Өнөөдөр болох үйл явдал
09:00 цагт “Туушин” зочид буудалд болно.Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Сувилахуйн Сургууль нь Сувилахуйн Олон Улсын Хурлыг 2 жил тутамд уламжлал болгон зохион байгуулж ирсэн ба энэ удаа 4 дэхь олон улсын хурлаа “Нотолгоонд суурилсан сувилахуйн тусламж үйлчилгээ” нэртэйгээр стратегийн түвишинд асуудлыг хөндөн зохион байгуулна.
09.30 цагт: Азийн барилгын инженерүүдийн холбооны их хурал МҮХАҮТ-ийн 5 давхарт эхэлнэ.
10:00 цагт: Угсармал орон сууцны дулаан техникийн шинэчлэл Баянгол дүүрэгт хэрэгжилтийн талаар хэлэлцүүлэг НийслэлийнХангарди ордны 14-н давхарын "Б" зааланд болно.
10.00 цагт: НМХГ-ын 5 давхарын хурлын танхимд ил задгай, зөвшөөрөлгүйгээр авто машин худалдаалж буй газруудын газар өмчлөх эрхийг цуцалсан тухай асуудлаар мэдээлэл хийнэ. Холбогдох утас:91887887
10.00 цагт: Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуулийн 220 тоот хурлын зааланд АШУҮИС, Япон улсын Гунма Их Сургуулийн хамтын ажиллагаа, Монгол улсын АУ-ны Боловсрол, Эрүүл Мэндийн салбарт ''Хөдөлгөөн засалч'' мэргэжилтэн бэлтгэж эхэлсэний 10 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээ болно.
11.40 цагт: Баянзүрх дүүргийн 14 дугаар сургуулийн 1500 хүүхдийн суудалтай сургуулийн шинэ байрны нээлтийн ёслол болно.
12:00 цагт: Багш нарын цалин нэмэгдүүлэх түр хорооныхон Live conference center төвд мэдээлэл хийнэ. Мөн БСШУЯ-наас ирүүлсэн албан бичигт хариу өгөх юм байна.
10:00-13:00 цагт СУИС-ийн хичээлийн I байр Оюутан театрт Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, СУИС-ийн хүндэт доктор, профессор, монголын дуурийн урлагийн дэг сургалтыг үндэслэгч Гонгорын ХАЙДАВ-ын 90 насны ойн хүрээнд "МОНГОЛЫН ДУУРИЙН ДУУЛААЧИЙН ЗУУН ДАМНАСАН ДЭГ СУРГУУЛЬ" ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ