Сонирхолтой шагнал

img

Раллигийн ДАШТ-ий албан ёсны хамтрагч, бооцоот тааварын OneBet компани нэгэн сонирхолтой бооцоот тэмцээнийг зохион байгуулахаар болжээ. Хэдий уг тэмцээний зохиогдох аргачлал нь бусад сугалаануудаас ялгарахгүй ч шагнал нь өөрийн эрхгүй сонирхол татна.

 

Учир нь ялагчаар тодорсон эрхэм Норвеги нисгэгч Мадс Остбергийн хамтрагчаар уралдааны зам дээр гарах эрхийг авах аж.  Өөрөөр хэлбэл түүний Форд Фиеста загварын машинаар гайхамшгийг мэдрэх боломжтой болох юм. Уг шагналыг ирэх 10-р сарын 27-29нд зохиогдох Их Британийн раллигийн үеэр эзэн нь өгөхөөр төлөвлөөд байгаа гэнэ. Гэхдээ азтан үндсэн уралдааны үеэр зам гарахгүй бөгөөд раллигийн өмнөх сорил уралдаанд оролцох ажээ.

 

Уг уралдаанд оролцохыг хүсэгчид OneBet сайтанд албан ёсны бүртгэл хийлгэж, өөрийн дансанд 10 евро байрлуулсан байх ёстой аж. 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ