Хулгайн хэргүүдийг шалгаж байна

img

Цагдаагийн албан хаагчид хулгайн хэргүүдийг илрүүлэн, шалгаж байна. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах РС тоглоомын газарт тоглож байсан М-ийн гар утас, бэлэн мөнгийг тус дүүргийн 5 дугаар хороонд оршин суух Т хулгайлсаныг эргүүлийн цагдаа нар илрүүлжээ. Мөн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Г-ийн амбаарт байсан эд зүйлийг тус дүүргийн 15 дугаар хороонд оршин суух Б хулгайлсан, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Б-г бааранд үйлчлүүлж байхад бэлэн мөнгөтэй түрүүвчийг Баянзүрх дүүрэгт оршин суух хаягтай А хулгайлсан үйлдлүүдийг авто эргүүлийн алба хаагчид шуурхай илрүүлэн, харьяа дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдэд шалгаж байна.

 

Иймд иргэд та бүхэн гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирохоос урьдчилан сэргийлж, хулгайд алдсан бол цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утас болон харьяа дүүрэг дэх цагдаагийн хэлтэст хандахыг зөвлөж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ