58 мянган муур, нохой устгажээ

Нийслэлийн “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ, “Базалт нэгдэл”, “Мөнхбуян оргил” зэрэг компаниуд Улаанбаатар хотын хэмжээнд энэ онд 82 мянга орчим золбин нохой, муурыг устгах төлөвлөгөөтэй байгаа аж. Үүнээс одоогоор 58 мянга орчим золбин нохойг устгасан байна.
Устгалын ажилд “Бид тусалъя” төрийн бус байгууллага энэ оны гуравдугаар сарын 27-нөөс хяналт тавин ажиллаж байгаа аж.
Мөн энэ оны тав, зургаадугаар сард Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдийн гэр хорооллын 15 мянган эзэнтэй нохойг бүртгэлжүүлэх, пайз зүүх, паспортжуулах, вакцин хийх, ариутгал хийжээ. Түүнчлэн дээрх ажилд иргэдийн санал хүсэлт, сэтгэл ханамжийн судалгаа авах ажлыг эхлүүлээд байгаа юм байна.
Р.Дулам
СЭТГЭГДЭЛ БИЧИХ