Нэймар 7-р тойргийг өнжинө

img

Манай гаригийн хамгийн үнэтэй хөлбөмбөгчин, ПСЖ клубын Бразил довтлогч Нэймар өнөө шөнө болох Лиг1-н 7-р тойргийн тоглолтыг өнжихөөр болжээ. Уг нь Парис хотын баг энэ тойрогт Монпельегийн талбайд зочилж тоглох хуваарьтай байгаа ч үүнээс өмнө Нэймар хөлдөө бага хэмжээний гэмтэл авсан нь  энэ тойргийг өнжих шалтгаан болсон байна.

 

Улирлын эхний 6 тойрогт аль хэдийнээ 4 гоолыг оруулаад байгаа Бразил залуу энэ тоглолтыг ч өнжих ч ирэх долоо хоног болох Аваргуудын лигийн хэсгийн тоглолтод бэлэн байх гэнэ. ПСЖ ирэх долоо хоногийн Лхагва гарагт Германы алдарт Байерн Мюнхен клубыг талбайдаа хүлээн авч тоглох билээ.  

Г.Баяраа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ