIG TCAG BURT N TAIRCH HAYDAG BIZDEE.. YLGAA YU BAINA.
2017-09-19
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын төрд шургалсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан, Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ
2017-09-19
Ardiin huuhed:
Yamduudaar duuren hurgan darga nariin ehner, nz, huuhed, duu nar ni buyu hud urgiin tomilgoo bna shuu de. Biy biynde ym helj chadahaa bsn, turd heden darga nariin hamsaatanguud tgd ardiin huuhdiig havchin uguisgedeg bolson bna. Ylgaagui AN uyed bas l iim l bsn ardiin huuhduud havchigdsaar l bh uu?
2017-09-19
Болдбаатар:
Хариуцлага шударгаар тооцож чадахгүй бол МАН сөнөнө шүү Үүнийг бүгд санаж шударга шийд гаргах болтугай
2017-09-19