Зумба фитнесийн сургалт болно

img

 

Энэ бямба гаригийн 10.00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зумба фитнесийн үнэ төлбөргүй сургалт болох гэж байна.

 

Амралтын өдөр гэр бүл, найз нөхөдтэйгөө Цэцэрлэгт хүрээлэнгээр зочлонгоо Латин Америк бүжгийг фитнес хөдөлгөөнтэй хослуулсан зумба бүжгээр хичээллэх боломжтой юм.

 

Сургалтыг Хавдрын үндэсний зөвлөл төрийн бус байгууллагаас зохион байгуулж байгаа аж. ХҮЗ нь хавдартай өвчтөнүүд болон тэдгээрийн ар гэрт  дэмжлэг үзүүлэх зорилготой байгууллага юм.

 

Р.Дулам

 

 

 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ