М.Энхболд ангийн охин Д.Баярсайханыг НИТХ-ын дарга болгох ёстой юу

img

 

Нийслэлийн иргэдийн цөөнгүй хувь нь НИТХ-д нэр дэвшиж буй Д.Баярсайханд ийм өнцгөөс хандаж байна. Тэрбээр энэ жил хий насыг нь оролцуулаад  жаран насны босго давах гэж байгаа аж.  Улс орны хөгжлийг мэдлэг боловсролтой залуучууд түүчээлж байгаа энэ цаг үед Д.Баярсайхан төлөөлөгч илүүдэж байж мэднэ. Дээр нь хэнд ч танигдаагүй нэгэн.

 

Таниулахын төлөө юу хийж бүтээснийг нь зөвхөн намын үүрийн нөхөд нь л мэдэх байх. Жирийн иргэдийн тухайд  НИТХ-ын төлөөлөгч гэдгийг нь хэдхэн хоногийн өмнө л мэдэж авсан хэрэг.  Залууст байраа тавьж өгөхгүй хэмээн ана мана ач тач үзээд байгаа хатагтайн намтрыг зориуд сонирхож уншлаа. Өө аргагүй НИТХ-ын дарга болох юм байна гээд шүүрээд авах зүйл энд алга.  Дээд сургуульд хожим элссэн юм байна. Ажил амьдралынхаа гарааг мах комбинатад нормчноос эхэлсэн байх юм. Олз шүүрэм зүйл гэвэл биеэ их дайчилдаг учраас энэ зиндаанд хүрсэн байх.

 

Шулуухан хэлэхэд, тэрбээр амбиц сайтай нэгэн бололтой. Түүний адил боловсрол мэдлэгтэй мянга мянган бүсгүйчүүд манай улсад бий ч түүн шиг ямар замаар явбал амжилтад хүрч болдгийг, хэнд наалдвал урагшилж болдгийг мэдэж хөдөлдөг нь  маш цөөхөн л дөө. Нөгөөтэйгүүр, түүнийг МАН-ын дарга М.Энхболдын арван жилийн ангийнх нь охин гэх яриа яваад байгаа. Үнэн эсэхийг нь хэлж мэдэхгүй юм, үнэндээ. Байж болох талтай. Сүүлийн жилүүдэд хашиж буй албан тушаалууд нь магадгүй гэх таамгийг төрүүлээд байх юм.

 

Тодруулбал,   2009 оноос Нийслэлийн Ардчилсан социалист эмэгтэйчүүдийн холбооны дарга, 2008-2009 онд “Их баян нуур” ХХК-ийн зөвлөх, 2009-2012 онд Нийслэлийн ЖДҮДТ-ийн Дарга, 2012-2016- онд Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хорооны хэрэг эрхлэх газрын дарга, 2016-оноос НЖДҮДТ- ийн дарга гэхчилэн дандаа нийслэлийг тойрон эргэлджээ.  Ялангуяа, НЖДҮД-ийн дарга бол  хэн хүнд олдоод байдаг албан тушаал биш.  Намдаа нэр нөлөө бүхий байж  гэмээнэ хаших байх. Эсвэл хандив өргөх мөнгөтэй бол шүү дээ.  Одоо тэр НИТХ-ын даргад нэрээ дэвшүүлэн өрсөлдөж байна.

 

Түүний сэтгэл байгаа зүйлдээ, хашиж буй албан тушаалдаа ханаагүй байсан бололтойдог. Эр хүний дотор эмээлтэй хазаартай морь багтдаг юм гэнэ лээ. Эмэгтэй хүнийх яадгийг хэлж мэдэхгүй юм. Д.Баярсайханыхаар бол НИТХ, цаашлаад нийслэлийн намын дарга болно хэмээн цээжнийхээ гүнд тооцоолж явааг байг гэх газар алга. Аягүй бол УИХ-д нэрээ дэвшүүлэх боломж олдвол үзнэ л гэх байх.

 

Ийм нэг эмэгтэй НИТХ-ын дарга болохоор нойргүй хонож байна, цаана чинь.  Ажил амьдралын зам нь өөгүй цэвэр бол бас яая гэх билээ. Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга байхдаа “хар гэрт” хэсэг хоригдсон ч тэгэсгээд суллагдсан байсан тухай архивт үлджээ. Сонгинохайрхан дүүргийн ИТХ-д хоёр, НИТХ-д гурвантаа суусан энэ эмэгтэйд нийслэлийг удирдах зангараг байна уу. Хэнд наалдаж, хэний төлөө байвал албан тушаалд очдогийг мэдэхээс түүнд өөр хотын хөгжлийн төлөө санаа тавьж байсан тухай сонсоогүй юм байна.

 

 Б.Энх-Учрал

 

ЭХ СУРВАЛЖ: http://mminfo.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Захиалгат мэдээ л байна харваас,Баяраа дарга ялнаа. Мундаг удирдагч эмэгтэй дээ
2017-09-29
1:
МАН тэгж түмний шившиг болж доошоо орохгүй байлгүй дээ. Олон түмэн МАН дуусчээ гэж бодож таараа. Мундаг залуучууд байж л байгаа шүү дээ. Сонгох нь бүү хэл нэр дэвшүүлэхэд л ичиж үхмээр юм.
2017-09-29
зотин:
схд-ийг бужигнуулсан хүн шүү дээ хүнтэй юм ярьж чаддаггүй, заавал өөдөөс нь сөрөг зүйл яридаг өөрийнхөөрөө зүтгэдэг авгай шүүдээ ач гуч зээгээ хараад сууж байх нас тань шүү дээ эгч ээ
2017-09-29
Жорже:
Яахаараа 60 гарсан авгай Миетэй нэг анги бхйдаг юм б,эсвэл 2-3 улираад нэг ангид орсон юм уу
2017-09-28
Zochin:
Za ene tetgeberiin abgai bolikh kheregtei shuu dee
2017-09-28
Туйлгүй юмаа базарваанийн хум пад:
Туйлгүй юмаа базарваанийн хум пад
2017-09-28
Зочин:
Muu surdat bsym ulraad l
2017-09-28
Зочин:
Энэ авгай яаж сонгогдовоо. Ямар эргүүнүүд энэнд санал өгдөг байнаа
2017-09-28
ИРГЭН:
ҮНЭН ЭСЭХИЙГ НЬ МЭДЭХГҮЙ БЖЭЭЖ НИЙТЛЭЛ БОЛГОН БИЧИЖ БАЙДАГ
2017-09-28
IRGEN:
unen bodit medeelel avaad bicheech eeee ta nar HEVLELIIN ERH CHULUU GEH NERIIN DOR HUDAL MEDEELEL TSATSAJ HUNII NER TURD DENDUU HALDAJ BGAA SHUU Н.ЭНХБОЛДЫН ХУД ЦОГЦЭЦЭГИЙГ М.ЭНХБОЛДЫН ХУД БОЛГОЖ БААХАН ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ЦАЦСАН ЭХ СУРВАЛЖ ГЭХ НЭРИЙН ДОР ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ЦАЦАЖ АРД ОЛНОО ТАЛЦУУЛХАА БОЛИОЧ ЭЭ НӨГӨӨ ЗӨРЧЛИЙН ХУУЛЬ ЯАСАН БЭ? СЭТГҮҮЛЧ НЭРТЭЙ ХАГАС ТЭДЛЭГТЭЙ ЮМНУУДЫГ БҮГДИЙГ НЬ ШИЙТГЭХ ХЭРЭГТЭЙ
2017-09-28
malaaa:
teneg huureee iim mal guilgachin hor nairuulagch nar ulsiig suiruuulsen yum daa
2017-09-28
mi ovogt Зочин:
ene avgaitai ni hamt 461 ruu marsh
2017-09-28
songiniihnoos asuugaarai daa:
man gej duursen hulgaich nariin uur uurhai bolsoniig ene hulgaich emee haruullaa daa
2017-09-28
Зочин:
Энхбүлдын ангийн охин биш эмгэн л байна шдээ ккк
2017-09-28
Зочин:
МАНАНГИЙН ЛУЙВАРЧ АВИЛГАЧ ХӨГШИН АВГАЙ 461 БАЙХ ЁСТОЙ ЭМЭЭ МИ ХУ Ж АА Л ИХ ӨӨД ТАТАЖ ХАМГААЛАХ ЮМ БУЛХАЙ БУЛЧИНГААРАА ГАРНАА
2017-09-28
Иргэн:
Ми овогт одоо төрөөр тоглохоо боливол яасн юм бэ? Энэ их аархал, хуйвалдаан чинь сайн юманд лав хүргэхгүй
2017-09-28
Зочин:
ene khugshin awgai yu ch hiij chadakhgui. mi khujaA ODOO BOLIOSOI
2017-09-28
Зочин:
МАН-ын хотын фракцийнхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын Холбооноос төрд шургалуулсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан,Эвлүүлэг нэрээр өөрсдийгөө хаацайлсан явуургүй жүжиг, Эргэж буцсан тооцоогүй шийдвэрүүд , Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ.
2017-09-28
Иргэн:
Муу л бол хойд талын хар овоо гэх журмаар аэсуудалд бүү хандаачээ. ямар нэгэн байдлаар Топор-чуудад таалагдахгүй л бол М.Энхболд даргатай холбопгоо боль Яс юмандээр наад Баярсайхан авгай чинь Увсын Ц.Нямдорж талын хүншдээ.
2017-09-28
Иргэн:
Муу л бол хойд талын хар овоо гэх журмаар аэсуудалд бүү хандаачээ. ямар нэгэн байдлаар Топор-чуудад таалагдахгүй л бол М.Энхболд даргатай холбопгоо боль Яс юмандээр наад Баярсайхан авгай чинь Увсын Ц.Нямдорж талын хүншдээ.
2017-09-28
Зочин:
Энхболд даргатай МУИС-д нэг ангид сууж байсан юм болов уу даа. Дунд сургуульд бол нас нь таарахгүй л юм шигээ.
2017-09-28
Зочин:
Баярсайхан 1958 оных, Миеэ 1964 оных байхад яаж нэг анги байхав дээ Энх-Учрал гуай.... Хүнийг гүжирдэхээсээ өмнө олон нийтэд хүргэх мэдээнийхээ үнэн худлыг нягтлаад 2-хон товчлуур дараад л мэдчих зүйлийг хийхгүй л хийх юм даа.
2017-09-28
Үнэн үг:
Баярсайханы энэ албан тушаалд дэвших шалгуурт тэнцэх үү үгүй юу гэдэгт л ажил хэрэгч санал бичээч. Аливаа асуудалд Монголчууд бид бие биенээ нас, хүйс, зүс цариа гэх мэт хоердугаар зэргийн асуудлаар их доромжлох юм. Өвөө, эмээ болдог нь хорвоогийн жам үүнээс хэнч зайлахгүй. Амьдралын асар их туршлага, мэдлэг хуримтлуулсан ахмад үеэ ад үзэх хийрхэл манайд дэндүү газар авчээ. Энэ бидэнд сайн юм авчирахгүй, өвөө эмээгээрээ дуудуулаад байгаа хүмүүс залуу насыг дайраад өнгөрөхдөө өнөөгийн залуугаараа гайхуулаад байгаа танаас илүүг бүтээж, мэдэж, сурч эх орон ард түмэндээ тус хүргэсэн байхыг үгүйсгэхгүй. Баярсайханыг би хотыг удирдах хэмжээний мэдлэг, чадвар, бэлтгэгдсэн байдал хүрэхгүй гэж үзэж байна. Өнөөдөр альч намд боловсон хүчний шалгуурт тавих стандартыг сулруулсаар байгаад ийм л арчаагүй түвшинд хүрээд хэнч юу ч хийж чадах мэтээр төөрөгдөлд орж, сайн муугаач ялгахаа больж, хэрүүлээс салахгүй болжээ.
2017-09-28
malaaa:
teneg huureee iim mal guilgachin hor nairuulagch nar ulsiig suiruuulsen yum daa
Зочин:
Намын удирдлага үнэхээр биш болжээ хүн гадаад хэл усч байхгүй энэ цаг үетэй яаж хөл нийлүүлэн явах вэ арайч дээ өөрийгөө ингэж түмэнд доромжлуулах хэрэггүй баймаар
2017-09-28
Зочин:
Наад эмэгтэй чинь Энхболдоос 7.8 эгч яахлаараа нэг ангид байсан байх вэ дээ.
2017-09-28
Зочин:
Muu surdat bsym ulraad l
Enhee:
Ийм муухай захиалгын матаас бичих ичгүүртэй бишүү, сэтгүүлч ээ.
2017-09-28
Зочин:
Хүнийг гаднаас нь хараад дүгнэхэд хэцүү ч энэ хүүхэн арай л биш ээ. Бичгийн хэлбэрээр нь хүнийг дүгнэж бас болдог юм. Бичгийн хэвийг нь харах юмсан.
2017-09-28
Зочин:
Батбаясгалангаа дэвшүүлэхгүй Миеэ үнэн тэнэгтэх .Тэтгэвэрийн хүн тааруухан л харагдаж байнаа.Унах нүхээ өөрөө бэлдээд.Уруудахаараа бүрмөсөн харалган сохор болох
2017-09-28
Иргэн:
Энхболд энэ жил 53 настай. Наад авгай чинь 60 шүргэж байгаа юм бол яуж нэг анги байх юм бэ???
2017-09-28
zochin:
Ene emegtei manai uvsiin ohin gesen. Uvs hun chadnaa. Uragshaa zorigtoi.
2017-09-28
zochin:
Ene emegtei manai uvsiin ohin gesen. Uvs hun chadnaa. Uragshaa zorigtoi.
2017-09-28
Зочин:
анги байж болохгүй найз байж болохгүй дайсан бол болон гэдэг болждэ. Тэр хүн нь ямар чадвартай гэдгийг нь л харах ёстой баймаар
2017-09-28
Иргэн:
МАН боловсон хүчингүйдээ биш, хэдхэн дарга нарын холбоотнууд л сандал ширээнд хүрдэг болохоор ийм л инээдмийн эмгэнэлт дүр төрхтэй болчихоод байгаа юм
2017-09-28
eee.bishee hotin ungu turh haa bnaa:
Ohid tsarai muutai.boljee
2017-09-28
Зочин:
Даргаа захиалъя Э.Бат-Үүл
2017-09-28
зочин:
МАН унэхээр дампуурч ядарсны тодын тод жишээ бол Энэ Баярсайхан авгай.Арай ч дээ. Боловсролгуй... Ер нь нийслэлийн ИТХ урувдмуур...
2017-09-28
Irgen:
Angiin ohin het ovorjson bainadaa.
2017-09-28
Зочин:
Ийм аймаар эмгэн одоо болиоч ээ
2017-09-28
zochin:
zuudend ormoor xun ve ? burxan muny
2017-09-28
Зочин:
МАН намд боловсон хүчин хахаад халгиад байдаг гэдэг.Одоо энэ эмээ өөрийгөө МАН -ын нүүр царай л гэж бодож байгаа байхдаа. Намын толгойд ямар хүн байна нам нь тийм л байдаг болтой.Ийм болохоор л дотроосоо хагараад тэмцээд байгаа бишүү.
2017-09-28
zochin:
БХЯ-ны цайны газар уйлчлэгч байсан юм. Нухуртэй юм уу? Эмэгтэй хуний гэр булийн байдал чухал шуу дээ...
2017-09-28
Зочин:
МАН ийм л болчоод байгаа юм даа
2017-09-28
Зочин:
songinohairhan duureg bol mash bohir yu ch hiigeegui duureg tiimees emee min tetgevertee garaad ach zeegee harj uz huuhed harah hun oldohgui hetsuu baihad yun emee ve
2017-09-28
123aa:
энэ эмээгийн хүүхдүүд нь болоод ач, зээ нар нь хэлдэггүй юм байх даа, ээжээ эсвэл эмээ та болиоо хүмүүс намайг шоолоод байнаа гэж, өөрөө ч гэсэн энэ эмээ болимоор юм, аягүй бол дотроо яадаг юм, ингэх тусам өрсөлдөөд заавал болно доо гээд махийж байгаа даа
2017-09-28
зочин:
Нэг ангид байсан хүмүүс албан тушаал хашж болохгүй гэсэн заавар журам хаана ч байхгүй атаарахах хэрэггүй.Хийж чадаж л байвал хэн ч ямарч ажил хийсэн яадаг юм.Иргэдийн_ хурлын дарга байтугай залхуураад зөвхөн мөнгө л бодож суудаг энэ хүнийг тэтгэвэртээ гаргахыг хүсэгчид минь чадалтай вм бол та нар төрд гараад ажиллаач дээ
2017-09-28
Зочин:
Энэ эмээ ач зээгээ хараад гэртээ сууж байвал таарна
2017-09-28
Зочин:
Охин гэчжээ эмгэн юм биш үү
2017-09-28