Мэдэн будилсаар л явна уу, Миеэгомбын Энхболд минь !

Хахир өвөл ойртож байгаа, ургац алдах магадлал өндөрссөн гэх зэрэг цаг үеийн ноцтой шалтгаануудаар Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын ээлжит бус чуулганыг яаралтай зарлан хуралдуулах тухай саналаа УИХ-ын дарга М.Энхболдод 9 дүгээр сарын 15-ны өдөр илгээсэн билээ. Гэтэл УИХ-ын дарга уг бичгийг гар дээрээ аваагүй байна, уншаагүй байна гэх зэргээр шалтагласаар байгаад 4 хоногийн дараа хариу өгөхдөө алд дэлэм ташаарчээ.
Ерөнхийлөгчийн саналд УИХ-ын ээлжит бус чуулганыг яаралтай зардлан хуралдуулах талаар заасан байтал М.Энхболдын хариу бичигт МАН-ын Бага хурлаас Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн хүнийг томилулах саналыг УИХ-д 5 хоногийн дотор оруулах бүрэн эрхийг нь сануулжээ.
“Тэмээ гэхээр ямаа гэлээ” гэдэг үгийг утгаар нь хэрэгжүүлсэн энэ албан бичиг УИХ-ын дарга болон түүний албатууд бичиг үсэг ойлгодог эсэхэд эргэлзэх сэдлийг эрхгүй төрүүлж байгаа юм.
Сануулахад Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 3, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16,3 заалтуудыг баримтлан Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах саналыг хүргүүлсэн.
Харин УИХ-ын даргын өгсөн хариу нь Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 заалт буюу олонхи суудал авсан намаас нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилуулах саналыг Ерөнхийлөгч 5 хоногийн дотор УИХ-д оруулах бүрэн эрхийг нь сануулсан утгатай байгаа юм. “УИХ-ын ээлжит бус чуулган зарлаачээ” гэхээр “манай намын нэр дэвшүүлсэн хүн нэрийг УИХ-д оруулах нь таны бүрэн эрхээ” гэж хариулсан ийм л мулгуу хэрэг боллоо. МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболдын энэ үйлдэл нь намынхаа дотоод хэрүүл тэмцлийг төрийн ажилд нялзаах, бүлэглэлийн эрх ашгийг хадгалан үлдэхийн тулд цаг хожих, дүйвүүлэхээр хичээж байгаагийн тод илрэл гэж үзэхээс өөр тайлбар олдохгүйд хүрч байна.
М.Болд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ