НИТХ-ын даргад Д.Баярсайханы нэрийг дэвшүүллээ
НИТХ-ын XI хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар НИТХ-ын дарга Ц.Сандуйг албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасны дагуу хэлэлцэн шийдвэрлэв.
НИТХ дахь МАН-ын бүлэг НИТХ-ын даргад нэр дэвшигчээ танилцуулав. НИТХ-ын даргад НИТХ-ын төлөөлөгч Ж.Батбаясгалан, Д.Баярсайхан, Г.Төмөрбаатар нарын нэр явж байсан. Бүлгийн хуралдаанаар хэлэлцэхэд Ж.Батбаясгалан, Г.Төмөрбаатар нар нэрээ татсан байна. Иймд төлөөлөгч Д.Баярсайханы нэрийг дэвшүүлжээ.
Харин НИТХ-ын заалнаас төлөөлөгч С.Амарсайханы нэрийг дэвшүүллээ.
НИТХ-ын даргад нэр дэвшигчийг хэлэлцэхтэй холбогдуулан АН-ын бүлэг завсарлага авлаа.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ