МАН-ыг МАН хэвээр нь үлдээх эсэхийг Бага хурлын 330 гишүүн шийднэ

img

 

 

МАН-ын Бага хурал ирэх даваа гаригт болно. Энэ Бага хурлаас ямар шийдвэр гарахыг олон нийт анхааралтайажиглаж байх шиг байна. Ингэх нь зүй ёсны хэрэг юм. МАН бол Монгол төрийн эрхийг барьж буй. Тиймээс тэд ямаршийдвэр гаргахаас Монгол Улсын, монголчуудын амьдрал хамаарна.

 

Энэ намд сүүлийн хэдэн сарын турш юу юу ч болоод өнгөрөв дөө. Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш хоёрхуваагдаад баахан дайтав. Ингэсээр ээлжит бус чуулганыг хуралдуулж, Засгийн газраа унагааж авсан. Засгийнгазар огцорсноос хойш задрал нь улам явагдаж, өнөөдөр хэд ч салаад байгаа юм, бүү мэд.

 

Одоо энэ намынханд хэн Ерөнхий сайд болж, хэн хэнийг сайдаар томилох нь чухал байгаа мэт харагдаж байна.

 

Ийм үйл явц өрнөж байгаа учраас олон нийт ч ингэж хараад эхэлсэн байна. Гэхдээ зөвхөн энэ өдрүүдэд болжбайгаад ийм дүгнэлт хийж байгаа хэрэг биш байх. Учир нь МАН-ынхан Монголын улс төрийн түүхэнд байгаагүй мөнч олон явдлыг Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш ард түмэнд харуулсан даа. Ялангуяа цахим сүлжээнд бие биерүүгээ дайрсан, доромжилсон мэдээ, нийтлэл замаа алдсан.

 

Энэ хооронд МАН-ын Удирдах зөвлөл хэд хэд хуралдлаа. Хамгийн сүүлийнхийг эс тооцвол өөр хоорондоо элдвийнүгс шидэлцсэн тааруухан маягийн хурлууд болсон байна. Бас УИХ дахь МАН-ын бүлэг урьд хожид байгаагүйгээрхэрэлдэж хуралддаг болсон. МАН-ын Удирдах зөвлөлийн хийгээд УИХ дахь МАН-ын бүлгийн хурлын протоколнийтийн хүртээл болох юм бол нэлээд хошин шог, эсвэл эмгэнэлт драм маягийн юмыг ард түмэн олж үзэх бололтойюм.

 

Уг нь энэ намынхан ийм жижиг улс төр хийх учиргүй юм. МАН бол түүхтэй. Бүр арвин түүхтэй нам юм. Тэртээ 1921 оноос хойшх Монголын түүхийг бүтээлцсэн нам. Ямар сайндаа соц нийгмийн үед “...Энхрий хайрт нам, засаг” гэсэнхэлц шахам үг гарах вэ дээ. 1990-ээд оныг хүртэлх бүтээн байгуулалт, нийгэм эдийн засгийн өөрчлөлтийг энэнамтай холбохоос өөр аргагүй. Хүссэн ч, эс хүссэн ч хүлээн зөвшөөрөх үнэн бол энэ юм. АН-ынхан ч тэнгэрээсбууж ирсэн улс биш. “Нам, засаг”-ийн үед л хүмүүжиж, боловсрол эзэмшиж, ажил хөдөлмөр эрхэлж байсан хүмүүсодоогийн АН-ыг удирдаж байдаг.

 

Ардчилсан хувьсгалаас хойш ч шинэ маягаар зохион байгуулагдсан МАН засгийн эрхийг салалгүй барилцсаарирсэн. 1990-ээд оны  шилжилтийн үед энэ нам  ч бас өөрчлөлтийг хийж, улмаар 2000 оны УИХ-ын сонгуулиарүнэмлэхүй олон 72 суудлыг авч байлаа. Тэр үед МАН-ын дарга Н.Энхбаяр байв. Түүнээс хойшх сонгуульд ялсан, бас ялагдсан. Унасан ч УИХ-ын хүчтэй сөрөг хүчний үүргийг гүйцэтгэсээр ирсэн байдаг. Ингэж явсаар 2016 оныУИХ-ын сонгуульд дахин үнэмлэхүй ялалт байгуулж, 65 суудлыг авсан. МАН-ын даргаар М.Энхболд ажиллажбайсан.

 

Ийн 100 шахам жилийн түүхийн алдаа, оноо нь Монгол Улсынхтай хамт байдаг нам бол МАН. Тэр хэрээрээ МАН-дөөрийн үнэт зүйл, сахилга дэг журам, үзэл баримтлал бий. Өнгөрсөн хугацаанд тус намын нэг цул эв нэгдэлтэйбайж ирсэн зарчим бол намын дүрмээ шат шатанд хатуу чанга мөрдүүлдэгт л байсан байдаг. Өөрөөр хэлбэл, намаасаа урвасан, намынхаа эсрэг, нэр дэвшигчийн эсрэг ажилласан тохиолдолд хариуцлага тооцдог дүрэмтэйгэсэн үг. 

 

Ерөнхийлөгчийн сонгуулиас хойшх МАН дахь улс төрийн үйл явцыг харвал энэ сонгуулиар намынхаа нэрдэвшигчийн эсрэг ажилласан тохиолдол нэг биш нилээн хэд байгаа бололтой юм. Ингэхээр намынхаа дүрэмжурмын дагуу энэ удаагийн Бага хурлаараа хариуцлагын асуудлыг хөндөж таарах байх.

 

Ер нь МАН-ын Бага хурал бол  тус намын Их хурлаас төлөөлөн сонгогддог удирдах дээд байгууллага нь юм. МАНБага хурлаараа л улс төрийн чухал шийдвэрүүдийг гаргасаар ирсэн туршлагатай. Энэ удаад ч урьд урьдынхаасилүү түүхэн шийдвэрийг гаргах үүрэг МАН-ын Бага хурлын 330 гишүүнд оногдож байгаа юм. Учир нь өнгөрсөн хоёрсар гаруйн хугацаанд явагдсан УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн хуваагдалд цэг тавих учиртай.

 

Яг үнэндээ энэ зэргийн асуудал МАН-ын хувьд нэг их сүйдтэй зүйл биш байх. Хэдхэн хүний зөрчлөөс болж 100 жилийн түүхтэй нам дампуурна гэж юу байхав. Гэхдээ энэ бол сануулга гэдгийг мартаж болохгүй. МАН хэзээнээсзангидсан гар шиг атгалцаж явсан уламжлалаа, дүрмээ санах ёстой. Тиймээс үүнийг хэвээр үлдээх шийдвэрийгМАН-ын Бага хурлын 330 гишүүн гаргах нээ гээд байгаа юм.

 

Нуур амгалан бол нугас амгалан гэдэг дээ. Түүн лүгээ төрийн эрхийг баригч МАН хэрхэхийг ард түмэн анхааралтай ажиж байгаа юм.

 

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: https://www.polit.mn/

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин.:
Мөнгөнөөс илүү үнэ цэнэтэй зүйл байдаг гэдгийг харуулсан хүн ард иргэдийнн талд байна ийм л хүнээр удирдуулж байна МОНГОЛ АРД-ын гэсэн нэр сая биелэлээ олно шүү
2017-09-20
ардын хүү:
МАН-ыг олон жил цээжээрээ хамгаалж жадны үзүүр болж явсан одоо ч гэсэн намаа гэсэн сэтгэлээ хаяаагүй Хүүк ээ МАН-ын гишүүд хэрхэхийг харжил сууядаа
2017-09-20
Зочин:
Энхболд угаасаа хар мөртэй муу хүн. Унасан буруугаас хүн болгоноос хайгаад байгаа шазруун гөлөг байгаа юм. Одоо МАНАН нь уначихвал төрд мөнгө угаах бизнес нь зогсоод нөгөө муу бага хурлын 330даа буруугаа чихэж гарна даа
2017-09-20
Зочин:
Ерөнхий сайдаараа хурдан Хүрэлсүхийгээ гаргаачээ. Авилгалаас биш ардаас төрсөн Ерөнхий сайдтай болмоор байна.
2017-09-20
зочин:
намын нэгдэл нягтралыг алдагдуулсан намын эрх бхрьж буй дээд байгууллага болон намын бүлэг удирдах зөвлөлөө эс тоон АН тай нийлж ЗГ аа унагасан ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчнээ дэмжиж оролцсон намын гишүүдэд сахилга батын арга хэмжээ аввахаас намын бага хурлын ажиллагаа эхлэх ёстой Ингэж байж намын нэр хүнд нягтрал яригдах болно эс тэгвээс нам задрах сөрөг хүчний идэш болох зэрэг олон олон сөрөг асуудлууд гаррах байхаа
2017-09-20
irgen):
Mongol ardiin namiig nam heweer ni uldeej chadah ardiin huu gants l bii
2017-09-20
zochin):
MAH-i ner hundiig sergeeh hun Khurelsukh l bn.. Gol ni baga hural uhaalag shiidver gargah heregtei
2017-09-20