А.Цогцэцэг: Сүрьегийн эмч, ажилчдын цалинг 30 хувь нэмнэ

img

 

Эмч нар цалингаа 50 хувь нэмүүлэхийг шаардаж байгаа билээ. Энэ асуудлыг ЭМ-ийн сайд А.Цогцэцэгээс тодрууллаа.

 

-ДЭМБ-тай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Хамтын ажиллагааны хүрээнд ямар ажил хийх вэ?

 

-ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн төвийн захирал Шин Ён Сү манайд айлчилж байна. Монгол Улсын Засгийн газар, ДЭМБ-тай 2017-2021 онд хамтран ажиллах гэрээ байгуулсан. Гэрээнд гурван томоохон зүйлийг тусгасан. Нэгдүгээрт, эмнэлгийн тусламж үйлчилгээг хүн бүрт хүртээмжтэй үзүүлэхэд хэрхэн хамтран ажиллах. Хоёрдугаарт, ниймийн эрүүл мэндийн хөтөлбөрийг цогцоор нь хэрэгжүүлэх. Тухайлбал өвчлөхөөс  хэрхэн урьдчилан сэргийлэх вэ. Гуравдугаарт, эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ гэсэн чиглэлд хамтран ажиллахаар гарын үсэг зурсан. Эдийн засгийн асуудал иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх тал бий. Үүнийг шийдэхийн тулд бид хамтран ажиллана. Төрөөс баримтлах бодлого дээр  Монгол Улс дотоодын нийт бүтээгдэхүүний тав хүртэлх хувийг эрүүл мэнийн салбарт ногдуулах тухай тусгасан байдаг. Энэ бүнхийг хэрэгжүүлэхэд  ДЭМБ бидэнд хүч өгнө. Эх хүүхдийн эндэгдлийг бууруулсан есөн орны тоонд манай улс бүртгэгдсэн. Халдварт өвчин гедатитийг улсынхаа бүх давхаргаас устгаж буй анхны орон болсон. Эдгээр амжилтаа бататган, цаашид илүү амжилттай ажиллахын тулд бид хамтран ажиллаж байна.

 

-Халдварт бус өвчний тоо нэмэгдэж байна гэж Шин Ён Сү хэлж байна. Энэ төрлийн өвчлөлийг хэрхэн бууруулах вэ?

 

-Амьсгалын зам, зүрх судас, хавдар, осол гэмтэл зэрэг Монгол Улсад тэрүүлэх чиглэлийн халдварт бус таван өвчин байдаг. Халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлж болдог. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах шаардлагатай байгаа.

 

-Эрүүл мэндийн даатгалаас чийрэгжүүлэх үйлчилгээ, фитнес зэргийн төлбөрийг хөнгөлнө гэж байсан. Энэ юу болсон бэ?

 

-Эрүүл мэндийн даатгалын сан нь иргэдийн татвараас бүрддэг. Энэ санд орж ирж байгаа мөнгийг өвдсөн хүн нь зарцуулдаг тогтолцоотой. Үүнийг харгалзаад аль чиглэлийн өвчлөл их байна түүнд анхаарлаа хандуулах, сангийн мөнгөө зарцуулах шаардлагатай. Нэн тэргүүнд хөдөлгөөний хомсдлоос үүдэн өвчлөөд байна уу, хорт хавдраас болж амь насаа алдаад байна уу гэдэгт л анхаарлаа хандуулсан юм.

 

-Эмч нар цалингаа 50 хувиар нэмэгдүүлэх хүсэлтээ илэрхийлсэн. Яамны зүгээс энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?

 

-Өнгөрсөн баасан гаригт буюу есдүгээр сарын 22-нд Үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудтай хамтран гаргасан гурван талт хэлэлцээрийг үргэлжлүүлэх саналаа бид илрэхийлсэн. Хэлэлцээр дээр эрүүл мэндийн салбарын ажилчдын цалинг нэмэх, тэр дундаа сүрьегийн эмч нарын цалинг нэмэгдүүлэх, өндөр өртөгтийн тусламж үйлчилгээ буюу шинэ технологи, эмчийн ур чадвар шаардсан эмгэгийг эмчилж байгаа эмч нарын урамшууллыг шийдэх зэрэг чиглээр эрүүлсэн шаардлагын хариуг хүргүүлсэн.

 

-Цалин нэмэх асуудлыг төсвийн тодотголд оруулах уу?

 

-Цалин нэмэхэд улс орны эдийн засаг хүндрэлтэй байгаа. Валютын санд орж эдийн засаг амь тээж буй энэ үед энэ зөвлөмжийг даган 2019 он хүргэх хэрэгтэй байна. Үүнээс хойш аль аль чиглэлд дээрх асуудлыг шийдвэрлэх талаар ярихад тохиромтой. Одоогоор бидний хувьд урамшууллыг хэрхэн сайжруулах вэ гэдэг дээр Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамтай хамтран ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа. Эхний ээлжид бид сүрьегийн ажилчдын цалинг 30 хувьд нэмсэн. Энэ салбарт ажиллаж буй эмч нар цөөрсөн. Сүрьеэ өвчин манай улсад эрчимтэй тархаад байгаа. Гуравдугаарт, энэ салбарын эмч нарын халдвар хамгаалал, өөрөө байдал 50 хувьтай байна. Олон эмийн дасалтай сүрьеэгээр эмч нар өвдөөд байгаа учир ийм шийдвэр гаргасан. Тиймээс үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас тус салбарын эмч нарын цалинг 25 хувь нэмэх санал ирснийг бид эмч, ажилчдыг нь хамруулаад 30 хувь болгон Засгийн газарт хүргүүлсэн. Төсвийн тодотголд 1.5 тэрбум төгрөг суутгасан.

 

Р.Дулам 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
Emnelgiinhee jolooch narin tsaling nemeej sumduud gantshan joloochtoi bga shuu saidaa meddeg ymuu aygui bol medehgui shuu
2018-09-15
irgen:
Gants hotolbor gaihaltai bish yum gehed heviin heregjuulchihej bolnoo do.
2017-09-27
irgen:
Ogt unegui hiigeedeh gej heleegui. Zugeer l boditoi bailgahad Toroljson kilinik tov emneleg ni gol uuregtei oroltsoh yostoi baihad esergeeree ashig hiigeed, esvel zoriud huviin hevshliin emnelguudiin hanshiig osgoh, tedniig busdiin ovchinoor mony hiij zoolohod oroilon oroltsoj baigaa ni haramsaltai.
2017-09-27
irgen:
tsalin gej populist amlalt ogch baihaar ter eleg buten mongol hotolboroo dongoj ehluulj bantan bolgochood teriigee guitseegeed hiigeech. Toriin emnelguud chini yakhaaraa busdiin ovchingoor zoolj mony hiij baidag yum. Virus tooloh shinjinglee HOSUToviinh 160.000 maynga baigaa ni busad huviin hevshliin laboratoriudaas undsendee 2 dahin ondor unetei baina.
2017-09-27
зочин:
цалингаа нэмэхгүй юм бол та дахин сайд болоод хэрэггүй дээ өөрөө татгалзах хэрэгтэй өөр чадварлаг хүн гарч ирээд ажиллаг дээ
2017-09-27
-:
khuurkhii
2017-09-27