Бага хурлын өмнөх баахан уулзалт

img

 

 

МАН-ын Бага хурал ирэх даваа гаригт болно. Энэ хурлаас тодрох Монгол Улсын Ерөнхий сайд хэн байх вэ гэдэг олны анхаарлын төвд байгаа юм. Тиймээс сүүлийн өдрүүдэд үүнтэй холбоотой үйл явдлууд МАН-д өрнөж байна.

 

МАН-ын ахмадууд “дундын хувилбар”-ыг дэмжихүй гэжээ

 

МАН-ын дарга М.Энхболд уржигдар намынхнаа хүлээж авч, нэлээд уулзалтыг хийсэн байна. Хөдөлмөрийн баатар П.Дамдин гуай нарын ахмадууд нь МАН-ын дарга М.Энхболдтой уулзаж Ерөнхий сайдад хэнийг дэмжих талаар байр сууриа илэрхийлж, зарим зөвлөгөөг өгчээ. Тэд “...У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад дэмжиж намынхаа бодлогыг хэрэгжүүлэх нь зүйтэй. Бид ч дэмжиж байгаа. Дундын хувилбар гэдэг юм яриад байна. Тийм хувилбар явахгүй” гэцгээсэн байна.

 

УИХ-ын гишүүд Ерөнхий сайдад хэнийг дэмжихээ албан ёсоор мэдэгджээ

 

Мэргэжлийн Засгийн газрыг огцруулах саналыг өргөн барьсан 30 гишүүн бий. Дээрээс нь ээлжит бус чуулган дээр огцруулах кноп дарж гишүүд нэмэгдсэн. Тэгвэл эрхэм гишүүд уржигдар МАН-ын дарга М.Энхболдод дараагийн Ерөнхий сайдад хэнийг дэмжих тухайгаа албан ёсоор мэдэгдсэн байна. Тэд УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнгийн бланкан дээр гарын үсгээ зурж, “...У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдад дэмжиж байна” гэсэн бичгийг намын даргадаа хүргүүлжээ. Уг бичигт 30 дахь Ерөнхий сайдад нэр нь яригдаж байсан Ч.Хүрэлбаатар, мөн УИХ-ын гишүүн Сү.Батболд нар гарын үсгээ зурсан байна.

 

Их тэнгэрийн “хоол”-ны үеэр ийм яриа болжээ

 

Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч уржигдар орой Ихтэнгэрийн аманд Засгийн газрын гишүүдээ, ээлжит бус чуулган дээр засгийг хамгаалж саналаа өгсөн УИХ-ын гишүүдийг хүлээж авчээ. Тэд оройн хоол идсэн нь тэр аж. Улстөрчид ийм арга хэмжээгээ “хоол” хэмээн нэрлэдэг юм. Энэ “хоол”-ны үеэр Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч “...Биднийг унагасан хүмүүст хариуг нь барих хэрэгтэй. Одоо бид У.Хүрэлсүхийг унагах ёстой” гэж ярьжээ. Харин УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Л.Энх-Амгалан, Б.Дэлгэрсайхан нар “...Ерөнхий сайд аа, одоо шатаад хэрэггүй. Ингэж өс санаж болохгүй. Бодит нөхцөл байдалд дүгнэлт хийх хэрэгтэй. Хүмүүс таныг яаж буухыг чинь харж байгаа. Энэ удаа юу ч хийгээд нэмэргүй. Тийм учраас гишүүдийн олонх, олон нийтийн дэмжиж байгаа У.Хүрэлсүхийг дэмжээд явах нь зөв. Нөгөө 33 гишүүн гэхэд л хатуу байр суурьтай хэвээр байна шүү дээ” гэжээ. Дашрамд хэлэхэд уг уулзалтад ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт очоогүй байна.

 

“Хоол”-ны дараах тохироо буюу Бага хурал дээр гурван нэр дэвшигч өрсөлдөх нээ

 

Энэ арга хэмжээний дараа гишүүд хотын төвд хэд хэдэн уулзалтыг хийжээ. Эрхэм гишүүдийн нэлээд нь УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшинг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх хэрэгтэй гэдэг дээр тохирчээ. Ө.Энхтүвшингийн хувьд өмнө нь МАН-ын дарга байсан. Гэсэн атлаа УИХ-ын дарга, Ерөнхий сайд болно гэж зүтгэж яваагүй. Ерөнхийлөгчид ч нэр дэвшилгүй намынхаа гишүүдэд боломж олгож байсан дарга юм. Мөн УИХ-ын сонгуульд намаа олонх болгоогүй гээд намын даргаа ажлаа өгч байв. Энэ мэт нь Ө.Энхтүвшинг ийм цаг үед Ерөнхий сайдын албан тушаалд тохирох хүн гэсэн сонголтыг бий болгосон гэлцэж байна. УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин ч “...Би өрсөлдөн” гэж намынхандаа хэлжээ.

 

Түүнээс гадна УИХ-ын гишүүн Н.Энхболд бас Ерөнхий сайд болно гэж байгаа юм. Өмнө нь “...Монголд ирлээ” гэж байсан ч ирэхээ хойшлуулаад байсан С.Баяр өөрийн найз Н.Энхболдынхоо дуудлагаар уржигдар “Чингис хаан” ОУНБ-д буусан байна. Үнэнийг хэлэхэд С.Баяр ирээд ч Н.Энхболдыг Ерөнхий сайд болгоно гэдэг тун хүнд болсон аж. Учир нь С.Баярын фракц гэгддэг байсан Сү.Батболд нарын гишүүд Н.Энхболдоос өөр хүнийг Ерөнхий сайдад дэмжихээр болоод байгаа билээ.

 

С.Баяр Монголд буунгуутаа Б.Чойжилсүрэн, Л.Энх-Амгалан нарын гишүүдийг дуудаж, Н.Энхболдыг Ерөнхий сайдад өрсөлдүүлэх бодолтой байгаагаа хэлжээ. Тэд санал солилцсон байна. Уг нь С.Баяр цагтаа Н.Энхболдыг зүтгүүлж болох бүхэнд нь зүтгүүлж байсан байдаг. С.Баяр нь Н.Энхболдыг УИХ-ын даргад зүтгүүлээд “хор” ихдүүлсэнээс болж, тэр суудлыг нь Д.Дэмбэрэлд алдчихаж байсан түүх бий. Бас Н.Энхболд Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыг огцруулах асуудлын үеэр Засгийн газрыг бүхэлд нь огцруулж, Сү.Батболдын оронд Ерөнхий сайд болно гээд явж байсан үе ч байгаа. Дахиад үзэж байгаа нь энэ юм. Түүнчлэн Н.Энхболд МАН-ын дарга М.Энхболдтой уулзаж “...Би улс төрд удаан явлаа. Өмнө нь УИХ-ын дарга болохоос нэрээ татаж явсан. Одоо Ерөнхий сайдад нэр дэвшинэ. Та дэмжих үү” гэжээ.

 

Эндээс үзвэл, МАН-ын Бага хурал дээр Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдад УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Н.Энхболд өрсөлдөхөөр болж байгаа бололтой.

 

С.Баяр У.Хүрэлсүх хоёр уулзав

 

Уржигдар орой Элчин сайд С.Баяр Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүхтэй уулзжээ. Тэд ирэх даваа гаригт болох МАН-ын Бага хурлын талаар санал солилцсон гэдэг мэдээлэл байна. С.Баярын хувьд Н.Энхболдыг Ерөнхий сайдад зүтгүүлэхээр Монголд ирсэн гэж байгаа. Гэтэл Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдад өрсөлдөнө гэдгээ нийтэд зарлачихсан яваа. Тэгэхээр энэ хоёрын дунд ямар яриа хөөрөө болсон нь сонирхолтой байгаа юм.

 

Д.Хаянхярваагийн санал, М.Энхболдын зөвлөгөө

 

Хэд хоногийн өмнө МАН-ын дарга М.Энхболдтой УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа уулзсан байгаа юм. Д.Хаянхярваа “... Дарга аа, би Ерөнхий сайдад өрсөлдье. Би чинь Бүлгийн дарга хүн шүү дээ” гэж. Харин МАН-ын дарга М.Энхболд “...Чи өрсөлдөөд хол явахгүй ээ. Бүлэг доторх нэр хүндээ хар” гэсэн хариултыг өгчээ. М.Энхболд даргын энэ үг хариулт гэхээсээ зөвлөгөө болжээ хэмээн улс төрийн хүрээнд ярьж байна.

 

Corporate-ийн уулзалтын төлөвлөгөө хэрэгжээд эхлэв үү?

 

Хоёр хоногийн өмнө Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ж.Эрдэнэбат Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Чойжилсүрэнг Баянгол зочид буудлын арын  “Corporate” зочид буудалд дуудаж уулзсан байна. Тэнд бас ЗГХЭГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Мөнхбат байжээ. Ж.Эрдэнэбат “...Ирэх оны нэгдүгээр сард бондын 500 сая ам.долларыг төлөх ёстой. Үнэнийг хэлэхэд бид чадахгүй байсан байх. Хэрвээ сонгуулийн үеэр М.Энхболд дарга шахаж байгаад Хүүхдийн мөнгө тараалгаагүй байсан бол болох л байсан байх. Явж явж манай Засгийн газрыг огцруулсан нь бидэнд зөв юм болчих шиг боллоо” гэхэд Б.Чойжилсүрэн “...Тийм ээ, бид чадахааргүй нөхцөл үүссэн” гэсэн байна.

 

Энэ уулзалтын үеэр “...Хүүхдийн мөнгийг ирэх онд бүтэн өгөх, багш нарын цалинг 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс 30 хувиас доошгүй хувиар нэмэх, УИХ-ын гишүүн бүрийн тойрог бүрт 4 000 000 000 /дөрвөн тэрбум/ төгрөг зарцуулах шийдвэрийг гаргаж орхих хэрэгтэй. Энэ бүхнийг дараагийн Засгийн газар өөрсдөө хасна биз” гэсэн яриа болсон гэх мэдээлэл байна.

 

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: www.polit.mn

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Дамдин-Очир гуай энд тэнд очиж томчуулын яриаг их чагнах юмаа.Нэг л өдөр хэнгэрэг чинь хагарахвий
2017-09-22
tuya:
ed iim l yum hiij bgaash dee 1 nam garaad l baahn ur taviad l buchdag ter ni ard tumen deer buuj bgaa sh dee ene zavaan yumnuudin ter idej uusan yumig huraaj avbal bid nar ingej urund orj ard tumen yaduurah uu ugui sh dee
2017-09-22
хүн хүн:
С Баяр явсан гаүар балагтай Хулгайч нар хоол идэх нэрээр хоръ найруулаэ явна Энэ болхулгайч нарын хийдэг урс төр гэдэг чинь Ард түмэн минь одоо ухаарах цаг болсон Хулгайч бол хулгайч шүү дээ дотоодыг хулгайч нар Гадаадын тэжээвэр хулгайч нартай тохироо хийх гэж байна уу Энэ тохироо явцуу утгаараа МАНийн дотрох өргөн утгаараа МАН-АН ийн хулгай луйварыг харилцан дараж өнгөрөөх гэсэн тохироо юм шүү 60 Тэрбум Төмөр зам Овот шааруудын хэрэг хэн хэнийхээ барцаанд орож сугарч үлдэх болуу
2017-09-22
зочин:
энхтүвшин арай дээр хүн чнр нуруутай юм даа хүрэлсүх махн-ыг тараасан савсганасан өөдгүй эр урвагч тагнуул этгээд ер нь ман 2020 онд юм горьдолтгүй дээ
2017-09-22
Зочин:
худлаа авгайчудын хов жив бичих юм даа Хүрэлсүх бол хэзээ ч засгиын газрыг толгойлж чадахгүй болохгүй болохоороо хаяад л явна даа
2017-09-22
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын төрд шургалсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан, Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ
2017-09-22
Зочин:
topor-g ES bolgoh bish namaasaa hooh uls toroos buren archih heregtei!!!
2017-09-21
иргэн:
Хамгинйн сүүлийн өгүүлбэр ямар аймшигтай вэ? Өөрийн намаас гарах дараагийн засгийн газрыг хорлохын тулд ийм юм хийнэ гэдэг.
2017-09-21
Зочин:
УИХ-ын гишүүн Сү.Батболд Ч.Хүрэлбаатар,УИХ-ын гишүүн Сү.Батболд нар ерөнхий сайд хийх чансаатай тэд Хүрэлсүхийг дэмжиж байгаад талархаж байна. Ө.Энхтүвшин биш шүү тэр нийгмийг тогтворжуулж чадахгүй. МАН-ын дарга байхдаа намд гялаалгах юм хийсэнийг би л лав мэдэхгүй юм байна. УИХ дээр нэг л их гоншигносон нөхөр байдагийг мэднэ.
2017-09-21
зочин:
Монголчууд бид албан тушаал, эд хөрөнгийн төлөө хэрэлдэж суух цаг биш. Хүрэлсүх ингэж хэлжээ-Бид дор хаяж хөгжлийн бодлогоо 10-15 жилээр харахгүй бол болохгүй нь...Нэгдүгээрт. Баялгийн тэгш хүртээмжтэй, шударга хуваарилалт. Бид стратегийн ач холбогдол бүхий эрдэс баялгийн орд газруудаа түшиглэн баялгийн сан байгуулах ёстой. Хоёрдугаарт. Төрийн нэгдсэн стандарт. Нийгэм нь түрүүлж, төр нь хоцорлоо.Гуравдугаарт рлогын тэгш байдал, үндэсний ялгарал, хариуцлагатай засаглал гэсэн гурван зүйл аль ч улс орны хөгжлийн суурь тулгуур нь байдаг. Одоо л бид эрс шийдэмгий бодлого хэрэгжүүлж, эргэж буцсан чөтгөрийн тойргоосоо гарахгүй бол тун удалгүй нөгөө Грек, Нигери, Аргентиний цөлмөгчдийн тогтолцоо руу эргэлт буцалтгүй орох эрсдэл хол биш, ойрхон болчихлоо. ------ингэж сэтгэж санаа зовж тэмцэж байгаа хүн Монголд Хүрэлсүхээс өөр алга
2017-09-21
Зочин:
НӨГӨӨ Л ХУУЧИН БДАГ гарууд л бна дөө .
2017-09-21
Зочин:
НӨГӨӨ Л ХУУЧИН БДАГ гарууд л бна дөө .
2017-09-21
Залуу үеийг дэмжье.:
Залуу үедээ халаагаа өгөөч дээ!!! Нэгэнт нэр хүнд чинь доошоо орсон байна. Бид хөгжих гэж яарч б. Бүү зулгаагаад байгаач. !!! Тэтгэвэртээ гарч үз! Тэр олон ах дүү үр хүүхдээ бод! Хүрэлсүх л энэ хорт хавдрыг эдгээж чадна. Цаанаас нь өвөг дээдэсийн сүнсүүд хэлээд байна! Одоо болно..! Эх ороноо бод.! Юун өшөө авалт хуулиа л даг! Нэг зөв эрэмбээр явах цаг нь ирж байна.
2017-09-21
mongol:
Enxbayaraas bid yaj sallaa yag ter shig Enxbold Elbegdorj 2-oos salax xeregtei
2017-09-21
Зочин:
МАНЫ БҮДҮҮН БҮЛЭГ ЕСдад ХҮРЭЛСҮХИИГ ЗҮТГҮҮЛЖ ХАРМАГТАИ ОРДЫГ ЗАРЖ ӨРӨӨ ДАРСАН БААТАРУУД БОЛЖ ЖҮЖИГ ТАВИАД У ХҮРЭЛСҮХ С БАЯР ХОЕР ДӨРӨӨ ХАРШУУЛААД ДАШИН ШОГ БОЛНОО
2017-09-21
ахр:
Ө. Энхтүвшин гэгч өвөө одоо болноо. Чадал чинь хүрэхгүй.
2017-09-21
ХА ХА ХА:
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа уулзсан байгаа юм. Д.Хаянхярваа “... Дарга аа, би Ерөнхий сайдад өрсөлдье. Би чинь Бүлгийн дарга хүн шүү дээ” гэж. Харин МАН-ын дарга М.Энхболд “...Чи өрсөлдөөд хол явахгүй ээ. Бүлэг доторх нэр хүндээ хар” гэсэн хариултыг өгчээ. М.Энхболд даргын энэ үг хариулт гэхээсээ зөвлөгөө болжээ хэмээн улс төрийн хүрээнд ярьж байна.
2017-09-21
зочин:
Улс ийм байхад цалингаа нэмүүлнэ гэж дайрдаг багш нарыг ёстой ойлгосонгүй,улсын идээдүй бэлтгэж байгаа хүмүүс арай өөрийг бодмоор юм
2017-09-21
зочин:
Монгол төрийн дайсанууд л ийм бсан юмдаа. лхүмбэ гэндэн дэмид бодоо данзангийн хэрэг гэдэг шиг л юм харагдаад бна даа.монгол орон ард түмэнээ бодсон сэтгэлтэй нэг ч хүн алгаа.эд бүгд ард түмний эсрэг дайсан болж хувирчээ.үүнд монголчууд өөрсдөө буруутай.буруу замаар будаа тээнэ гэж үүнийг хэлдэг юм.
2017-09-21
Зочин:
Erdenebat Choıjılsuren 2 ıımi archaaguı zavaan duraknuud baıgaa ymdaa hurdana zaıluulah l heregteı bn
2017-09-21
Зочин:
Монгол төр Монголчууд бид хэзээ энэ хулгайч М.Энхболдоос салах вэ?
2017-09-21
Zochin:
Khurelsukhees ooroos n l hamar uym shaltgaalna,yaj zasgaa bguulahav,yaj tomilgoogoo hiih ve,yaj bodloo zov gargaj ediin zasgaa sergeehev geed,medeej daraagin baagiinuud zasgin ungaah geed haraad suun
2017-09-21
ман:
МАН женкод төмсгөө атгуулжээ хөөрхий топороор төмсөгий нь топордоод сорви үлдэхээр нь алтанхуягийн чацарганаас түрхвэл сорвигүй сайхан эдгэнэ дээ
2017-09-21
ЗОЧИН:
ХҮРЭЛСҮХЭЭР МАН-ИЙГ СҮЙРҮҮЛЭХ ХҮСЭЛТЭЙ УЛСУУДЫН Л БОДОЛ БАЙНА ДАА
2017-09-21
irgen:
MAN namiin dotorhi dainaa yarisaar,,,ard tymen zovshoorno, zovshoorohgui gej yarihgui baihiig bodohod mongoliin ard tymniig ulandaa gishgej baigaa ni haragdaj baina, odoo buruu um hiivel ene nam dahiad hezeech bosohgui
2017-09-21
irgen:
MAN namiin dotorhi dainaa yarisaar,,,ard tymen zovshoorno, zovshoorohgui gej yarihgui baihiig bodohod mongoliin ard tymniig ulandaa gishgej baigaa ni haragdaj baina, odoo buruu um hiivel ene nam dahiad hezeech bosohgui
2017-09-21
zochin:
Hurel suh bh ni mash zuv Er ni olni dundad iim yaria ih bgaa shuu Zaluu hun daichin hun bna lee
2017-09-21
Зочин:
Мунхаг шунал зэрлэг балмадын билэг тэмдэг болсон хурэлсухийг Ер сайдад зутгуулнэ гэдэг чинь ман еерийгее устгахаар шийджээ. Хурэлсухийн ишнээс нь хбаттулга атгачихсан байгаа. Ингээд онгироод байдаг ман нам женкогийн гарт тэр чигээрээ ордог юм байжээ. Ан намаа атгаж чадаагуй харин ман намыг тэр чигээр нь базчихлаа. Ман ийм амархан байжээ. Нэг их нийлж байгаад Энхбаярыгаа хееж туугаад л байсан, тэгсэн мертлее еерсдее хендленгийн хулгайчийн мэдэлд оччихдог гэнээ. Ман нам женкогийн гарт ухэх заяатай юм байжээ, больж больж.
2017-09-21
Зочин:
ХЭХЭ НАМ НЭРТЭИ ЗАЛИЛАНГЫН ПРАМИДАД ХУВИИН АМИЦААС ӨӨР ЮУ Ч БАИХГҮЙ ЭЭ АРД ТҮМЭН СЭРЭЭЧ
2017-09-21
Зочин:
Хүрэлсүхийг дэмжих нь зөв болно Энхтүвшин хөгшнөөс ажлын амжилт гарахгүй Н.Энхболд бүр ч чадахгүй албан тушаалын хойноос хэт шунаж байгаа улсууд , ард түмэндээ хэрэгтэй зүйл хийж чадахгүй байлгүй дээ Албан тушаалд шунаж байгаа хүнээс төр болгоомжтой хандах хууль гаргах хэрэгтэй
2017-09-21
Зочин:
ерөнхий сайдад У.Хүрэлсүхээс өөр хүн байхгүй намын бага хурлаараа Хүрэлсүхийг гарга даааргийн сонгууль 2020 онд ахин суудал авахад чинь хүч болно.Энд энхтүвшин,Н.энхбаяр 2 хэрэгтэй ёстой бөөрөнхий,бас хаянхярваа бол бүр ч хэрэггүй ард түмний танил биш өөрийгөө их юманд тооцож болохгүй хаянаа
2017-09-21
зочин:
С.Баяр шиг сайн удирдагч Монголд ойрын хэдэн жилд гарахгүй одоо байгаа дээр ашиглах хэрэгтэй. Арай би байна гэж тэнэгтвээ...
2017-09-21
L:
Tuurch budlahgui duugaagui Hurelsuhee songo uur Hun garval chadahgui
2017-09-21
зочин.:
оффшорчидыг буулга 60 тэрбумийн хэргийг илрүүлж уналтанд байгаа ард түмэндээ буян болох байлгүй дээ .Бага хуралын гишүүд шудрага үнэний тал орно гэдэгт итгэлтэй байна. Хүрэлсүх Нямдорж бол хүчирхэг баг
2017-09-21
Иргэн:
Баяр гэдэг хүнийг байх газарт нь байлгахгүй яагаад ингэж дураар нь байлгаад байгаа юм бэ? Төрийг самарч ёстой юу ч биш болгоод байгаа энэ адгийн шаарыг шудрагаар шүүүж булхай луйварыг нь илэрүүлбэл монголын ард түмэн үнэн гэдэг ийм л байдаг юм гэж бахархах болно.
2017-09-21
11111111:
Нэг бодлын МАНАН-г задлах хүмүүс нь Женко, Хүрэлсүх нар юм шиг байна. МАНАН-ийг ААЛЗ upgrade хийх цаг болжээ
2017-09-21
111111:
Хэхэ, энэ Б.Дамдин-Очир гэдэг нөхөр чинь нөгөө Доржзодов биш байгаа? Сайн мэдэж байна шүү... Нэг мөр ямар хүхэн эргүүлж явсныг нь хамт дэлгэчихгүй дээ
2017-09-21
zochin:
Ogtsorson ZG tuuniig demjigsed. Ogtsoruulah sanal gargaj garin useg zursan tal 2 l ergeed namin ev negdel uzel barimtlal erhem zorilgo gedgeer halhavchlan niilj ogt bolohgui.Helsen yarisanaaraa shinechlel uurchlultuu tuushtai hiigeed yavah heregtei.Ard tumen uuniig l husch ARDIN ZASGIIN GAZAR baiguulagdana gej huleej harj ba
2017-09-21
ЗОЧИН:
НАМЫН НЭР ХҮНД, ЭВ НЭГДЭЛ ДЭЭР ДӨРӨӨЛЖ, ӨӨРСДИЙН ЭРХ МЭДЛИЙН ШУНАЛЫГ ГҮЙЦЭЭХ ГЭЖ,ӨӨРСДИЙН БАЙГУУЛСАН ЗАСГАА УНАГААСАН 31-ЭЭС НЭГ Ч ХҮНИЙГ ЕРӨНХИЙ САЙД, САЙДААР ТОМИЛЖ БОЛОХГҮЙ. МӨН ДЭД САЙД НАРЫН ОРОН ТООГ ХАСЧ, ЗАСГАА ОГЦРУУЛСАН 31 ТӨРИЙН АЛБАНД ШАХСАН ТӨРӨЛ САДАН, НАЙЗ НӨХДИЙГ ХАЛАХ ЁСТОЙ. ХҮРЭЛ НАРЫН 31-Т ӨӨРИЙН НАМЫН ГЭРТ АН-ЫН НӨХДҮҮДИЙГ БААЛГАСНЫ ХАРИУЦЛАГЫГ ХҮЛЭЭЛГЭХ ЁСТОЙ. ТЭР БААСЫГ НЬ ӨӨРСДӨД ҮҮРҮҮЛЭЭД НАМААС ХӨӨЖ ЯВУУЛАХ ЁСТОЙ. ШУНАЛАА ХЯЗГААРЛАЖ ЧАДДАГГҮЙ ХҮМҮҮС ЗАСАГ УДИРДЖ ЧАДАХГҮЙ. ХҮРЭЛБААТАР ОУВС-Д ОРОХЫГ ХАМГИЙН ИХ ШААРДСАН. ТЭГЭЭД ОУВС-ЫН ШААРДЛАГААР ОЛОН ТАТВАР НЭМСЭН. ГЭТЭЛ ХҮРЭЛБААТАРЫН ЗАСГАА ОГЦРУУЛАХ ШААРДЛАГАД ТАТВАР НЭМСЭН НЬ ГОЛ ҮНДЭСЛЭЛ БОЛСОН. ЭНДЭЭС ҮЗЭХЭД ЗАСАГ ОГЦРУУЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ ИХ ЭРТНЭЭС ЭХЭЛСЭН НЬ БАТЛАГДАЖ БАЙГАА ЮМ. БАС ХҮРЭЛБААТАРЫН ОРОН ГАРНЫГ ГЭРЧИЛЧИЛЖ БАЙНА. МӨН ХҮРЭЛ НАР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-Д АЖИЛЛАСАН НЬ МЭНХБОЛД ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛЧИХВОЛ ТӨЛӨВЛӨГӨӨ НУРНА ГЭЖ ТООЦООЛСОН. ЗАСГАА ТӨРИЙН АЛБАНЫ ДАДЛАГА ТУРШАЛАГАТАЙ, МЭРГЭЖЛИЙН ХҮМҮҮСЭЭР
2017-09-21
zochin):
МАН ДОТРООСОО ЯЛЗАРЧ ДУУСЛАА. ТЭДНИЙ УВАЙГҮЙ ҮЙЛДЛИЙГ ОДОО Л ЗОГСООЖ ЦЭВЭРЛЭХГҮЙ БОЛ 2020 ОНЫ СОНГУУЛИАР ИЙМЭРХҮҮ НӨХДҮҮДЭД ХЭН Ч ИТГЭЛ ХҮЛЭЭЛГЭХГҮЙ.
2017-09-21
ЗОЧИН:
ХҮРЭЛСҮХ ИХ ХАЯА МУУТАЙ ХҮН. ХАМТ 14 ТЭРБУМААР МУРУЙТАЙ ТОГЛООД ЧИМЭДЦЭРЭНГ ШОРОНД ЯВУУЛСАН, ХАМТ ЗЭРЛЭГ ГАХАЙ АГНАЖ ИДЭЖ ЯВААД ОНЦГОЙН ДАШИЙГ ШОРОНД ХИЙСЭН, ӨӨРӨӨ ХҮН ЗОДОЖ ШОРОНД ОРОХЫН ДАВААН ДЭЭР ГАДАГШАА ЗУГТСАН, ХАЖУУДАА СУУЖ БАЙСАН ЭРДЭНЭБАТЫН ХАВИРГА РУУ ХУТГА ЗООЛОО. ОДОО ЯАГААД ЕРӨНХИЙ САЙДЫН АЛБАН ТУШААЛААР ШАГНУУЛДАГ БИЛЭЭ.
2017-09-21
irgen):
MAH bol luivarchid erliiz hurliizuudiin bh ystoi gazar bish, ono ertnii tuuht namiig luuvirchdaas tsewerleh bolson.
2017-09-21
Зочин:
ЛУЙВАРЧДЫГ ДАРАХ АТГ НЬ ХҮРТЭЛ ЛУЙВАРЧДЫН ГАР ХӨЛ БАЙХАД УЛС ЯАЖ Ч ШУДАРГА ХҮМҮҮСЭЭР ТӨР ТҮШҮҮЛХЭВ ДЭЭ. БҮР ОВОО ГАЙГҮЙ ХҮН ГАРАХ НЬ ГЭХЭЭР ТЕГ АТГ НТР НЬ БАТИРЧИХДАГ СОНИН УЛС БОЛЖЭЭ,
2017-09-21
Зочин:
Ардын намын толгойд ардын хүүхдүүд гарсан цагт луйварчид зайлаад өгнөө гайгүй. Хүрэлсүх Нямдорж нар шиг шударга шийртэй хүмүүс хэрэгтэй байна.
2017-09-21
Зочин:
МАНАН, Энколд, Эбо нарын төгсгөл нэгэнт ирсэн. Ардын хүү Ардыг Засгийг дахин мандуулна. МАНАН саринаж Монголын төрд тэнгэр цэлмэнэ.
2017-09-21
Зочин:
ҮНЭХЭЭР ЭНЭ ЛУЙВАРЧДААС ЗАЛХАЖ БАЙНА.... УУЛЗААД УУЛЗААД НАЙРААД НАЙРААД МӨНГӨ ӨГӨӨД ӨГӨӨД .... ЮУ Ч ӨӨРЧЛӨГДӨХГҮЙ ... 330 БОЛ ӨӨРИЙН ГЭСЭН ТОЛГОЙТОЙ ҮЗЭЛ БОДЛОО МӨНГӨӨР СОЛИХГҮЙ ХҮМҮҮС БАЙГАА ИТГЭЖ БАЙНА... С.БАЯРЫГ ШОРОНД ХОРИХ ХЭРЭГТЭЙ БАЙНА
2017-09-21
Зочин:
С.Баяр гэж бантан хутгагч Монголд ирхээрээ гай болох юм. Ер нь бол Хүрэлсүхээс өөр гарц алга. Хэлэх амархан хийх хэцүү. Эрхийг нь эдлүүлээд үүрэг хариуцлагыг нь үүрүүлээд үзэх нь зөв байх. Тэр Н.Энхболд, Энхтүвшин гэсэн аядуу тайван улс хэрэггүй. Хаянхярваа юун ЕС, ирэх сонгуулиар сураггүй болох бх.Хүрэлбаатар боловсролтой ч амбиц ихтэй. Увсыг хувьчлаад авсан хүн, Улсыг өөрийн болгох санаатай бас.
2017-09-21
Зочин:
Офшорчин Баяр одоо хаан юмуу, заан юм уу?
2017-09-21