Баянмонгол хороололд химийн бодистой бохир асгажээ

img

 

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хорооллын 406, 414 дугаар байрны ойр орчмоос химийн бодис үнэртээд байна гэсэн мэдээллийг 2017 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 17:52 цагт ирүүлсэн.

 

Дуудлагын дагуу Аврах тусгай ангийн бүлэг, УСУГ-ын шугам ашиглалт засварын газрын нийт 12 ажилтан нар хамтарч хайгуулын үйл ажиллагаа хийж, бодис  хэмжигч багажаар агаарт хэмжилт хийхэд ямар нэгэн бодис илрээгүй байна.

 

Үргэлжлүүлэн хайгуулын ажлыг хийхэд тус дүүргийн 12 дугаар хороонд байрлах УСУГ-ын шугам ашиглалт засварын газрын Туул-1 коллекторын бохир ус зөөвөрлөх, татах зайлуулах 2 дугаар худагт химийн бодистой бохир асгасан байсныг олж тогтоосон байна. УСУГ-аас 2 автомашинаар цэвэр ус зөөвөрлөн хорт бодисыг саармагжуулах үйл ажиллагааг явуулан, мөн худгийн ойр орчмын газрыг хлороор ариутган ажилласан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Химийн бодистой бохир асгасан этгээдэд хариуцлага тооцсон уу, мэдээ бичих гэж байгаа бол нэгмөсөн бич, гавьяа байгуулсан юм шиг мэдээ бичихээ боль, хэр хэмжээний хохирол учруулсан юм, эсвэл учруулахаас сэргийлсэн юм, цаашид яах юм гээд...үнэндээ аймаар үнэртээд байсан юм.
2017-09-25
Зочин:
Юу болоод байна аа Байгаль орчны яамны дэргэдэх Химийн үндэсний хороо байна уу???? бас сайд нь татан буулгачаа уу????
2017-09-25