МАН:Ерөнхий сайдад гурван хүнийг нэр дэвшүүллээ

МАН-ын Бага хурал эхэллээ. Хуралд гишүүдийн 181 нь ирж, 53 хувийн ирцтэй байна. Хурлын эхэнд МАН-ын дарга М.Энхболд үг хэлэв. Тэрбээр Хөвсгөл аймгийн МАН-ын хорооны дарга М.Пүрэвсүрэн ертөнцийн мөнх бусыг үзүүлсэнийг дуулгаж, гишүүд нэг минут дуугүй зогсч, хүндэтгэл үзүүлэв.
МАН-ын Удирдах зөвлөлөөс Ерөнхий сайдад нэр дэвшигч гурван хүний нэрийг Бага хуралд орууллаа. Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Н.Энхболд, Ө.Энхтүвшин нарыг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ