Өмнөговийн зургаан оюутан Беларусь улсад суралцана

Өмнөговь аймгийн Даланзадгад хот, Беларусийн Жодино хоттой найрсаг харилцааны хамтран ажиллах санамж бичиг байгуулаад 2 жил болж байна. Энэхүү санамж бичгийн хүрээнд Өмнөговь аймгийн 6 оюутныг Жодино хотын Политехникийн их сургуульд 100 хувийн тэтгэлгээр ХҮНД МАШИН МЕХАНИЗМЫН ЦАХИЛГААНЫ ИНЖЕНЕР мэргэжлээр суралцуулахаар батламжийг нь гардуулан өглөө. Уул уурхай хөгжсөн манай аймагт нэн дутагдалтай мэргэжлийн нэг бөгөөд оюутнууд 2 жил 10 сар суралцаад шууд ажлын байртай болох аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ