АТГ-ын олон нийтийн зөвлөлөөс мэдээлэл хийнэ
09:00 цагт: Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Олон улсын атомын энергийн агентлаг хамтран Цөмийн энергийн комиссын ажлын албаны байранд /Хан-Уул дүүргийн уулзвараар урагшаа эргээд/ "Байгалийн цацраг идэвхит материалд тавигдах цацрагийн хяналт" сэдэвт үндэсний сургалт зохион байгуулна.
10:00 цагт: "Олимпик Хаус"-т Монголын бейсбол, софтболын холбоотой хамтран хэрэгжүүлэх Олон улсын олимпийн хорооны Эв санааны нэгдлийн дасгалжуулагчийн курсын нээлт болно.
11:00 цагт АТГ-ын олон нийтийн зөвлөл цаг үеийн асуудлаар АТГ-ын хурлын зааланд хэвлэлийн бага хурал хийнэ.
11.00 цагт ХХААХҮЯ-ны 1 дүгээр давхрын хурлын танхимд өвөлжилтийн бэлтгэл ажил, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
11.30 цагт: MN-Мэдээллийн төвд Охид, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг асуудлаар Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо болон холбооны тэргүүн С.Одонтуяа хэвлэлийн бага хурал зарлалаа.
14:00 -16:30 цагт: Төв шуудангийн 4 давхарын хурлын танхимд “Төрийн аудитын тогтолцооны хууль, эрхзүй, бодлогын шинэчлэл, ажилтнуудын сахилга хариуцлагыг дээшлүүлэх жил”-ийн ажлын хүрээнд Үндэсний аудитын газраас Хараат бус аудитын компаниудтай хамтран ажиллах талаар санал солилцох уулзалт хийнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ