Зээлээр хүлэмж олгоно

img

  "Атрын III аян"-ыг үргэлжлүүлэх, "Жимс, жимсгэнэ" үндэсний хөтөлбөрийн хүрээнд хүнсний ногоо, жимс жимсгэний нэр төрөл, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор БНСУ, БНХАУ-д үйлдвэрлэсэн нийлэг хальсан хүлэмжийг хүнсний ногоо, жимс, жимсгэний үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, аж нэгжид 30 хувийн урьдчилгаатай, дөрвөн жилийн хугацаатай хүүгүй зээлээр олгож эхэллээ.

 

Улсын төсвийн 1.83 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 120 ам.метр талбайтай 520 иж бүрдэл, 32 ам.метр талбайтай 200 иж бүрдэл, нийт 720 иж бүрдэлийг хүлээн авах үйл ажиллагаа өнөөдөр болов. Энэхүү үйл ажиллагаанд ХХААХҮ-ийн сайдын үүрэг гүйцэтгэгч П.Сэргэлэн, ХХААХҮЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга М.Мөнхбаясгалан болон бусад албаны төлөөлөл оролцсон юм.

 

ХХААХҮ-ийн сайдын үүрэг гүйцэтгэгч П.Сэргэлэн “Энэхүү хүлэмжийг иргэд, аж ахуй нэгжид олгосноор хүлэмжийн талбай 68.8 мянган ам.метр талбайгаар, шинэ ургацын жимс, нарийн ногооны үйлдвэрлэл 800 тонноор нэмэгдэж, орон нутагт олон ажлын байр бий болох юм.

 

Эдгээр хүлэмжүүд нь Монгол орны нөхцөлд ашиглаж туршисан, барьж ашиглахад хялбар, эдэлгээ урт, өртгөө богино хугацаанд нөхдөг зэрэг олон талын ач холбогдолтой. Бид цаашид өвөл, зуны хүлэмжийн аж ахуйг хөгжүүлж, дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэн хүнсний ногооны нэр төрөл, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэн жилийн турш шинэ ургацын ногооны тогтвортой хангамжийг бий болгоход анхаарч ажиллах болно” гэлээ.

 

 

Р.Дулам

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Дөшбат:
энийг хаанаас авч болох юм бол оо. холбогдох утас байна уу. ямар шалгуураар өгч байхын
2017-09-23