МҮОНТ-ийн 50 жилийн ойн нэрэмжит барилдаан өнөөдөр болно

img

Монгол Улсад телевизийн салбар үүсч хөгжсөний 50 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаан өнөөдөр 14.00 цагт Бөхийн өргөөнд болох гэж байна.  Улс, аймаг, цэргийн цолтой хүчит 256 бөх зодоглох тус барилдааныг  МҮОНРТ-ийн Үндэсний телевиз, "Монголын мэдээ" телевиз, Монголын Үндэсний радио өөрсдийн сувгуудаар шууд дамжуулан үзэгч, сонсогчдод хүргэх юм.

 

Мөн  тун удахгүй үүсэн байгуулагдсаны 4 дэх жилийнхээ ойтой золгох гэж байгаа Үндэсний олон нийтийн MNB.mn  цахим хуудас тус барилдааныг өөрийн онцлох булан болон МҮОНРТ-ийн албан ёсны фэйсбүүк хуудсуудаар шууд дамжуулан бөх сонирхогч та бүхэнд үзүүлэхээр бэлтгэж байна.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ