ОХУ-аас илгээсэн вакциныг хүлээн авлаа
2017-09-25

 

ОХУ-ын Засгийн газартай байгуулсан мал эрүүлжүүлэх хөтөлбөрийн 2 дугаар шатны хүрээнд хүмүүнлэгийн тусламжаар вакцин илгээжээ. Шүлхий өвчнөөс сэргийлэх 2 дугаар ээлжийн 1.280.700 тун вакциныг өчигдөр манай улс хүлээн авсан байна.

 

Уг вакцины 832.0 мянган тунг Төв, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь аймаг, нийслэлийн нийт 1.3 сая толгой малд хийнэ.  Харин 150.0 тун вакциныг  Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгийн эрсдэлтэй бүс нутгийн эрсдэлийг бууруулах зорилгоор хуваарилж, хүргүүлэх юм байна.

 

Shuud.mn
Сонин хачин