Тээврийн дээд сургууль сургалтын полигонтой боллоо

img

Гэрэл зургуудыг MPA.mn

 

Тээврийн дээд сургууль болон УБТЗ-ын МСҮТ-ийн оюутнуудын дадлага хийх уг сургалтын иж бүрэн полигоны нээлтийн арга хэмжээ боллоо. Нээлтийн арга хэмжээнд ЗТХ-ийн дэд сайд Б.Цогтгэрэл, УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа, замын даргын зөвлөх, хөдөлмөрийн баатар Р.Рааш зэрэг албаны хүмүүс оролцлоо.

 

 

УБТЗ" ХНН төмөр замын чадварлаг мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд онцгой анхаарч Тээврийн дээд сургууль, МСҮТ-ийнхөө сургалтын материаллаг бааз, сургалтын орчин нөхцөлийг сайжруулахад онцгой анхаарч байна. Энэ жил эдгээр сургуулийн сургалтын полигоныг шинэчлэхэд УБТЗ 600 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсний үр дүнд сургалтын иж бүрэн шинэ "амьд" полигоныг бий болгож чаджээ. Уг сургалтын "амьд" шинэ полигоныг нээснээр оюутан залуус үйлдвэрлэлийн дадлагаа сургууль дээрээ яг л тухайн ажлын байрны орчин нөхцөлтэй адил орчинд хийх бололцоотой болж сургалтын чанарт ахиц гарах юм. Үүний үр дүнд төмөр замын найдвартай, тасралтгүй, аюулгүй байдлыг хангаж чадах чадварлаг мэргэжлийн боловсон хүчин бэлтгэгдэн гарна гэж үзэж байна.

 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Энэ тэнэг ДАРВААН ХАР бас тээвэр мэдэхүү хуцваа. тэр Элгэн Нутаг ФМ дээ очиж ажлаа хий за.
2017-09-29
Зочин:
ene shilen tsogoo yasan peedger bna ve... alban tushaal erh medelee.gej.....
2017-09-29
Зочин:
urd zovhon zamchin beldhed amarhan baisn
2017-09-27
hahaha:
naad oyutan nertei aalznyyd chin arhi yyj bie unelehees uur zuil chadahgui ee
2017-09-27