Хүний наймаачдыг өөгшүүлж байна

img

Эхийнхээ энгэрт эрхлэх насандаа бэлгийн мөлжлөгт өртсөн хохирогч охиныг худалдсан эмэгтэйн гомдлыг  өнгөрөгч долоо хоногт  нийслэлийн шүүхийн  Давж заалдах шатны шүүхэд хэлэлцжээ.

Мөнгөний үнэрт автсан харгис монгол ээж өөрийнхөө үртэй нас чацуу шахам бяцхан охиныг  хил дамнуулан  худалдаж   ирээдүй хойч үеийнх нь амьдралыг нулимсанд хутгажээ. Түүнд  анхан шатны шүүхээс эрүүгийн хуулийн тусгай ангийн 124.2-оор зүйлчилж таван жилийн хорих ял оноосныг  хүний наймаачин бүсгүй хүнд ял  гэж үзсэн байх юм. Уг нь  бол   Н бүсгүй өмнөд хөршийн нутаг дэвсгэрт  хохирогч охиныг  худалдаж байхдаа баригдсан бол аль эрт тамын орон руу илгээгдсэн байх учиртай. Учир нь өмнөд хөршийн хуулиар хүний наймаачдыг ямар ч өршөөлгүйгээр цаазын давцан руу илгээдэг.

Гэтэл монголд эсрэгээрээ. Бүр алдаатай эрүүгийн хууль заалтыг шүүхэд хэрэглэж байна. Тухайлбал  хүүхдийн биеийг  үнэлүүлсэн гэмт хэрэгтэнд насанд хүрсэн хүний биеийг үнэлүүлснээс хөнгөн ял шийтгэгдэхээр хуулийг хэрэглэдэг. Өөрөөр хэлбэл хүүхдийн биеийг бусдад төлбөртэй үнэлүүлж мөлжих нь “хөнгөн” гэмт хэрэгт тооцно гэсэн алдаа мадагтай эрүүгийн хууль монголд үйлчилдэг. Тиймээс өнөөдөр  охидыг  бэлгийн мөлжлөгт өртүүлж  буй гэмт хэрэгтнүүдийг өөгшүүлж ял завших таатай орчныг бүрдүүлж байгаа юм.  Үүний тод  жишээг  Сүхбаатар дүүргийн шүүхэд шийдэгдсэн хүний наймааны хоёр хэргийн  шийдвэрээс харж болно .

Өнгөрөгч 2011 оны арванхоёрдугаар сард Сүхбаатар дүүргийн шүүхэд насанд хүрээгүй охиныг бэлгийн мөлжлөгт ашигласан  Н бүсгүйд  холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124.2 дахь хэсэгт заасан хэргийг  хянаж үзээд  гэм буруутай гэж үзэн тооцож таван  жилийн хорих  оноожээ.  Бүр хүндрүүлж хоёр дахь хэсгээр яллахад л ийм цөөн жилийн ял авчээ. Гэтэл насанд хүрсэн  нутаг нэгт эмэгтэйгээ  хятад руу  хууран мэхлэж  аваачин  биеийг нь үнэлүүлсэн Б гэх эрэгтэйн хэргийг мөн л Сүхбаатар дүүргийн шүүх хянаж үзээд 11 жилийн хорих ял оноох шийдвэр гаргасан байна. Энэ хоёр хэргийг шийдсэн шүүгчийг үнэнээс хол зөрүүтэй шийдвэр гаргаж хэмээн буруутгах нь бас учир дутагдалтай. Учир нь  хууль тогтоогчид хүний наймаатай холбоотой эрүүгийн  хэргийн зүйл заалтыг алдаатай баталсны хор уршиг өнөөдөр ийм тэнгэр газар шиг зөрүүтэй бодит үнэнд нийцэхгүй шийдвэр гарахад хүргэж байна.

Бага насны хүүхэд садар самуунд уруу татсан гэмтнүүдэд Эрүүгийн хуулийн 124-т заасан “биеэ үнэлэхэд татан оролцуулсан “гэж  шунахай болон хувийн бусад сэдэлтээр,.... хохирогчийг бусадтай бэлгийн харьцаанд төлбөртэй оруулахыг хэлнэ” гэсэн заалт бий.  Гэтэл  насанд хүрээгүй  мөртлөө биеэ үнэлэгч гэсэн ойлголт байхгүй учраас  насанд хүрээгүй хүүхдийг төлбөртэй бэлгийн харьцаанд оруулсан тохиолдол бүрийн цаана хүүхэд хэн нэгэн  этгээдийн эрхшээлд байдаг гэдэг шинжийг хууль тогтоогч эрхмүүд орхигдуулснаас өнөөдөр шүүхэд дээрх алдаатай хуулийн заалтыг хэрэглэх болжээ.  Үүний хор уршгаар  хүүхдүүд бэлгийн мөлжлөгт өртсөн хэргийн гаралт эрс нэмэгдэж гэмт этгээдүүдийг хөнгөн ялаар шийтгэх боломжийг бүрдүүлж байна. Түүнчлэн Эрүүгийн хуулийн “гэм буруутай этгээдэд үйлдсэн гэмт хэрэгт нь  тохирсон хариуцлага хүлээлгэх” зарчим алдагдсан ,хүүхдийн эрхийг хэт дорд үзсэн  заалт болжээ.

Сүүлийн охид эмэгтэйчүүд  бэлгийн мөлжлөгт өртөж  хүний наймааны золиос болж буй баримтууд хэвлэл мэдээллийн хэрэгслээр чихэнд дасал болтол мэдээлэгдэх боллоо.  Зарим нэг эмэгтэйчүүд найз нөхдөө хууран мэхлэж хил дамнуулан худалдсан хэрэг ч шүүхээр олноор  шийдэгдэж байна.

Баримт түшье.  Замын-Үүд боомтоор 2009 онд 14 настай охиныг үл таних эмэгтэй хуурамч паспортоор хятадын хилээр авч гарлаа гэсэн мэдээлэл Эрүүгийн цагдаагийн газарт иржээ. Гомдлын дагуу ЭЦГ болон Замын-Үүдийн цагдаагийн хэлтсээс ажлын хэсэг байгуулагдан хилээр гарч одсон охиныг эрэн сурвалжилж долоо хоногийн дараа олж эцэг эхэд нь хүлээлгэн өгчээ. Түүнчлэн  Япон, Малайз, Макао руу өндөр цалинтай ажилд зуучилна гэж худал амлаж, буруу замаар будаа тээсэн бузар хэрэгтнүүдийн урхинд хэдэн арван охид орсон явдал шил дараалан гарсаар байна.

Эрүүгийн цагдаагийн газраас ирүүлсэн тоо баримтаар 2010-2011 онуудад улсын хэмжээнд хүн худалдаалах гэмт хэрэг 29, биеэ үнэлэхийг зохион байгуулах, бусдыг татан оролцуулах гэмт хэрэг 35 тохиолдол бүртгэгдсэн байх юм. Шуналдаа хөтлөгдсөн бусармаг гэмтнүүдийг хэдийгээр шүүх цагдаагийн байгууллага илрүүлж хариуцлага тооцож буй ч тэдэнд оноож буй ял дэндүү хөнгөн учраас тэднийг өөгшүүлэх давтан хэрэг үйлдэх боломжийг бүрдүүлж байгаа нь нууц биш. Дээр дурдсан  хүн худалдаалсан гэмт этгээдүүдэд үүсгэдэг Эрүүгийн хуулийн 124 дугаар зүйлд  хууль тогтоогчид ямар  шаардлагын улмаас насанд хүрээгүй хүнийг бэлгийн харьцаанд төлбөртэй оруулж мөлжих үйлдлийг  “биеэ үнэлэхэд татан оролцуулах” гэж үзэх болсон.

Түүнчлэн  яагаад хөнгөн гэмт хэрэгт тооцох болсон зэрэг нь  огт ойлгомжгүй   байгаа зэрэг нь хүний наймаачдад ял завших таатай боломжийг бүрдүүлж  ийм бусармаг гэмт хэргийн гаралт өдөр ирэх тутам нэмэгдсээр байгаа юм.   Эх орны торгон хил эмс охидын бүсний даруулгатай хамт хиллэдэг гэдэгсэн.   Нэгэн цагт илд барьж эх орныхоо төлөө дайтаж явсан монгол бүсгүйчүүдийн хойч үе болсон  охидыг  минь хүний наймаачид  хууран мэхлэж  хил дамнуулан худалдаж  харь нутагт харанхуй өрөөнд хорьж  хөл нүцгэн мөр нөмгөн болгож байна.

Н.Түвшин

 

 

 

 

 

 

 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

fggfd:
Энэ төрлийн гэмт хэргийг рүүгийн хуулинд ингэж бага ял оруулж байгаа нь хэний бодлог вэ? гэдгийг тогтоох хэрэгтэй.Насанд хүрээгүй охидыг бэлгийн дарамтад оруулж худалдах гэмт хэрэгт өгөх яланд өөрчлөлт оруулах хэрэгтэй.Бүр насаар нь хорих ял оноож байвал таарах байх.Тэгэхгүй бол хуулийн заалт бага учираас ар араасаа ийм хэрэг их гарч даамжирах н лавтайшүү.Эрүүгийн хуулийг эргэж нэг харж хуулийг чангатгах хэрэгтэй.Манайх цаазаар авах ялаас татгалзаж байгаа нь хуулийг бүр муутгаж гэмт этгээдийг давруулах шатанд оруулж байгаа юм.Тэгвэл бүх насаар нь хорих ялыг түлхүү оруулж өгөх нь зөв.Хар тамхины наймаач гэсэн хөнгөн ялтай учир гадагш хар тамхи тээвэрлэх ажлыг манайхан их хийх юм.Ямарч хэмжээтэй яажч худалдсан бай тэр бүрт хатуу чанга дэглэмд насаар нь хорих ял өгч байх хэрэгтэй.
2012-12-19
Энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд хүлээлгэх эрүүгийн хариуцлага дэндүү хөнгөн байна. Эрүүгийн хуульд яаралтай нэмэлт оруулах хэрэгтэй байна. Шүүх яасан энэрэнгүй болчихсон юм бэ? Өөрсдийг нь худалдаж нэг хэсэг хугацаанд хүний эрхэнд байлгаад үзүүлэх юмсан.
2012-01-14
fggfd:
Энэ төрлийн гэмт хэргийг рүүгийн хуулинд ингэж бага ял оруулж байгаа нь хэний бодлог вэ? гэдгийг тогтоох хэрэгтэй.Насанд хүрээгүй охидыг бэлгийн дарамтад оруулж худалдах гэмт хэрэгт өгөх яланд өөрчлөлт оруулах хэрэгтэй.Бүр насаар нь хорих ял оноож байвал таарах байх.Тэгэхгүй бол хуулийн заалт бага учираас ар араасаа ийм хэрэг их гарч даамжирах н лавтайшүү.Эрүүгийн хуулийг эргэж нэг харж хуулийг чангатгах хэрэгтэй.Манайх цаазаар авах ялаас татгалзаж байгаа нь хуулийг бүр муутгаж гэмт этгээдийг давруулах шатанд оруулж байгаа юм.Тэгвэл бүх насаар нь хорих ялыг түлхүү оруулж өгөх нь зөв.Хар тамхины наймаач гэсэн хөнгөн ялтай учир гадагш хар тамхи тээвэрлэх ажлыг манайхан их хийх юм.Ямарч хэмжээтэй яажч худалдсан бай тэр бүрт хатуу чанга дэглэмд насаар нь хорих ял өгч байх хэрэгтэй.
ali ali n bgaa l baih. gehdee hun zarsan n togtoogdson l bol hatuu yal ugch baih yostoi! iim yumtai hezee ch everch bolohgui!!!
2012-01-14
hohirson hun ch bdag l bh gehdee albaar hohirson bolj hun gujirddeg humuus bas bnaa.
2012-01-13
UB-г ус чийг агаараар тэтгэж байдаг, Санзайгаас хойш байх Их ба Бага Баянгийн намгархаг газарт олон тооны гүний худаг гаргаж, гүний соруулсан усыг нь Сэлбэ гол руу юүлж, урсацыг нь сайжруулах төсөл 5 тэрбумаар хэрэгжиж байна. Цөөн жилийн дараа гүний ус доошилоход тэр хавийн намаг чийг хатаж, торлог бургас ой мод нь үхэж, гүний ус ч үгүй Сэлбэ гол ч үгүй болох аюулыг 5 тэрбумын төлөө хийж байна. Зөвхөн төсвийн мөнгө идэх бус УБ-ыг экологийн сүйрэлд хүргэх аюултай ажил хийгдэж байна. БОЯ, Нийслэлийн БХГ таг чиг суусаар. Төсөл хэрэгжүүлэгч нь Усны ХЭГ. Үүнийг болиулаачээ
2012-01-13
er em geltgui hunii naimaachdiig bugdiig ni changahan shig hashraagaad ogoosei bugd l niigmiin shaarnuud shd yahaaraa eregtei ni hundhen yal avch nasand hureegui ohin zarsan emegtei tiim hongon yaliig hundedlee gej davarch bdiin
2012-01-13
teneg HYAMDORJ SAID GUAI TA XUULIIG OORIINXOOROO ZASAAD NADAAS OOR XUULI MEDDEG XUNGUI GEED L DOBCHIGNOOD BSAN CHINI XAANA BNA TA IIM L XUULI GARGANA DA. TA BOLON MONXORGIL NARIIN BOLOBSRUULSAN ERUUGIIN XUULI CHINI MONGOL ULSIIN TUSGAAR TOGNOLD AYUL UCHRUULSAN XUULI BNA SHU DE. ESBEL TA SANAATAI IIM YUM XIISEN U? TANII AJILLAX XUGATSAA CHINI DUUSAJ TA ODOO ZAIGAA TABIJ OGOX BOLJ
2012-01-13
ene Nyamdorj said yu hiij bdag yum be. Ene huulia zasaj uurchluuchee ord harsh bariulaad tag alga bolchih yum.
2012-01-12
ereend biee unelej bga mongol oxid 200-300 bna sh de tedniig odoo yax yum ve?xunii naimaand ortoj bga oxidiig xil garaxd ni ymarch xoriglox xizgaarlax medex noxtsol bolomj alga bna shde.tiim boloxoor oorsdoo jaaxan uxaantai baival baival ortoxgui baix gej bodoj bna.
2012-01-12
HUNII NAIMAACHID UGSUN YLAA HARAACH ELBEGDORJOO! SHUUHIIG SHINETGENE GESEN HAA BAINA.
2012-01-12
chluugaar tsoxij al muu gichiig
2012-01-12
өөгшүүлэх биш өөхшүүлэх гэдэггүи билүү
2012-01-12
HOHIROGCH NE YANHANUUD L YUM BN LEE SHTEE.
2012-01-12
huuhed yarij bhad yun nohor 2 ehnertei boloh yum biched bgan etseg ehchudin anharal sul hara hyanaltgui huuhed olon surgulin nigmin ajiltani buru tsagda sain ajilahgui mon shuuh ene met humusig hongon shiitgel onogdulj bga huulich iim huuli gargasan 76 yariad bgan bishu 2 ehnertei bolloo geeed huuhduude ene meteer aldsar bh bolno 14nastai ternes baga nasni huhdudin tuhai yarij bn tgd ted nar gerleh yumu ter nasan dere
2012-01-12
2-3 ehner awah geed bga zaluuchuud aa ta nar ehleed sain surguulid sur! daraa n ehneeree tejeeh chadwartai bol tegej baij ene asuudlig yari.
2012-01-12
ene gemt hereg-iig tsoohon mgl-chuud bid baga deer ni nam darah heregtei hedvvlee bolood heniigee zaraad zuuchilaad bgaan be...!!!
2012-01-12
2 exnertei bolchvol xuviin ajil business saijirna.gaduur oxin xuuxen erguulex ni bgasna.uls niigemd ashigtai.2 exnerteige 3 laa niileed xoorxon business erxelchixne .erchuud maani arxind dontoxoo bolino mash ix ashigtai bna da teneg xuuxen mine
2012-01-12
3 ni ch yu um be xe xe.2 bolox bxao
2012-01-12
Ta nar harj l baigarai 2013 ond Elbegee orshoonoo
2012-01-12
Ta nar harj l baigarai 2011 onii Elbegee orshoonoo
2012-01-12
Mongol erchuudiin 2-3 ehner tejeej chadah n hed bilee. Gants ehner gants huuhdee ch hun shig tejeej chadahgui b.j iim yum yarihaasaa icheej. Hezee ch mongol emegteichuud uuniig zuvshuuruhgui teneg erchuudee. Nuuts amragtai l darluulj yav za. Teneg erchuud bur durgui hurchihlee. Ene tiim mungutei hun yum b.hdaa ih yumaaraa gaihuulj dee. Tiim l busguichuudee hairlaad b.gaa yum bol ulsaa ehleed hugjuulj bugdiig n ajiltai bolgochohvol huuhnuud heden tugrugnuus biee unelehgui biz dee. Turiin tolgoid b.gaa erliizuudee l shahahaa bod. Jiriun mongol emegtei buhimdaj bichiv
2012-01-12
2 exnertei bolchvol xuviin ajil business saijirna.gaduur oxin xuuxen erguulex ni bgasna.uls niigemd ashigtai.2 exnerteige 3 laa niileed xoorxon business erxelchixne .erchuud maani arxind dontoxoo bolino mash ix ashigtai bna da teneg xuuxen mine
эмэгтэй хүн байж эмэгтэй хүнээ бүүр насанд хүрээгүй яадарсан охидийг тэгээд бүүр гадаадруу хятадруу зардаг ийм ............... ийг луусанд хоригдож байhttp://www.shuud.mn/2012/01/12/%d1%8d%d1%85-%d0%be%d1%80%d0%bd%d1%8b-%d1%82%d0%be%d1%80%d0%b3%d0%be%d0%bd-%d1%85%d0%b8%d0%bb-%d1%8d%d0%bc%d1%81-%d0%be%d1%85%d0%b8%d0%b4%d1%8b%d0%bd-%d0%b1%d2%af%d1%81%d0%bd%d0%b8%d0%b9-%d0%b4%d0%b0/?replytocom=48340#respondгаа эхчүүд тусгай арга хэмжээ авах хэрэгтэй!!!!!
2012-01-12
эмэгтэй хүн байж эмэгтэй хүнээ бүүр насанд хүрээгүй яадарсан охидийг тэгээд бүүр гадаадруу хятадруу зардаг ийм ............... ийг луусанд хоригдож байгаа эхчүүд тусгай арга хэмжээ авах хэрэгтэй!!!!!
2012-01-12
санал нэг байна
2012-01-12
tiim shu neg muu tuluguuded,hujaa solongost ugch huuhnuudee buzarluulj baihaar neg saihan mongol er 3 ehnertei baij yagaad bolohgui gej tiim biz de
2012-01-12
3 ni ch yu um be xe xe.2 bolox bxao
Монголд хүний наймааны хэрэг газар авч байгаа. Хуулиа эргэж харах хэрэгтэй. Ийм төрлийн гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг маш чанга яллах хэрэгтэй . Тэр тусмаа бага насны охидыг хохироож байгаа гэмт хэрэгтэн эцэг эхэд нь хүртэл хариуцлага тооцдог байя......................................................................................
2012-01-12
Монголд хүний наймааны хэрэг газар авч байгаа. Хуулиа эргэж харах хэрэгтэй. Ийм төрлийн гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг маш чанга яллах хэрэгтэй . Тэр тусмаа бага насны охидыг хохироож байгаа гэмт хэрэгтэн эцэг эхэд нь хүртэл хариуцлага тооцдог байя.....
2012-01-12
Монголд хүний наймааны хэрэг газар авч байгаа. Хуулиа эргэж харах хэрэгтэй. Ийм төрлийн гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг маш чанга яллах хэрэгтэй . Тэр тусмаа бага насны охидыг хохироож байгаа гэмт хэрэгтэн эцэг эхэд нь хүртэл хариуцлага тооцдог байя
2012-01-12
2 exnertei bolox xuulia bataliya Neg ch gesen bysgyi eleg buten yavag
2012-01-12
Монголд хүний наймааны хэрэг газар авч байгаа. Хуулиа эргэж харах хэрэгтэй. Ийм төрлийн гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг маш чанга яллах хэрэгтэй
2012-01-12
huulia ergej harmaar ym.hohirson humuus,tuunii ar ger l zovlong n sain medeh baihdaa.har tamhi ,hun hudaldaalah ene 2 hereg nileen changa baih n zovoo.odoo mordoj baigaa huuliinhaa hundeer n l shiitgej baibal taarna.
2012-01-12
Er ni bol ene niitleliig unshaad nogoo 2 hurtel ehnertei huuliig batalval yasan um be. chadaltai ni avaad haraad handaad yavj bval boloh um bish uu.
2012-01-12
Buzar ems
2012-01-12
эмэгтэй хүн байж эмэгтэй хүнээ бүүр насанд хүрээгүй яадарсан охидийг тэгээд бүүр гадаадруу хятадруу зардаг ийм ............... ийг луусанд хоригдож байhttp://www.shuud.mn/2012/01/12/%d1%8d%d1%85-%d0%be%d1%80%d0%bd%d1%8b-%d1%82%d0%be%d1%80%d0%b3%d0%be%d0%bd-%d1%85%d0%b8%d0%bb-%d1%8d%d0%bc%d1%81-%d0%be%d1%85%d0%b8%d0%b4%d1%8b%d0%bd-%d0%b1%d2%af%d1%81%d0%bd%d0%b8%d0%b9-%d0%b4%d0%b0/?replytocom=48340#respondгаа эхчүүд тусгай арга хэмжээ авах хэрэгтэй!!!!!
mu lalrig nasar n horih yalar shitgelde ELBEGE guai
2012-01-12
chluugaar tsoxij al muu gichiig
"МОНГОЛ хүн сайн амьдрах учиртай, бусад хүнд боломжгүй зүйл бидний хувьд шинэ нөөц бололцоо" ТАНАЙ ХАМТ ОЛОНД АМЖИЛТ ХҮСЬЕ
2012-01-12
hunii naimaachini har tamhichdad changa yal onooh heregtei. Har tamhinii hereg ch gazara avlaa
2012-01-12
санал нэг байна