Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдад МАН-аас У.Хүрэлсүхийг нэр дэвшүүлээд буй. Ирэх сарын 2-нд эхлэх УИХ-ын намрын ээлжит чуулганаар Ерөнхий сайдын томилгоог хэлэлцэж батална. Харин Засгийн газрыг ирэх сарын 10-ны дотор байгуулах юм.
Ерөнхий сайдад нэр дэвшигчийн нэр тодорсон цагаас эхлэн түүнийн танхимыг хэн хэн бүрдүүлэх үү гэсэн асуулт хариултаа хүлээж буй. Олон нийтийн таамгаар Шадар сайдад УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын нэр яригдаж буй бололтой.
Харин Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайдаар УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдаар С.Чинзориг, Батлан хамгаалахын сайдаар дэслэгч генерал Ц.Тогоо, Барилга хот байгуулалтын сайдад Г.Мөнхбаяр, Боловсрол, шинжлэх ухаан, спортын сайдаар Я.Содбаатар нарын нэр дуулдаж байна.