Улсын төсвийн 183 тэрбум төгрөгийн 126 төсөл хэрэгжиж байна

img

Улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй, Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байсан төсөл, арга хэмжээний гүйцэтгэлийн талаар Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Чойжилсүрэн Засгийн газрын хуралдаанд танилцуулав.

 

Төсөл, арга хэмжээний гүйцэтгэлийн улсын төсвөөс санхүүжих санхүүжилтийг эрчимжүүлэх, батлагдсан хөрөнгийг хуваарийн дагуу төсвийн жилд багтаан зарцуулахыг холбогдох сайдын үүрэг гүйцэтгэгч нар болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид даалгав.

 

Зам, тээврийн хөгжлийн сайдын багцад 101 тэрбум гаруй төгрөгийн 52 төсөл, арга хэмжээ Хөгжлийн банкнаас шилжин ирсний 38-ыг нь 100 хувь дуусгаж Улсын комисст хүлээлгэн өгчээ. 12 төсөл, арга хэмжээ 10-80 хувийн гүйцэтгэлтэй байгаа бол барилга угсралтын ажил нь эхлээгүй хоёр төсөл байна.

 

Эрчим хүчний сайдын багцад 27 төсөл, арга хэмжээ шилжиж ирснээс бүрэн хэрэгжсэн 12, улсын комисс ажилласан найм, 74-89 хувийн гүйцэтгэлтэй долоон төсөл, арга хэмжээ байна.

 

Барилга, хот байгуулалтын сайдын багцад төсвийн тодотголоор 45 төсөл, арга хэмжээ ирснээс бүрэн дууссан 15 байгаа бол 30-90 хувийн гүйцэтгэлтэй 28, 20 хүртэл хувийн гүйцэтгэлтэй хоёр төсөл, арга хэмжээ байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

үнэн үг:
Улсын төсвийн хөрөнгө оруулалтын тогтолцоог цоо шинээр авч үзэхгүй бол зөвхөн мөнгө угаадаг хэрэгсэл болсон. Дээгүүрээ ийм ч чухал төсөл, тийм ч ард түмэнд хэрэгтэй гэдэг шалтгаанаар УИХ-ын гишүүд тойрогтоо баахан татвар төлөгчдийн мөнгийг үрэн таран хийдэг, төслийн зам, барилга, эрчим хүчний шугамыг төрийн дээр сандайлсан эрхмүүдийн компани гүйцэтгэн ашгийг нь зусалдаг тогтолцоо бий болоод удаж байна. Бямбацогт ховдод төсвийн мөнгө батлуулаг, ажлыг нь Алтай трест нь хийдэг, жишээтэй, хөрөнгө оруулалтын төслийн тооцооололын үр ашигтай шийдэл боловсруулах хянах ямар ч механизм манайд үгүй болсон. Чингэс бондоор өр тавьж баахан аймгийг Улаанбаатартай холболоо гэсэн жил болохгүй жагсаалаас гардаг түүнийг инь нөхөнө гэж төсөвт мөнгө суулагдаг ийм л ажил хийж улс орон сүйрч байна.Одоо сүүлдээ сумруу хар зам тавина гэж халуурдаг болжээ. Дорноговийн Дэлгэр сумруу 130 км зам концессоор тавина гэж Мөнх бат хадуурснаас Засагаа унагаж байна. Энэ тавьсан зам Эрээний бараа, Оросын бинзен хоёрыг Мо
2017-09-21