Хүүхдийг буруу тээвэрлэснээс хүүхэд амиа алдлаа

img

 

Замын цагдаагийн албаны ЖШУХ нь мягмар гарагт нийт 343 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 231 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 2 хүний амь нас хохирч, 7 хүн гэмтэж бэртсэн байна. Үүнээс 6 нь бага насны хүүхэд байсан бөгөөд дийлэнх нь явган зорчигч хэлбэрээр замын хөдөлгөөнд оролцож байх үедээ зам тээврийн осолд өртсөн байна.

 

Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 41 жолоочийг илрүүлэн саатуулж, хуулийн дагуу хариуцлага тооцжээ.

 

Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 7 осол, үл хөдлөх зүйл мөргөсөн 1 осол, мөргөлдсөн 7 осол тус тус бүртгэгдсэнийг шалгаж байна. Тухайлбал, 1. СХД-ийн нутаг Баянхошууны зам, Хөтөлийн уулзварт H.Sonata-6 маркийн автомашины жолооч Г нь камерын шон мөргөж, жолооч 36 настай Г, 5 настай С нарын 2 хүний амь нас хохирсон ноцтой зам тээврийн хэргийг шалгаж байна.

 

Эцэг, эх, асран хамгаалагч та хүүхэддээ нас, биеийн жин, өндөрт нь тохирсон хамгаалалтын суудал, суудал өндөрсгөгч, хамгаалах бүс тохируулагчийг тогтмол хэрэглэж гарч болзошгүй зам тээврийн ослоос хүүхдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалахыг зөвлөж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ebi:
ene bol huduu nuus hotod suurishij bgaa orkuudiin teneglel. huuhed ymar buruutai gej hajuudaa awch ywj bgaad ami nasaar ni toglono be. udurt hechneen teevriin heregsel shineer nemegdej hudulguund oroltsoj bn. tsagdaa yaj diilehevdee tsagdaa amar ajil bishee.MINII ERKH BUSDIIN ERKHEER HYZGAARLAGDANA gej unen ug shdee niigemsheegui ulaanbaatart orj ireed huduu zangaa gargaad yvah ymar ur duntei gej. jolooch nartaa handaj helhed busdiig hairladaggui yumaa gehed uuriiguu hairlaach.olon havar negendee gej hairtai hunees chine ch salgaj medeh yum shuu durmeeree setgeleeree hudulguunduu oroltsoy
2017-09-27
Болдбаатар:
ЗЦГ-хан ажилаа хийхээ байлаа. Илт нүдэн дээрээ танхай сахилгагүй цөөхөн хэдэн жолооч нараа журмалж чадахгүй байна. Торгуулиа бэлэнэээр авч байхдаа арзганасан олон цагдаа нар бараг явуулахгүй шалгаад л ... зарим нь модны ард нуугдаж байгаад л торгодог байсан . Одоо хаа байна. Хотын төвийн томоохон уулзвар дээр л харагдахаас цаашгүй. Орой ажил тарах үед 25 эмийн сангийн уулзвар дээр баруунаасаа хойшоо эргэх үед замбараагүй болж байна . Бүр 3,4 -р эгнээнээс 1,2-р эгнээний машины урдуур дайрч хойшоо эргэдэг. Цагдаа байхгүй болохоор хэдэг сахилгагүй жолооч нар бүр даварч дайраад эргэдэг боллоо. Дайрсан нь хожиж байгааг болохоор бүх машин л дайрах хандлагатай болж байна. Явган зорчигдыг гарц дээр нь мөргөж амь насыг нь бүрэлгэсэн байна. Замбараагүй байдал Арай дэндэж байгаа юм биш үү. Замын цагдаагийнхаан. Гарц дээр зогсдог бичигдээгүй хууль хэрэгжээд удаж байна шүү. Явган зорчигч машин дундуур аз мэдэн шүлжиж явдаг газар манайхаас өөр хаан ч алга. Ядахдаа та нар Америк Англи больё Улаан
2017-09-27