1500 хүүхэд шинэ сургуультай боллоо

img

 

XIV сургуулийн шинэ байрны нээлт өнөөдөр боллоо. Баянзүрх дүүргийн XIII хороонд байрлах Хо Ши Миний нэрэмжит XIV сургуулийн байр 2013 онд “00”-ийн өрөөнөөсөө эхлэн нурснаар тус сургуульд сургалт явуулах боломжгүй болж багш, сурагчдаа дөрвөн сургууль руу тараан, өнөөг хүртэл хүндхэн нөхцөл байдалтай хичээллэж байсан юм.

 

Бага болон 3-5 дугаар ангиуд “Шавь” цогцолбор сургуульд, 6, 7, 9-12 дугаар ангиуд 92, 8 дугаар анги нь 53 дугаар сургуульд хичээллэж байсан билээ. Харин тус сургуулийн 1500 хүүхдийн багтаамжтай шинэ байрны барилгын ажил дуусч, өнөөдөр ийнхүү нээлтээ хийв. Уг сургуулийн байрыг ашиглалтад оруулснаар “Шавь” цогцолбор сургууль гурван ээлжээс гарч, 92, 53 дугаар сургуулийн ачаалал буурлаа.

 

Р.Дулам

СЭТГЭГДЭЛ БИЧИХ