Хотын парламентыг хэн тэргүүлэх вэ

img

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар НИТХ-ын даргад  нэр дэвшигчийг хэлэлцсэн байна. НИТХ-ын даргаар НИТХ-ын төлөөлөгч Ж.Батбаясгалан, Д.Баярсайхан, Г.Төмөрбаатар нарын нэр явж байгаа.  Удирдах зөвлөлийн хурлаар дээрх нэр дэвшигчдийг нээлттэй үлдээж, нийслэлийн МАН-ын бүлгээр хэлэлцүүлэхээр болсон сурагтай.

 

НИТХ-ын даргад  төлөөлөгчдийн олонхийн санал авах магадлалтай эрхмээр нийслэлийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн дарга Д.Баярсайханыг зарим  сурвалж онцолж байна. Тэрбээр Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга, тус дүүргийн Засаг даргын орлогчоор  ажиллаж байсан, НИТХ-д хамгийн олон удаа сонгогдсон нэгэн. НИТХ-ын даргад нэр нь явж  байгаа нөгөө хоёр эрхмийн тухайд нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдол хариуцсан орлогчоор ажиллаж байгаа Ж.Батбаясгаланг УИХ-ын экс гишүүн Т.Бадамжунайн хүн гэдгээр нь андахгүй. Харин Сүхбаатар дүүргийн Засаг дарга асан Г.Төмөрбаатарыг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн дэмжлэгтэй гэх бор шувуу нисч байна.

 

Нөгөөтэйгүүр маргааш болох НИТХ-ын үеэр дээрх асуудлыг хэлэлцэхэд заалнаас хэд хэдэн хүний нэрийг дэвшүүлэх магадлал ч байна. Тухайлбал,  НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайханы нэрийг дэвшүүлэх магадлалтай гэсэн таамаглал явж байгаа. Гэхдээ УИХ-ын гишүүн асан С.Отгонбаярын дүү С.Амарсайхан нь АН-аас МАН-д элссэн учир төлөөлөгчдийн дэмжлэг авахгүй болов уу гэж ажиглагчид харж байна.

 

Ямартай ч маргааш болох НИТХ шинэ даргаа тодруулна. Харин НИТХ-ын даргаар хэн сонгогдохоос нийслэлийн МАН-ыг тэргүүлэх эсэх  хамаарах биз ээ. 

Н.Нягт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын төрд шургалсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан, Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ
2017-09-26
zochin:
Bayarsaihan abgai demii
2017-09-21