Төсвийн тодотголыг хэлэлцжээ

img

Өнөөдөр Засгийн газрын ээлжит бусаар хуралдсан Хуралдаанаар энэ оны төсвийн тодотголын төслийг хэлэлцлээ.

 

Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон эдгээр төсөлтэй холбогдуулан боловсруулсан УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв.

 

Мөн ирэх оны төсөв, Нийгмийн даатгалын сангийн төсөв, төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуулийн төслүүд болон эдгээртэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
Төсвийн тодотголоор хүүхдийн мөнгөнд зардал нэмж болохгүй.
2017-09-22
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын төрд шургалсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан, Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ
2017-09-22