”Монголын дуурийн ханхүү”-д хүндэтгэл үзүүлэв

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, СУИС-ийн хүндэт доктор, профессор, Монголын дуурийн урлагийн дэг сургалтыг үндэслэгч Гонгорын Хайдавын 90 насны ой тохиож байгаа билээ. Ойн хүрээнд өчигдөр "Монголын дуурийн дуулаачийн зуун дамнасан дэг сургууль" эрдэм шинжилгээний хурал болсон. Өнөөдөр "Монголын дуурийн ханхүү" хүндэтгэлийн тоглолт амжилттай боллоо. Хүндэтгэлийн тоглолтод Монголын үе үеийн алдартай дуучид болох шавь нар нь уран бүтээлээ толилуулж багшдаа хүндэтгэл үзүүлсэн юм. Тоглолтын үеэр түүнд СУИС-ийн удирдлагууд хүндэтгэл үзүүлж эрдмийн зөвлөлийн шагнал гардууллаа.
Р.Дулам
СЭТГЭГДЭЛ БИЧИХ