Дэрэвгэр жиргэрүүг түүхийг хориглолоо

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол дэрэвгэр жиргэрүүг түүн бэлтгэж, экспортлохыг 2018 оны нэгдүгээр сарын 01-нээс 2022 оны нэгдүгээр сарын 1-нийг хүртэл буюу таван жилийн хугацаанд хориглох шийдвэр гаргалаа. Сайдын зүгээс Монгол Улсын ховор ургамлын жагсаалтад багтсан дэрэвгэр жиргэрүүг устах аюулд орохоос урьдчилан сэргийлэх, биологийн нөөцийг хамгаалах, экологийн шаардлагыг харгалзан ийнхүү шийдвэрлэсэн байна.
Анх 2015 онд тус ургамлыг түүж бэлтгэх, гадаад улсад гаргахыг таван жилээр хориглосон шийдвэр гаргаж байсан. Гэвч хориглох шийдвэр гарахаас өмнө аж ахуйн нэгж, байгууллагуудын зүгээс дэрэвгэр жиргэрүүг ихээр түүж нөөцөлсөн учраас эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг шийдвэрлэж өгөх хүсэлтийг салбарын яаманд ирүүлсэн аж. Тиймээс хоёр жилийн хугацаатай түүж бэлтгэх шийдвэр дахин гаргаад байсан юм. Шийдвэрийг буцаан дэрэвгэр жиргэрүүг түүхийг таван жилийн хугацаатай түр хориглолоо.
Р.Дулам
СЭТГЭГДЭЛ БИЧИХ