Ирэх жилийн тендерийг оны эхэнд зарлана

img

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ирэх онд хийгдэх ажлын тендерийг 2018 оны 1 дүгээр сард зарлан, зохион байгуулахаа мэдэгдлээ. Тэрбээр тухайн оны тендер 2, 3 дугаар сард зарлагдаж, хугацаа алддагаас ажил удааширч байгаа тул ийнхүү шийдвэрлэснээ хэллээ. Хотын даргын гаргасан уг шийдвэрийн дагуу тендер эрт зарлагдсанаар ирэх оны  бүтээн байгуулалт илүү эрчтэй, хурдацтай явагдах боломж бүрдэх юм. 2017 онд Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар нийт 343 тендер зарласан байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын төрд шургалсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан, Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ
2017-09-25
Зочин:
Нийслэлийн ХОГ -ийнхан ажлаа хийнэ, ажил хийлгэнэ гэж байхгүй жинхэнэ ААА-ууд Цэрмаа авгайгаас эхлээд АТГ-т өгч шалгуулж шүүсийг нь шахахгүйгээр эдний ажил олигтой явна гэж байхгүй дээ
2017-09-25