Бямба гаригт “Уулын эрчимт алхалт” тэмцээн болно

“Хайрхан аялагч клуб”–ээс санаачлан зохион байгуулдаг “Уулын эрчимт алхалт” тэмцээн энэ бямба гарагт болно.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг уг тэмцээн Манзушир – Зайсан чиглэлд 17.5 км зайд болох юм.
Тэмцээн нь уулын аялал, уулын гүйлтийн төрлийг хөгжүүлэх зорилгын дор клубуудын хооронд нөхөрсөг харилцаа үүсгэх, харилцан туршлага солилцох, суралцах, хамтын ажиллагааг өрнүүлэх, алхах сонирхолтой хүмүүст зөв мэдээлэл өгөх, сонирхлыг нь төрүүлэхэд оршино.
Тэмцээнд нийслэл хот, орон нутгийн уулын болон явган аяллын оролцох боломжтой. Одоогоор монголд идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй есөн клубийн 130 гаруй тамирчин оролцохоор мэдүүлгээ ирүүлжээ.
Р.Дулам
СЭТГЭГДЭЛ БИЧИХ